Нэвтрэх Бүртгүүлэх
 
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
bzd-17316.png
4 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа




Энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй 1108 аж ахуйн нэгж байгууллагын 3365 иргэн, Ерөнхий боловсрол, их дээд сургууль, цэцэрлэгийн нийт 165 багш ажилчид болон төрийн байгууллагын 205, сууц өмчлөгчдийн холбоодын 230 орчим ажилчин, албан хаагчид идэвх санаачилгатай оролцлоо.



Дашрамд мэдээлэхэд бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд, сууц өмчлөгчдийн холбоод ойр орчны 50 метр газрыг мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэлээ. Улмаар Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4-өөс нийт 59 хог тээвэрлэлтийн машин ажиллаж айл өрх, аж ахуйн нэгж байгууллага болон цэвэрлэгээнээс гарсан 60207м.кв талбайн 464.5 тонн хог хаягдлыг ачсан байна .



Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад хяналт тавьж цэвэрлэгээний ажилд биечлэн оролцсон хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.