Нэвтрэх Бүртгүүлэх
 
ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
tsag agaar-17517.jpg
1 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хагаст, Төвийн болон Зүүн аймгуудын зарим нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Баруун болон Төвийн аймгуудын нутгаар өдөртөө 22-27 градус дулаан, шөнөдөө 10-15 градус дулаан байна.  Харин Зүүн аймгуудын нутгаар өдөртөө 27-32 градус, шөнөдөө 15-20 градус дулаан байх төлөвтэй байна.


Мөн Говийн аймгуудын нутгийн  баруун хэсгээр үүлшиж түр зуурын бороотой ба шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө 31-36 градус, шөнөдөө 16-21 градус дулаан байна.


Улаанбаатар хотод өдөртөө бага зэргийн бороотой. Өдөртөө 11-13 градус, шөнөдөө 23-25 градус дулаан байна.


Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 17,19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд, олон нийтийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.


Б.Цэрэнлхам




 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 7 цаг 22 минутын өмнө
3zL45E <a href="http://rxqrycosacct.com/">rxqrycosacct</a>, [url=http://vlhisrvsmclb.com/]vlhisrvsmclb[/url], [link=http://aubtfleojvik.com/]aubtfleojvik[/link], http://hfbmijfiglpq.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.