Нэвтрэх Бүртгүүлэх

"ИХЭЭ"-Г ГАЙХАМШИГТАЙ БОЛГОСОН БӨМБӨГ ТЭР ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
12592470_1020692874656922_264477741596324803_n-17188.jpg
2 сар 3 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
2 Санал өгөх

“ИХЭЭ”-Г ГАЙХАМШИГТАЙ БОЛГОСОН БӨМБӨГ ТЭР ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ

Г.Ихбаяр:  “Орсон гоол бүхэн багийнхны маань амжилт. Сагсан бөмбөг бол нөхөрлөлийн спорт”

Бөмбөг том жижиг, зөөлөн хатуу, алаг эрээн, цулгуй гээд янз бүрийн өнгө зүс, хэлбэр хэмжээтэй байдаг. Тэр хаана ч юм нэг буланд зүгээр л хэвтэж байхдаа хэний ч анхаарлыг татдаггүй. Харин түүнийг хэн нэгэн олж аваад найз нөхдөө уриалан хоорондоо шидэлцэх, өшиглөх, өнхрүүлэх зэргээр харилцан тоглоход тэр “амьдарч” бүхний анхаарал түүнд төвлөрдөг. Бөмбөгийг хэн ч ганцаараа тоглодоггүй. Заавал хэн нэгэнтэй тоглодог. Бас бөмбөг байгаа болохоор нөхөрлөл үүсдэг ....

2015 оны арванхоёрдугаар сарын 19. Спортын төв ордны заал үзэгчдээр дүүрэн. Учир нь энэ өдөр сагсан бөмбөг сонирхогчдын дунд ИХЭЭ хэмээн алдаршсан Олон улсын хэмжээний мастер, Лигийн тэргүүн тоглогч, Дээд лигийн аварга Ганбаатарын Ихбаярын сагсан бөмбөгчийн карьераа дуусгах /зодог тайлах/ ёслолын ажиллагаа болж байв. Зөвхөн энэ зааланд төдийгүй, Монгол орон даяар сагсан бөмбөг сонирхогчид энэ үйл явдлыг чих тавин сонсож, бахархал хүндэтгэл, бас далд гунигаа ч сошиал ертөнцөөр дамжуулан дайж байлаа.

“Бахархах, омогших, огших сэтгэл хөдлөлүүд дээд цэгтээ хүрсэн түүхэн мөч. Ганбаатарын Ихбаярын энгийн сайхан инээд, эгэлгүй сайхан тоглолтууд бидэнд үгүйлэгдэнэ. Та бол Монголын сагсан бөмбөгийн нэгэн үеийн ДОМОГ ШҮҮ!!!”

“Холбон тоглогчдоос ганцаараа дээд үеийн ах нар, өөрийн үеийнхэн, доод үеийн дүү нар гэсэн гурван үеийн сагсан бөмбөгчидтэй нүүр тулсан, сагсан бөмбөгийн гайхамшиг, Монголын сагсан бөмбөгийн бүх л оргилд хүрсэн эрхмүүдийн нэг...”

“Гуанжоугийн Азийн наадамд, Узбекстаны багтай хийсэн хариуцлагатай тоглолтонд нэг оноо дутуу байхад, цаг дуусахтай зэрэгцэн оролт хийн алдаа авч, чөлөөт хоёр шидэлтээ амжилттай болгож Узбекистаныг хожсон гайхамшигт амжилтын эзэн”

“Тэр чадварлаг тоглогчоос гадна талбай дээр ч, талбайн гаднах амьдралд ч тамирчин хүний ёс зүйгээрээ тамирчид, үзэгчдийнхээ хүндлэлийг хүлээсэн үлгэр жишээ тоглогч”

"ГАЙХАМШИГТ ИХБАЯР" хэмээх энэ тоглогчийн тоглолтыг "амьдаар нь" үзэж, дэмжиж, уулга алдаж, суудлаасаа огил үсрэн босч хоолойгоо сөөтөл орилж, алгаа хорстол ташиж, сэтгэлийн жаргалыг эдэлж чадсан нь Монголын сагсан бөмбөгийн энэ үеийн үзэгч та бидний ТОМ АЗ"  гэх зэргээр үзэгчид, фэнүүд, сагсан бөмбөг сонирхогчид бичиж байлаа.

Ёслолын ажиллагааны хамгийн хүндтэй бөгөөд сонихон зочин бол яахын аргагүй Монгол улсын спортын мастер, ахмад хөл бөмбөгчин, Ихбаярын аав ГАНБААТАР байлаа. Хүүгээ бөмбөгтэй нөхөрлүүлсэн аав, хүү хоёрын түүх ингэж эхэлсэн ...

