Нэвтрэх Бүртгүүлэх
 
"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 100 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ТӨЛЖ БАРАГДУУЛЛАА
ca1d58e381beec9aefef49268ee03871-17429.jpg
1 өдөр 1 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 100 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ТӨЛЖ БАРАГДУУЛЛАА

 


"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа.



Уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр "Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор "Эрдэнэс-Таван толгой” ХК-д олгосон юм.



"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд үүссэн өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой боллоо.



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.