Нэвтрэх Бүртгүүлэх
 
ӨНӨӨДӨР 150 ГАРУЙ ХҮН ЦУСАА БЭЛЭГЛЭЖЭЭ
38252557_1417919185006023_5931318662903365632_n-17577.jpg
4 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ӨНӨӨДӨР 150 ГАРУЙ ХҮН ЦУСАА БЭЛЭГЛЭЖЭЭ


Сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр” болгон зохион явуулдаг уламжлалтай. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын идэвхтнүүд дэмжин тэмдэглэдэг юм. 

 

 

Дээрх арга хэмжээг 41 дэхь удаагаа  Зооноз Өвчин Судлалын Үндэсний Төв, Төв аймгийн “Угтаалцайдам” сумын аймгийн тэргүүний 10 жилийн дунд сургуулийн 1971-1979 оны төгсөгчид,  “Unimed” эмнэлэг, ЦССҮТ-тэй хамтран зохион байгууллаа. 


 

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалаар хүндэт донор И. Гэрэлсайхан, “Хүрэл донор”-оор Т.Эрдэнэбаяр өргөмжилж, “Бахархал - 20” тэмдгээр донор Б.Дархижав, “Бахархал-30” тэмдгээр донор Д. Пүрэвжаргал, “Бахархал-30” тэмдгээр донор Р.Энхтуяа, “Бахархал-50” тэмдгээр донор С.Соддэлгэр нарыг тус тус шагнан, алдаршуулж хамтран ажилласан байгууллага, хамт олны гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулав.

 

 

Өнөөдөр ЦССҮТ, Сүхбаатар цус цуглуулах төв, Дүнжингарав дахь төв , явуулын хэлбэрээр ЗӨСҮТ, “Unimed” эмнэлэг зэрэг таван газар цус цуглуулах үйл ажиллагаа явагдаж нийт 150 гаруй хүн цусаа бэлэглэжээ.

 

 

Б.Лхам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.