1983 оны есдүгээр сарын 17-ны намрын хүйтэн бороо шаагисан өдөр.  Дархан хотын хуучин хорооллын 11-р байрны гадаа саяхан төрсөн болов уу гэмээр толгойгоо алчуураар жимбийтэл боож, ногоон драпан пальто өмссөн, намхавтар нуруутай эмэгтэй хамт яваа хүнээрээ ачааны ЗИЛ-130 машинаас түшүүлэн буугаад өлгийтэй хүүхдээ тэврэн захын орцруу оров. Гэрийнхээ шинэхэн эзэн болж ирсэн бяцхан залууг ээж нь дандаа л “Улаанаа” гэж дууддаг байсан болохоор зургаа бас дөрвөн настай хоёр тэрсхэн эгч нь түүнийг угаасаа л Улаанаа гэдэг нэртэй юм байх гэж бодож байлаа. Жаал хүү ихэвчлэн унтаж байдаг ч хоёр охин ээждээ тусалж дүүгээ харах том үүрэгтэй болжээ.

Хэд хоногийн дараа Улаанбаатар хотруу Улсын аварга шалгаруулах Хөлбөмбөгийн тэмцээнд явсан гэрийн эзэн ирэв. Аав нь тэмцээнээс алтан медальтай ирсэн бөгөөд голомт залгах хүүтэй болсны бас алтан медаль авсанд нь баяр хүргэх гэсэн олны хөлд энэ айл нэг хэсэгтээ л дарагдав. Ингээд Улаанд нэр өгөхөөр боллоо. Ээж нь санал гаргаж, аав нь дэмжсэнээр гэр бүлдээ маш ИХ аз жаргал, БАЯР хөөр авчирсан хүүдээ ИХБАЯР гэдэг нэрийг хайрлалаа. Аав нь бяцхан хүүгийн баруун чихэнд нь жинхэнэ нэрийг нь шивнэн хэлж тэр өдрөөс бүгд түүнийг БАЯРАА заримдаа БААГИЙНАА гэж дууддаг болов.

Баагийнаа их хөдөлгөөнтэй хүүхэд байв. Ердөөсөө байрныхаа гадаа тоглоно гэж байхгүй, хаашаа ч юм алга болчихно. Ээж, эмээ хоёр нь дүүгээ харж байгаарай гээд хоёр эгчид нь даалгах боловч хүү нэг л харахад алга болсон байна. Бөөн эрэл сурал болсны эцэст хүү “Аниа би загас бариад ирлээ ...” гэчихсэн халуун наранд хамаг хөлс нь гоожиж, гүрдийсэн хөх юм болчихсон ирж яваа харагдана. Хаа байгаа хол Хараа голруу байрны хэдэн найзуудаа дагуулаад л явчихсан байдаг байв. Жаахан хүүхэд байж айна, төөрнө гэж мэдэхгүй. Бас их саваагүй. Эгч нарынхаа наамал хийж байгаад орхисон шингэн цавууг уучихна. Ер нь их дураараа, санасандаа хүрэх гэж зүтгэдэг хүүхэд байв.

Нэг удаа өвөө нь зээ хүүдээ тэр үед дөнгөж л худалдаанд гарч байсан гялалзсан хар ногоон өнгийн дугуй авч өглөө. Баяраа дөрвөн настай л байсан байх. Гэтэл тэрнийхээ хажуугийн хоёр жижиг тулгуур дугуйг нь авахуулж заавал том хүмүүс шиг хоёр дугуйтайгаар нь унана гээд оройжингоо өнөөхтэйгөө ноцолдов. Унах ч гэж дээ... чадахгүй дахин дахин газарт өнхөрч унаад л хөл, өвдгөө шалбалаад л байв. Дахин дахин унахыг  нь хараад болиулах гэсэн эгчид нь аав нь “Хэрэггүй ээ. Дүү нь унаж л байг...” гэв. Үдэш болж нар шингэхэд өнөөх чинь хоёр дугуйтаа чөлөөтэй унадаг болчихсон салхи татуулаад өнгөрч байлаа. Тийм л санасандаа хүрэх гэдэг хачин нөхөр байв.

Эхэндээ тэднийд өнгө бүрийн жижиг зөөлөн бөмбөгүүд байдаг байсан бол Баярааг том болох тусам өнөөх бөмбөгүүд улам том болж арвангурвын гэх том зөөлөн ногооноос, зүймэл оёдолтой маш хатуу ширэн хөлбөмбөгийн, улаанхүрэн арзгар гадаргуутай сагсны гээд янз бүрийн бөмбөгүүд хаа сайгүй өнхрөлдөөд л байж байдаг байлаа.

