Нэвтрэх Бүртгүүлэх
 
Б.Мягмар: Эмнэлгийн ажилчид ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардаж байна
1osqlxnxhu-17388.jpg
2 сар 3 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Б.Мягмар: Эмнэлгийн ажилчид ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардаж байна

 



Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр цалин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах ШААРДЛАГА-ыг ОУВС-д хүргүүллээ. 



Тэд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад буй. Гэвч Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан тул цалин нэмэх бололцоогүй гэсэн байна.



Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 2017 оны 1 дүгээр сараас эхлэн цалингаа нэмэгдүүлэх асуудлыг ярьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдвэрлээгүй, улсын гурван талт хэлэлцээр эхлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд багагүй жагсаал цуглаан тэмцэл өрнүүлсний үр дүнд УИХ-ын чуулган дээр "эмч эмнэлгийн ажилтны цалин орлогыг нэмэе " гэсэн санал гардаг ч Сангийн яам асуудлыг шийдвэрлэхгүй байна. Өнөөдөр ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт цалин нэмэхгүй гэсэн заалтыг тусгасан. Тийм учраас ОУВС-нд хандаж эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн үйлчилгээний ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-тай байгуулсан өргөтгөсөн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг хүргүүлж байна.



Энэ шаардлагын хариуг 10 дугаар сарын 13-ны дотор ирүүлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бусад салбарт ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилчидтай хамтран ОУВС-гийн гадна талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. Цаашид хугацаагүй ажил хаялтад шилжинэ. Бид өнөөдөртөө багтаад 23 мянган эмч, эмнэлгийн ажилтнуудыг ОУВС-гийн суурин төлөөлөгчид гардуулна” хэмээлээ.

Б.Мягмар: Эмнэлгийн ажилчид ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардаж байна Arslan.mn



Улсын I Төв эмнэлгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Цэцгээ “Бид үнэхээр тэвчихээ байгаад тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ихэнх нь зээлтэй, түрээсийн байранд амьдардаг гээд зовлон их.  Эрүүл мэндийн салбар, эрүүл мэнд гэдэг хамгийн үнэтэй зүйл. Үнэт зүйлийнхээ ард зогсож буй эрүүл мэндийн салбарынхаа амьдралыг, нийгмийн асуудлыг харахгүй бол хэцүү болчихлоо гэдэг тэмцлийг бид өрнүүлж байгаа юм. 



Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх бүрэн боломж байна. Жишээ нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хууль зүйн хүрээнд ажиллуулбал бидний цалинг нэмэх боломжтой. Төр засгийн буруу бодлогоос болж бидний хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа.



Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй.
Төр концессийн гэрээнд хэдэн тэрбумыг зарж байгаа билээ. Сэтгэл, зүтгэл гаргавал цалин нэмэх боломжтой гэж бид үзэж байна” гэв.

22414611_2104589763102584_571459959_n.jpg


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.