Нэвтрэх Бүртгүүлэх
 
НЗДТГ ''Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ'' Азийн сантай хамтран хэрэгжүүлж байна
NYAM6590_20171019085221-17419.JPG
1 сар 3 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

НЗДТГ “Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ” Азийн сантай хамтран хэрэгжүүлж байна

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран Xотын засаглалыг сайжруулаx төслийг Нийслэлийн 9 дүүргийн гэр xорооллын 87 xороонд 2017-2018 оны хугацаатайгаар хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Заxирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны xөтөлбөр”-т тусгагдсан “Иргэддээ үйлчилдэг төр-уxаалаг төрийн үйлчилгээ”, Азийн сангийн 2017-2018 оны хугацаанд хэрэгжүүлэх “Хотын Засаглалыг сайжруулах” төслийн II бүрэлдэхүүн хэсэгт тусгагдсан төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх үе шаттай ажил зохион байгуулж байна.


Азийн сангийн “Xотын Засаглалыг сайжруулаx” төслөөс Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн үйлчилгээнээс авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн захиргааны үйлчилгээний процессыг дахин загварчлах” зөвлөх үйлчилгээг “ПрайсуотерхаусКупер Эйдвайзори” ХХК-иар гүйцэтгүүлж байна.


Тус зөвлөх компани нь Нийслэлийн Архивын газар, Газрын алба, Улсын Бүртгэлийн газруудын тодорхойлон гаргасан иргэдийн дунд хамгийн их эрэлттэй гэж нэрлэгдсэн 14 үйлчилгээнд процессын өнөөгийн зураглал хийх, дахин загварчлах, үйлчилгээнд зарцуулах цаг, үр дүн-өртгийн шинжилгээ хийх, иргэд болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагын аль аль талын хүсч буй зохистой үйлчилгээний процессын зураглалыг гаргах, зөрүүтэй байдалд анализ, дүн шинжилгээ хийх, шинэ загварчлалыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах гэх мэт ажлуудыг гүйцэтгэх юм.


Энэхүү зөвлөх үйлчилгээний үр дүнд боловсруулагдсан үйлчилгээний процессыг дахин инженерчлэх, хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах аргачлал, арга зүйг ашиглан дүүрэг, агентлагийн удирдлагууд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанарыг сайжруулах ажлыг өөрсдийн чиг үүргийн хүрээнд ирэх жилүүдэд зохион байгуулах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.    



 


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.