Нэвтрэх Бүртгүүлэх
 
"Голомт" банкны хувьцаа эзэмшигч харилцагчдын мөнгийг ингэж дураараа зарцуулдаг уу?
26241301_1565624596861276_679723100_n-17465.jpg
4 сар 3 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“Голомт” банкны хувьцаа эзэмшигч харилцагчдын мөнгийг ингэж дураараа зарцуулдаг уу?




УИХ-аар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ид хэлэлцэж байна. Үнэнийг хэлэхэд дээрх өөрчлөлтүүдэд арилжааны банкуудтай холбоотой реформын шинжтэй шийдлийг тусгаагүй. Арилжааны банкнуудын дэлхийд дээгүүрт ордог өндөр хүүг бууруулах зэргээс эхлээд тулгамдсан олон асуудлыг гээгдүүлсэн гэж шүүмжлүүлж байгаа юм. Шуудхан хэлэхэд Төв банк нь арилжааны банкуудад дулдуйдлаа гэж МАН, АН-ын гишүүдийн нэлээд олон нь үзэж байгаа юм.



Тэгвэл үүнд нь ташуур болохуйц нэгэн мэдээлэл бидэнд ирлээ. Энэ нь арилжааны банкин дахь иргэдийн хадгалуулсан хөрөнгө хэр зэрэг найдвартай вэ гэдэгтэй холбогдох мэдээлэл юм.



Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээлэлд “Голомт” банкны нэгэн томоохон хувьцаа эзэмшигч харицагчдын мөнгийг хэдэн зуун саяар нь өөрийн юм шиг зарцуулж, бусдад зээл олгох нэрийдлээр их хэмжээний мөнгийг банкнаасаа гаргуулсан байж болзошгүй талаар дурджээ. Уг мэдээллийг дэлгэрүүлбэл, орон нутагт барилга барьдаг нэгэн компанийн захирал 300 сая төгрөгийн зээл хүсч “Голомт” банкны хувьцаа эзэмшигчтэй уулзсан байгаа юм. Уг хувьцаа эзэмшигч түүнд “Зээл олгож болно. Харин нэг болзолтой” гээд банкныхаа Газрын захирлын нэр дээрх мөн л орон нутгийн нэгэн компанийг шилжүүлэн авахыг санал болгосон байна. Нөгөөх компанийн захирал зөвшөөрч, түүнэээс хориодхон хоногийн дараа “Голомт” банкны Зээлийн хороо хуралджээ. Ингээд барилгын компанийн захиралд 300 сая биш 1 260 000 000 /нэг тэрбум хоёр зуун жаран сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан байна.



Зээлийн мөнгө барилгын компанийн дансанд орсны дараа захиралд “тусалсан” хувьцаа  эзэмшигч утас цохиж өөрийхөө нэг охин компанийн данс руу 500 000 000 /таван зуун сая/ төгрөг, банкныхаа Газрын захирлын хувийн данс руу 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг тус тус шилжүүлэхийг шаардсан байгаа юм. Компанийн захирал ч хувьцаа эзэмшигчийн хэлснээр болгож,  шаардсан мөнгийг нь шилжүүлжээ. Асуудал ингээд дуусаагүй байна. Зээл өгөхийн тулд болзол богон шилжүүлсэн компанийн өрийг барилгын компанийн захирлаар жил шахам төлүүлсэн байна. Энэ тухай браим бүхий мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

 

 

 



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.