Аав нь Баярааг дандаа л дагуулж явна. Өнөөх нь ч ер салахгүй, гарнаас нь зүүгдээд л явж байна. Ялангуяа Дарханд хөлбөмбөгийн тэмцээн болох үеэр тэр хоёр салнаа гэж байхгүй. Хүү аавынхаа хөлстэй шороотой хувцастай хутгалдаад л, хөлбөмбөгчдийн хооронд зарлага нь аятай хэлсэн захисан болгоныг нь зөөгөөд л гүйж явна. Заримдаа боломж олдвол хөл бөмбөгийн тэр айхтар хатуу ширэн бөмбөгийг жижигхэн хөлөөрөө чанга гэгч нь өшиглөөд гоол хийх гэж зүтгэнэ. Тэр үеийн хөлбөмбөгийн талбай одоогийнх шиг ширэг мэт ногоон зүлэгтэй байсангүй. Ердөө л хоёр хаалга, тэгээд шороо, тэр шороон дээрээ цагаан шохойгоор зурсан байдаг байлаа. Дарханд хаврын цагт шороо их босно. Гэсэн  ч тэд тоглолтоо үргэлжүүлээд л байж байдаг байв. Ер нь зөвхөн шороонд ч биш, бороо орсон ч, халуун нар шарж байсан ч хамаагүй тэд тоглож л байна. Тэдний дунд өнөөх гүрдийсэн хар бяцхан залуу гүйж л байдаг байлаа.

Зунжингаа шороон дээр, өвөл нь цасан дээр бөмбөг өшиглөдөг байсан Баяраа нэг л өдөр хоёрдугаар орцны подвалийн арын тоосго өрж урагш татан гаргасан дөрвөлжин нүхэнд бөмбөг шидэж тоглодог боллоо. Тэнд хоёр хоёроороо баг болж хэн нь олон гоол хийхээ үзэн өрсөлддөг байв. Сагсан бөмбөг тоглож байгаа нь тэр. Арваннэгдүгээр байрны гадаа тэр үед сагсны шийд байгаагүй бөгөөд өөр байрны гадаах талбайд очиж тогловол хөөгддөг байсан учраас аргагүйн эрхэнд ийнхүү тоглодог байв. Удалгүй байрны гадаа шийдтэй болж жинхнээсээ сагсан бөмбөг тоглох боломжтой боллоо. Тэр сагсны талбай дээр Баяраа болон түүний нөхөд Нааска, Ука, Эба, Загасаа, Мөөжгөө, Гантиг нарыг дийлж барах баг ховор. Тэд хаанаас ч юм Америкийн сагсан бөмбөгийн тоглолтуудын бичлэгийг авчирч үзээд өөрсдөө дуурайх гэж оролдоно. Тэгээд л Чикаго Буллс, Жордан, О-Нил, Пеппен гээд л ярьж гарна. Байрны хэддээ дийлдэхээ больсон Гудамжны сагсан бөмбөгчид сургуулийнхаа бас хотын тэмцээнүүдэд оролцдог болж “Од” цогцолборын гэх энэ баг Дархандаа нэлээн алдартай болсон гэдэг. Төд удалгүй Баяраа хөлбөмбөгийн, сагсан бөмбөгийн улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Дархан хотын өсвөрийн болон идэрчүүдийн, залуучуудын шигшээ багт тоглож шилдэг жонглёрчин, шилдэг тоглогчоор шалгарч байсан бөгөөд тэмцээнүүдээс алт, мөнгөн медальтай ирж байв. Тэр цагаас, аавынх нь хөл бөмбөгийн медалиудыг өлгөдөг байсан хадаасны яг хажууд Баяраагийн хөлбөмбөгийн, сагсан бөмбөгийн, хөнгөн атлетикийн тэмцээнүүдээс авсан медалиудыг өлгөх бас нэгэн хадаас нэмэгдэж, энэ өлгүүр дүүрэн дүүрсээр сүүлдээ багтахаа больж дараагийнх нь бас дараагийнх нь нэмэгдэж байв. Харин аавынх нь хайрлаж нандигнадаг хэдэн медаль яг л тэр хэвээрээ үлдсэн юм.

2001 онд Баяраа дунд сургуулиа төгсөх болж ид мэргэжил, конкурсын талаарх яриа өрнөж байх үед Улаанбаатараас Хөлбөмбөгийн холбоо болон сагсан бөмбөгийн лигийн “Баганат Өргөө” багуудаас санал ирэв. Хөлбөмбөгийн холбооныхон Япон улсад удахгүй болох олон улсын тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд явахыг харин “Баганат Өргөө” баг, багийнхаа гишүүн болж Лигт сагсан бөмбөгийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн хүч үзэхийг санал болгов. Баяраа багын хоббигоо дагаж аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшихээр Улаанбаатар хотноо очихдоо нэг өдөр болсон хоёр талын аль алиных нь бэлтгэлд очсон гэдэг. Харин маргааш нь сонголт тодорхой болж сагсан бөмбөгт эргэлт буцалтгүй зүтгэхээр шийдсэн юм.

