Нэвтрэх Бүртгүүлэх
 
УС БОХИРДУУЛАГЧИД УТАСНЫ ЯРИАНЫ ЖИШГЭЭР ТӨЛБӨРӨӨ ТӨЛНӨ
12-17510.jpg
3 өдөр 2 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

УС БОХИРДУУЛАГЧИД УТАСНЫ ЯРИАНЫ ЖИШГЭЭР ТӨЛБӨРӨӨ ТӨЛНӨ


Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болсон. Хуулийн төсөлд  төлбөрийн хэмжээг ус бохирдуулсан хэмжээнээс нь хамаарч үе шаттайгаар 50-60 хувь буулгах тухай яригдаж энэ нь одоо хүртэл асуудал дагуулсаар байгаа. Энэ сарын 20-нд хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг БОАЖЯ зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогсод жилийн жилд улсын тө­сөв хүндрэлтэй гэдгээр усны салбарын бодлогыг орхигдуулсаны эцэст өнөөдөр ус бохирдуулагч уул уурхай, хүнд үйлд­вэрийн болон ноос ноолуур, архи ундааны компаниудаас төлбөрөө авч ча­дахгүй байна. Мөн 2012 онд бат­лагд­сан хуулиа ч хэрэг­жүү­лээгүй. Өөрөөр хэлбэл, дагал­даж гарах журам нь батлагдаагүйгээс шалтгаалж нэг ч төлбөр усны хаягдлын санд төв­лө­рөөгүй зэргээр асуудал хүн­дрээд байгааг мэр­гэжлийн байгууллага, иргэд болон иргэний нийгмийнхэн ярьж байв. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Төлбөрийг бууруулахтай хол­б­оо­той­гоор иргэд бо­лоод ир­гэний нийгмийн байгууллагын дунд газар тариалан, мал аж ахуйн салбарын хүмүүс усыг үнэтэй болгоно гэсэн яриа газар авч байна. Түүнчлэн хил гарч байгаа усыг зохистой хэмжээнд ашиглах ёстой. Ус говийн болон хомсдолтой бүс нутагт ашиглагдсанаар эцсийн хэрэглэгч нь уул уурхайхан биш. Эцсийн хэрэглэгч нь манай экологийн систем бүхэлдээ ургамал, ан амьтан, дагалдаж амьдарч байгаа ард иргэд юм. Тэгэхээр буруу, ташаа ойлголтоос болоод усны бод­логын чиглэлээр хэрэгжих хуульд сөрөг нөлөө үзүүлэх вий. Бид өнөө­дөр хилээр гарч буй усныхаа 100-ны тав­хан хувийг ашиглахад бидний нэг жил ашиглах хэрэгцээ Монгол Улсын говийн болон бусад ус дутагдалтай байгаа газар нутгийн жилийн хэрэгцээнээс тав дахин их ус үлдэж байна. Нэг дор бүгдийг нь ашиглах гээд байгаа зүйл огт биш. Нөгөө талаар орлоготой байхын тулд хил дамнасан усны бодлогод ОХУ-тай шинэ бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг тохиролцоод байна. Мэдээж өдөрт хилээр гарч байгаа 100 литр усны 20-30 литрийг ашиглана гэхгүй. Харин эко­логийн бүтцэд нөлөөлөхгүй байхаар бага хэрэглээгээр ашиглана” хэмээв. Төвлөрсөн суурин газарт усыг дахин ашиглах бод­лого барьж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.


Саарал усыг хурдан ашиглаж бүх төвшинд хүргэх нь бидний хүсэл. Гэхдээ хэрхэн шийдэх, хэдий хэмжээний ху­гацаа шаардлагатай  зэрэг тооцоолол нь  том төслийн үр дүнд  гарах ажээ. Тиймээс эхний ээлжинд утасны ярианы төлбөрийн жишгээр бо­хир­дуу­лагчдаас төлбөрөө авах системд шилжих хэрэгтэйг онцолж байна. Тухайлбал, цөөн хувиар буюу стандартын дагуу бохир­дуулахад нэг төл­бөр­, түүнээс ихээр бо­хир­­дуулбал илүү их төл­бөр төлөх үе шаттай төл­бөрийн системийг нэвт­рүүлэх тухай ярьж байв. Түүнчлэн компани бо­хир­дуулсан усаа стан­дартын дагуу  саарал бол­гож цэвэршүүлээд ногоон байгууламж, хөр­сөндөө ашиглая гэсэн санааг хэлэлцүүлэгт оролц­сон иргэд, иргэний нийгмийн бай­гуул­­­ла­гын­ханд учир­­­­лаж байв. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уур­хайн сал­бараас ус бохир­дуулсны төлбөр авч, тор­­гууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харин  уламжлалт мал аж ахуй, газар тариа­лан зэрэг хөдөө аж ахуйн сал­барт байгалийн нөөц ашигласны төл­бөр тогтоох асуудалд бол­­гоомжтой хандахыг ан­хаа­руул­маар байна” гэж байлаа. Харин УИХ-ын ги­шүүн Б.Саранчимэг “Ус бохирдуулсны төл­бөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Түүнээс хойш 2015 онд  төлбөрийн хэмжээг тогтоох журмын төслийг Засгийн газарт оруулсан байдаг. Үүнд аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байна гэж үзээд энэ журам батлагдаагүй уч­раас дээрх хууль хэрэг­­жээгүй. Үүнээс болж ус бохирдуулагчид өнөөд­рийн байдлаар төлбөр төлөхгүй байна. Гэтэл хамгийн үнэтэй зүйл манайд хамгийн үнэгүй болж байгаад харамсч байна. Тиймээс Засгийн газар  усны бохирдлын нөхөн төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьснаар хууль батлагдаж усны бодлогод ахиц дэвшил гарах юм” гэв. Харин байгаль орчин, уур амьсгалын санд төв­лө­рүүлсэн энэ орлогоо эр­гээд зориу­лалтын дагуу ашиг­­лахад салбарын яам цаашид ан­хаарч, ажиллах шаард­­­лагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.



“Зууны мэдээ” сонин



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.