Нэвтрэх Бүртгүүлэх
 
БИДНИЙГ НААДАМЛАЖ БАЙХАД ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР ШАЛ ЦЭВЭРЛЭЭД ЗОГСОЖ БАЙЖЭЭ
37756848_2097411797000189_30967620442259456_n-17561.jpg
2 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

БИДНИЙГ НААДАМЛАЖ БАЙХАД ХСҮТ-ИЙН ЭМЧ НАР ШАЛ ЦЭВЭРЛЭЭД ЗОГСОЖ БАЙЖЭЭ. 



Энэ сарын 10-ны үргэлжилсэн усан борооноор ХСҮТ-ийн шинэ өргөтгөл болох барилга борооны усанд автсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, граашны хаалгаар их хэмжээний борооны ус нэвтэрч хонгил хэсгийн эмчилгээний өрөөнүүд усанд автаад байсан юм. Үүнээс үүдэн Австри улсын санхүүжилтээр оруулж ирсэн 7 сая еврогийн эмчилгээний аппаратууд сүйдэхээ шахсан.

 

 

Энэ үйл явдал наадмын үеэр болж өнгөрсөн учраас тухайн үед эмч ажилчид нь усыг цэвэрлээд зогсож байснаас өөрөөр хэн ч мэдээгүй юм. Үйл явдлын мөрөөр очиж үзэхэд борооны ус нэвтрэхээс сэргийлж  шуудайтай элсээр хамгаалсан байсан. Хэд хэдэн эмчилгээний өрөөнүүд рүү ус нэвтэрсэн ч туяа эмчилгээний аппараатаа суурийг нь байрлуулсан ч бүрэн угсраагүй нь “аз” болсон шүү хэмээн ээлжийн жижүүр ах ярьж байв.

 

 

Борооны ус нэвтэрсэн гол шалтгаан нь ус зайлуулах шугам хийгээгүйтэй холбоотой. Энэ талаар тус эмнэлгийн захирлаас Ж.Чинбүрэн эмчээс тодруулахад барилгын компани уу, эсвэл зам тохижуулалтын ажил гүйцэтгэсэн газрынхан буруутай юу гэдгийг мэргэжлийн хяналтын шалгалтаар гарна гэж байсан.

 

 

Тэгвэл  Эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан эмч дээрх үйл явдлын тухай ингэж мэдэгдлээ.


  1. Туяа эмчилгээний аппаратыг цацрагын аюулгүй байдал хангасан 2,4-1,1 метр зузаан өндөр нягтралтай бетонон ханатай тусгай бункерт байрлуулдаг. ОУ-ын туршлагад бункер 99 хувид эмнэлгийн байрны зоорны давхарт байрладаг. ХСҮТ-ийн шинэ өргөтгөлийн барилгад дээрхи шаардлагын дагуу зоорны давхарт 3 бункер баригдсан.
  2. ЭМЯ-ны захиалгаар өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч “Суурь” ХХК дээрх шаардлагыг хангасан 3 бункер барихад нэмэлт 3 тэрбум төгрөг нэхэж, төлбөр шийдвэрлэгдэх боломжгүй байсан тул өргөтгөлийн барилгын ажил 2012-2015 оны хооронд 3 жил зогссон.
  3. Шугаман хурдасгуурт туяа эмчилгээний 2 аппарат болон бусад тоног төхөөрөмжийг Монгол улсын засгийн газар Австри улсын засгийн газартай хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж уг зээлийг Австри улсын экспортыг дэмжих нөхцөлтэйгөөр олгосон. Тус гэрээгээр 2014 онд ирсэн аппаратууд шинэ өргөтгөлийн зоорны давхарт шаардлага хангасан бункер баригдах хүртэл ХСҮТ дээр тусдаа складанд хадгалагдсан. Зарим хэсэг одоо тэнд хадгалагдаж байгаа ба угсралтанд шаардлагатай хэсгийг складнаас өргөтгөлийн зоорны давхарт зөөвөрлөсөн. Нийт 16 тонн жинтэй аппарат, тоног төхөөрөмж байна.
  4. Аппаратуудыг ашиглалтанд оруулах зорилгоор ХСҮТ-өөс санаачилга гарч Цөмийн Энергийн Комисс, үйлдвэрлэгч VARIAN компани, бусад мэргэжлийн байгууллагуудаар цацрагийн хамгаалалтын тооцоолол хийлгэж анхлан тооцоолсон 2500г/см3 нягттай, 2,2 метр зузаан бетонон ханыг 2300г/см3 нягттай 2,4 метр зузаан хана болгон хуучин батлагдсан төсөв буюу 5,6 тэрбум төгрөгт багтаан барих боломжтойг баталгаажуулсан. ЭМЯ барилгын гүйцэтгэгчийг сольж “Зүр констракшн” ХХК-тай 2015 оны аравдугаар сард гэрээ хийснээр барилгын ажил үргэлжилж Барилга хөгжлийн төв хүлээн авсан.
  5. Долдугаар сарын 10-ны өдөр борооны ус зоорны давхарт урсан орж бункерийн шаланд байршуулсан туяа эмчилгээний аппаратын СУУРИН ХЭСЭГ усанд автсан. Үндсэн аппаратууд усанд автаагүй, хайрцагнаас гаргаагүй байгаа. Аппаратуудыг хайрцагнаас гаргаж угсрах ажлыг Австрийн “Вамед Инженеринг” компани хариуцаж байна. Угсралт, тохируулалтын ажлыг дүүргэж хүлээлгэн өгөөгүй тул ХСҮТ оролдох эрхгүй болно.
  6. Долдугаар сарын 10-ны өдөр байгууллага өөрсдийн хүч бололцоогоор шаардлагатай арга хэмжээг авч ажилласан, гаднаас тусламж ирж амжаагүй. Өнөөдрийг хуртэл ажилчид 24 цаг ээлжлэн ажиллаж зоорны давхарт дахин ус нэвтэрч ороогүй байна. Бороо ороход бэлэн байдалтай, шаардлагатай хэсгүүдэд насос бэлдсэн ажиллаж байна. 
  7. Хохиролын хэмжээ, засварлагдах эсэх, түүний зардал зэргийн талаар үйлдвэрлэгч компани албан ёсны мэдээ ирүүлээгүй байгаа ба мэргэжлийн баг ирж газар дээр нь ажиллаж тооцоо гаргана гэсэн мэдээлэл ирсэн.
  8. 2017 оны аравдугаар сард ХСҮТ-ийн орчны зам, талбайн иж бүрэн тохижилтын ажил хийгдсэн боловч усны хаялгын асуудал шийдвэрлэгдээгүй.

 

 

Одоо МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгаврын дагуу МХЕГ болон барилга, замын бусад холбогдох байгууллагууд болсон байдалд мэргэжлийн дүн шинжилгээ гаргахаар ажиллаж байна.  


Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа бусад мэдээллийг хийнэ гэв.

 

 

Б.Цэрэнлхам


37708976_2097411597000209_6145641203170803712_n.jpg
37692600_2097411753666860_3604309921710997504_n.jpg
37679807_2097411547000214_2155178661731368960_n.jpg
37692571_2097411717000197_2777325243155349504_n.jpg
37694394_2097411593666876_4638365784039489536_n.jpg


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.