Нэвтрэх Бүртгүүлэх
 
Монголын шувуу хамгаалах төвөөс мэдэгдэл гаргажээ
10253-17485.jpg
1 өдөр 23 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Монголын шувуу хамгаалах төвөөс мэдэгдэл гаргажээ

 



Тураг гогой (хүмүүсийн нэрлэдэгээр Хар галуу) бол бидний санаа зовох зүйл ерөөсөө биш. Манай орны гол, нууруудын экосистемд бүхэлд нь аюулд оруулж байгаа сөрөг хүчин зүйлсийн ихэнх хувийг хүний зүгээс үзүүлж буй шууд болон шууд бус нөлөөлөл эзэлдэг. Загас битгий хэл гол, нуур нь бүхэлдээ экосистемийн хэмжээнд аюулд орох үзэгдэл ихэссэн. Үүнд голын эхэнд байгаа уурхай, буруу ажиллагаатай усан цахилгаан станц гээд маш олон зүйлсийг дурдаж болно. Загас барьдаг хүмүүс тороо гол, нууранд үлдээнэ, тэр олон торонд нь жил бүр байнга олон мянган загас үхэж байгаа гээд тоочвол дуусахгүй их. Гэтэл Тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөө байдаггүй талаар бүр докторын ажлууд байдаг. Тураг гогой болон бусад усны шувуудын сангас нь нуурын хурдас, фосфорын эргэлтэнд чухал ач холбогдолтой төдийгүй нуурын ёроолын ургамалын ургалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь тухайн нуурын загасны түрс аюулгүй, амжилттай үржих нөхцлийг бүрдүүлдэг байна.



Манай хуучны шувуу судлаачдын 1960-70 оны бүтээл, тэмдэглэлүүдийг үзэж байхад нуурын мандлыг Тураг гогой (хар галуу) хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг. Тэд эртнээс л нуурандаа өөрийнхөө идэш тэжээллийг идсээр ирсэн байгалийн тэнцвэрт байддлыг нөхцөлдүүлэх зохилдлогоотой байдаг. Иймд шувуунаас буруу хайх ямар ч үндэслэл байхгүй. Дэлхий дээр дунджаар 2 сая Тураг гогой байдаг гэсэн үнэлгээ байгаа. Үүнээс гадна загас иддэг өчнөөн зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн. Ийм олон дайсантай болохоор загас мэнд үлдэхийн тулд хэдэн сая түрс шахдаг гээд эволюци талаас нь харвал зөндөө тайлбарыг олж болно. Өөрсдийн хоолыг идэж буй Тураг гогойд санаа зовохоос илүүтэй хүний зүгээс үзүүлж буй бусад зүйлтэй тэмцэх шаардлагатай байна.



2011 онд Өгий болон Тэрхийн цагаан нуураас загасны зуу гаруй хаягдсан тор цуглуулсан баримт байгаа. Түүнд нь хэдэн зуун загас орооцолдон үхсэн байсныг шувуу судлаач баримтжуулсан. Ийм л байдалтай бид загас агнаж, сөрөг нөлөө үзүүлж тэрийгээ шувуу руу тохсоор иржээ. Мэдэхгүйн гай гэж энэ, хүмүүс бид сайн мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж загас, шувуу гэлтгүй олон амьтан, ургамалыг үгүй хийж байгаа Дэлхий дээрх цорын ганц амьтан. Ямар нэг зүйл амьтдын тоо толгойг зохицуулж болдог. Хамгийн гол нь шинжлэх ухааны судалгааг хийлгэж, нөлөө байгаа эсэхийг тогтоон, түүнд үндэслэсэн зөвлөмжийн дагуу арга хэмжээг авах шаардлагатай байдаг юм.



Монголын шувуу хамгаалах төв.

 



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.