Нэвтрэх Бүртгүүлэх
 
СИЭТЛД АЛГА БОЛСОН МОНГОЛ ЗАЛУУ ШОКИЙН БАЙДАЛТАЙ БАЙНА
VKQZ216ebee90142e444original-17573.jpg
3 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

СИЭТЛД АЛГА БОЛСОН МОНГОЛ ЗАЛУУ ШОКИЙН БАЙДАЛТАЙ БАЙНА



АНУ-ын Сиэтл хотод сураггүй болсон гэх залуугийн тухай зарим зүйлийг түүний ээж Д.Батхишигтэй холбогдон тодрууллаа. Тэрбээр  “Edmond Community” нэртэй коллежид суралцдаг байжээ.


 

-Таны хүү АНУ-ын Сиэтл хотод сураггүй болсон мэдээлэл байсан. Хэзээ олдсон бэ энэ талаар тодруулаач?


-Тийм ээ. Миний хүү өчигдөр олдсон. Ямар ч байсан хүүгээ олсонд баяртай байна.



-.....Яаж олов?

 

-Сиэтл хотод оршин суудаг монголчууд болон маань элчин сайдын яам их тус хүргэсэн. Хамт эрэл хайгуул хийж мэдээлэл өгч байсан.

 

 

-Хүү тань олдохдоо ямархуу байдалтай байв. Биеийн байдал нь хэр байна вэ?

 

-Одоогоор дуугарахгүй байгаа. Ямар ч байсан ганцаараа харанхуй цэцэрлэг дотор л байсан гэсэн. Ерөнхийдөө шокийн байдалтай байна. Уг нь их яриа хөөрөө сайтай хүүхэд юм.

 

-Бие дээр нь хүч хэрэглэсэн ямар нэгэн шинж тэмдэг байв уу?

-Байгаагүй.

 

-Энэ талаар тус хотын Цагдаагийн газрынхан шалгаж байгаа юу?

-Үгүй. Алга болсон гэж тэмдэглэгдсэн байсан. Тухайн хэргийг хариуцсан байцаагч нь энд тэнд байж магадгүй талаар бидэн рүү холбогдож мэдээлэл өгч байсан.

 

 

-Та хүүгээ биеийнх нь байдал сайжраад ирэхээр нь яах бодолтой байна вэ?

 

-Одоогоор сайн мэдэхгүй байна. Нөхөр маань авчирна гэж ярьж байсан. Юуч гэсэн эхлээд хүүгийнхээ биеийг сайжраад ирэхээр нь ярилцана гэж бодож байна.


 Ямартай ч найз нөхөд, хамт олон, Сиэтл дэх монголчуудынхаа тус дэмээр хүүгээ олсондоо маш их баяртай байна. Мөн эдгээр бүх хүмүүстээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна.



 

Б.Лхам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.