Нэвтрэх Бүртгүүлэх
 
12 бүлэгтэй шинэ цэцэрлэгийн барилгын шавийг тавилаа
bzd1-17317.jpg
1 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

12 бүлэгтэй шинэ цэцэрлэгийн барилгын шавийг тавилаа

 


Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо.Тус цэцэрлэг нь анх 1965 онд хүүхдийн ясли нэртэй байгуулагдаж, 1991 онд Найрамдлын районы АДХГЗ-ны А/06 тоот захирамжаар ясли-цэцэрлэгийн комбинат, 1996 онд Нийслэлийн Засаг даргын А/104 тоот захирамжаар 146 дугаар цэцэрлэг нэртэй болж, өргөжсөн түүхтэй.



Цэцэрлэгийн барилгыг НИТХ-ын 2012 оны тогтоолоор ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй акталж, 2014 онд хуучин барилгыг буулгасан юм. Харин энэ жил нийслэлийн төсвийн 2 тэрбум 650 сая төгрөгийн санхүүжилтээр 12 бүлэгтэй, 280 хүүхдийн хүчин чадалтай барилгыг ашиглалтад оруулахаар шавийг тавилаа.


Цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаар 12 бүлэгтэй, 280-500 хүүхэд суралцах таатай орчинг бүрдүүлж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох бололцоотой болох юм. Мөн уг цэцэрлэг ашиглалтад орсноор нийт 51 иргэн шинээр ажлын байртай болно.



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.