Нэвтрэх Бүртгүүлэх
 
"Петровис"-ын Ж.Оюунгэрэл оффшороо тайлбарлалаа
p1bgfb8qks1t611kpu9ec94s1dk51-17452.jpg
9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“Петровис”-ын Ж.Оюунгэрэл оффшороо тайлбарлалаа



“Paradise papers”-ийн ээлжит баримтууд задарсны дотор Монголтой холбоотой 16 хүний нэрийг ил болгоод байгаа билээ. Тодруулбал, Ч.Ганхуяг, О.Ганжолоо, Ж.Оюунгэрэл, С.Зүчи, Б.Батхишиг, Б.Төгөлдөр, Б.Батцэнгэл, Б.Чулуунбаатар, Бодь Интернэшнл ХХК, Ч.Энхтайван, Д.Уянга, Д.Эрдэнэ, З.Номундарь, Н.Зоригтбаатар гэх мэт хүмүүс юм. Эдгээрээс “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл болон хамгийн олон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэх З.Номундарь, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг, “Бодь интернэшнл” ХХК зэргийн талаар мэдээлэл хэвлэлээр гарч байна.


Тэгвэл “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл өөрийн цахим хуудастаа “Нэг юм бичихгүй бол болохгүй нээ. Намайг оффшорчин гэж баахан юм бичиж эхэллээ. Нэгдүгээрт, Монгол Улсын хуулиар бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд компани байгуулах , хувьцаа худалдан авахыг хориглоогүй. Хоёрдугаарт, намайг буруутгах гээд байгаа оффшор үйл ажиллагааг тайлбарлая. “Панама пейперс” гэдэгт миний нэр байсан. Тэнд дурдсан компани нь үйл ажиллагаа явуулаагүй 2014 онд хаагдсан компани байсан. Мөн “Бату майнинг” гэдэг компаниас 10-аад жилийн өмнө хувьцаа худалдаж аваад буцааж зарсан тухай сүр бадруулан хэвлэлээр гарсан.


Одоо хэвлэлээр гарсан “Парадайз пейперс”-д “Петроматад”-ын хувьцаа эзэмшигч гэжээ. Тиймээ тэр үнэн. Одоогоос 10-аад жилийн өмнө Монголд газрын тосны хайгуулийн мөнгө босгох зорилгоор “Петроматад” компанийг байгуулж Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарсан. Лондонгийн хөрөнгийн бирж дээр англи саксоны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компани гардаг. Энэ шаардлагын дагуу “Петроматад” группын компаниуд англи саксоны хуультай оффшор бүсэд компаниа бүртгүүлсэн. Энэ нөхцөлд хөрөнгө оруулагчид ч итгэж хөрөнгө оруулдаг билээ. Ингээд “Петровис” компани өөрийн болон хөрөнгийн биржээс босгосон хөрөнгөөр 10 жил газрын тос хайж 70 гаруй сая ам доллар зарцуулжээ. Нөгөө өнцгөөс нь харвал гадаадын татвар төлөгч иргэд ,байгууллагын хөрөнгөөр Монголд газрын тос хайж байна. Гуравдугаарт, Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулахын тулд өөрийн гэсэн найдвартай түүхий эдтэй байх ёстой. Дөрөвдүгээрт, Монголд гадаадаас орж ирсэн хөрөнгө оруулалттай компаний 70 гаруй хувь нь оффшор бүсэд бүртгэлтэй мөн Монголоос гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниуд бүгд оффшор бүсэд бүртгэлтэй. 


Тэгэхээр эдгээр компаний хувьцааг худалдан авсан иргэд, компаниуд бүгд оффшорчид болох нээ. Тавдугаарт, “Петровис” групп компаниуд татвар төлөлтөөрөө Монголдоо эхний 5-10 д байнга байдаг. Олсон ашгаараа Монгол Улсыг эрчим хүчний хамааралаас гаргах газрын тосны хайгуул хийж байна . Бид газрын тос олно. Атаархагчид мэдтүгэй” гэсэн байна. 


А.СҮЛД

545.jpg


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.