Нэвтрэх Бүртгүүлэх
 
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
5 сар 5 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 


Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт – 9 “Санхүүгийн хэрэгсэл” стандартыг нэвтрүүлэх, Банкны нягтлан бодох бүртгэлийн зааврыг боловсруулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш 120 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

Мэдүүлгийг албан бичгээр хүсэлт хэлбэрээр ирүүлэх ба зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

  • Татварын өргүйг нотолсон татварын байгууллагын тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын өр төлбөргүйг нотолсон тодохойлолт;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/;
  • Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар батлуулсан байх/;
  • 2015, 2016, 2017 онуудын хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
  • Олон улсад банк санхүүгийн байгууллагад ижил төрлийн ажил, үйлчилгээ үзүүлсэн туршлага, ажиллах хүчний чадвар, туршлагын талаарх бусад мэдээлэл;
  • Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт.

 

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 4 сарын 10 –ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19,

Монгол Улсын Хөгжлийн банкны байр, 11 давхар, 1111 тоот өрөө

ахлах мэргэжилтэн  С.Батзориг Утас: 75857070-512