Нэвтрэх Бүртгүүлэх
 
Эрхүү-бидний анд хэвээр...
download-17430.jpg
6 өдөр 2 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх
Эрхүү- бидний анд хэвээр…

Аливаа улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр бидэнд шинэ сонголт , шинэ боломжууд нэмэгддэг. Гэвч хуучны харилцаа, хамтын ажиллагаа чухал хэвээр байдгийг мартаж боломгүй. Ялангуяа газарзүйн хувьд хамгийн ойр, хамгийн тохиромжтой тэр харилцаагаа шинэ боломжуудаар баяжуулан ашиглаж чадвал үүнийг эдийн засгийн харилцан ашигтай , үр өгөөжтэй хамтын ажиллагаа гэх нь зүй. Монгол Улсын хувьд харилцаа хамтын ажиллагааны хамгийн тохиромжтой, газарзүйн байрлалын хувьд мөнхийн бүс нутгуудын нэг нь ОХУ-ын Иркутск муж. Ялангуяа худалдаа, бараа эргэлтийн хувьд хамгийн эрэлттэй бүс нутаг байсаар байна. ОХУ-ын Гаалийн Ерөнхий газрын Сибирийн бүс нутгийг хариуцсан албанаас гаргасан дүн мэдээгээр Монгол Улс болон Иркутскийн худалдаа эдийн засгийн харилцаа тасралтгүй тууштай өргөжин тэлж байгаа нь нотлогддог.

ОХУ-аас Монгол руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний 95 хувь нь Иркутскийн бараа эзэлдэг.2017 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Иркутскийн худалдаа эргэлт 30 сая доллар байсан нь өнгөрсөн 2016 оныхоос 36.9% нэмэгдсэн үзүүлэлт юм. ОХУ-аас Монгол руу экспортлох гол бүтээгдэхүүн нь нефть, дизель түлш,бензин,мазут, масло, керосин гэх мэт түлш түлшэн бүтээгдэхүүн байсаар ирсэн. Түүний зэрэгцээ 2016 оноос эхлэн сүүн бүтээгдэхүүн, чихэр, зайрмаг,мах, махан бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, цай, кофе зэрэг хүнсний бүтээгдэхүүн экспортлох нь нэмэгдлээ. Иркутскийн томоохон үйлдвэрлэгч болох «Иркутский масложиркомбинат», «Саянский бройлер», «Белореченское», «Объединенные пивоварни» компаниудын экспорт нэмэгдсэн дүн гарчээ. Харин Монголоос барилгын салбарт болон төмөр замын хөдөлгалт тэрэгний үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг жоншийг экспортолдог.Иркутск мужийн хэд хэдэн хотод Монголын бараа нэртэй дэлгүүр нээгдсэн бөгөөд тус дэлгүүр голцуу ноолуур, тэмээний болон сарлагийн ноосон бүтээгдэхүүн , нохойн арьсан гутал худалдаалагдаж байна. Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээний хүрээнд Монгол Улсад болон Иркутскт үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хэрэглэгчдийн эрэлтэт бараа бүтээгдэхүүний борлуулалт энэ үеэр нэмэгддэгийг хоёр талын бизнес эрхлэгчид ярьж байна.
 
 


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.