Нэвтрэх Бүртгүүлэх
 
МАН-ын 60 тэрбумын хэрэг илчлэгдэв үү
5b5984de585ab6.10913444-17570.jpg
2 сар 5 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

МАН-ын 60 тэрбумын хэрэг илчлэгдэв үү


Өнгөрсөн амралтын өдөр АТГ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байгаад МИАТ-ийн дэд захирал болсон Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Тэгвэл У.Хүрэлсүхийн туслахаас гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс ч дээрх 600 сая төгрөгийн авлигын хэрэгт шалгагдаж эхэлжээ.



Тодруулбал, МИАТ-ийн Санхүү эрхэлсэн захирал Энхбаатарын Мөнхмарал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хүн. Харин тус компанийн Хуулийн хэлтсийн дарга Нэмэхжаргалын Гантулга нь МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн гарын хүн аж. Тэгэхээр энэхүү 600 сая төгрөгийн хэрэгт холбогдсон нэр бүхий гурван залуу МАН-ын эрх мэдэл бүхий хүмүүстэй хамгийн ойр шадарлаж байсан залуус гэдгийг намынхан нь ч хэлж байна. Харин одоогоор олонд нэр нь ил болоогүй Э.Мөнхмарал, Н.Гантулга нарын нэрсийг сайтар нууцлах даалгаврыг намынхандаа болон МИАТ-ийнхэнд өгсөн ч муу юм модон улаатай гэгчээр ийнхүү нэрс нь ил боллоо.



Ямартай ч сайн муугаараа олонд хэлэгдэж байсан АТГ-ынхан МАН-ын туслахуудын холбогдсон 60 тэрбумын авлигын хэргийг илчилж эхэллээ. Хэдийгээр илэрсэн нь өнөөдөр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын залуус байгаа ч нэлээн урт нэрс цааш хөврөх бололтой.



Эцэст нь хэлэхэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүний багийнхан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 60 тэрбумын хэргийг санаатайгаар нуун дарагдууллаа хэмээж түүнийг албан тушаалаа өгөхийг Ерөнхийлөгчтэй хавсайдан шаардаж байсан.



Тэгвэл та бүхний туслахуудыг авлигын хэрэгт холбогдсоныг АТГ-ынхан илчилчихлээ. Шударга үнэнийг эрхэмлэдэг хэмээн хэлж байсан Ерөнхий сайд энэ удаад ямар тайлбар өгөх бол гэдэг нь сонин байна.


Эх сурвалж: Erennews.mn



 
Сэтгэгдэлүүд (4)
Зочин 5 өдөр 17 цагийн өмнө
МАН-ын 60 тербумын хэрэг гэж гарчиг нь хүртэл хүн буруутгасан хэллэгтэй энд ямарч хэрэг гарахгүй Энхболд та энэ асуудлаа нэг тийш нь болго
Зочин 1 сар 1 өдрийн өмнө
Хүрэлсүх өөрөө өөрийгөө "шудрага үнэнч" гэж толгойл байсан зүүний хүчнийхэн гэх залуусын бүлэлээрээ дамжуулж нийгмийн хар массын толгойг угаалгаж байгаад МАН-ын дарга. ерөнхий сайд болныг түмэн олон мэдэж байгаа.
Зочин 1 сар 1 өдрийн өмнө
4WXLVr <a href="http://kgrifblqvwfm.com/">kgrifblqvwfm</a>, [url=http://vrhgxekygbzq.com/]vrhgxekygbzq[/url], [link=http://euzepqixczlp.com/]euzepqixczlp[/link], http://hhahjnyyrxsu.com/
Зочин 2 сар 5 өдрийн өмнө
rKdpAA <a href="http://rzawracpkwwj.com/">rzawracpkwwj</a>, [url=http://krtyrhquahxz.com/]krtyrhquahxz[/url], [link=http://xplhugturobn.com/]xplhugturobn[/link], http://hifdamzgqfku.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.