Ингэж гэрээсээ, Дарханаасаа, аав ээжээсээ хол нийслэл Улаанбаатар хотод сурч, амьдарч бас Монголын сагсан бөмбөгийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоглох түүний шинэ үе, шинэ амьдрал эхэлжээ. Тэр цагаас Баяраа, Баагийнаа гэх багынх нь нэрс зөвхөн ойр дотныхных нь л амнаас гарах болж харин бүгд л ИХЭЭ хэмээн дуудах болов. 2001 онд буюу Лигт тоглосон анхны жилээ Ихээ эхний тоглолтонд ганцаараа 25 оноо авч “Өсөх ирээдүйтэй шилдэг тоглогч” цолын эзэн болж сагсан бөмбөг сонирхогчид, дасгалжуулагчид, мэргэжилтнүүдийн хараанд өртсөн юм. Нутагтаа биш нийслэл Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн шилдгүүдийн дунд тоглосон энэ тоглолтонд найзууд нь бүгд ирж юу болох бол хэмээн түгшин цамцных нь захыг мушгиад сууж байсан гэдэг.

Албан ёсоор 15 жил сагсан бөмбөгт зүтгэсэн гэдэг ч ухаан орсон цагаасаа л бөмбөгтэй нөхөрлөсөн Ихээг бөмбөг гайхамшигтай болгосон уу эсвэл тэр өөрөө тэрхүү олон янзын бөмбөгийг ид шидтэй болгосон уу хэлж мэдэхгүй нь. Ямартай ч бөмбөг Ихбаярт олон сайхан найзууд, гүн бат нөхөрлөлийг өгчээ. Эсвэл тэр өөрөө нөхөрсөг хүн болохоор бөмбөг түүнтэй найзалсан ч байж магадгүй.

Г.ГАНЦЭЦЭГ

396889_305550702830810_1983056993_n.jpg
950aecb1ad60751b140f5c36972d8fe4.jpg

Сэтгэгдэлүүд (24)
Зочин 1 өдөр 6 цагийн өмнө
comment1, canadian pharmacy cialis, >:D,
Зочин 6 өдөр 19 цагийн өмнө
comment3, viagra coupons, 705881,
Зочин 1 өдөр 9 цагийн өмнө
comment6, cialis coupon, gqkzjl,
Зочин 1 өдөр 12 цагийн өмнө
comment4, modafinil online, >:((,
Зочин 1 сарын өмнө
comment4, online personal loans, anrnsi,
Зочин 1 сар 1 өдрийн өмнө
comment3, http://modafinilbill.com buy provigil, rqvq,
Зочин 1 сар 2 өдрийн өмнө
comment3, http://viagradc.com viagra, >:-((,
Зочин 1 сар 6 өдрийн өмнө
comment2, http://paydayspc.com best payday loans, =-(((,
Зочин 1 сарын өмнө
comment6, http://cialisnzk.com cialis online, =-P,
Зочин 1 сарын өмнө
comment4, http://pharmacynzk.com canada pharmacy, 0048,
Зочин 1 сарын өмнө
Tk4PnJ iviefyxitcgi, [url=http://kxhbztjzdept.com/]kxhbztjzdept[/url], [link=http://ebsdcuxaezqv.com/]ebsdcuxaezqv[/link], http://pkrmyigekyvo.com/
Зочин 1 сар 3 өдрийн өмнө
g3HuLd dmbnwcabviwh, [url=http://qbhstxdunrmg.com/]qbhstxdunrmg[/url], [link=http://qptyompvfxrf.com/]qptyompvfxrf[/link], http://cztptyqfeqdc.com/
Зочин 1 сар 3 өдрийн өмнө
PwgV7T kotfmeexbmuv, [url=http://lqzptqwbdsom.com/]lqzptqwbdsom[/url], [link=http://qgzgdkjhpdtn.com/]qgzgdkjhpdtn[/link], http://imwaearvpwaq.com/
Зочин 1 сар 6 өдрийн өмнө
comment4, http://viagragde.com viagra ohne rezept auf rechnung, 19024, http://lisinoprilbit.com lisinopril coupon, 774549,
Зочин 1 сар 6 өдрийн өмнө
comment2, http://cialisgas.com cialis, 761,
Зочин 1 сар 1 өдрийн өмнө
comment6, cialis, :-OO,
Зочин 2 сар 2 өдрийн өмнө
comment1, http://cialisrgb.com buy cialis, 4141,
Зочин 2 сар 3 өдрийн өмнө
comment2, http://personalloansrgb.com personal rgb, =((,
Зочин 2 сар 5 өдрийн өмнө
comment2, http://cheapcialiscom.com cialis coupon, iwusbn,
Зочин 2 сар 6 өдрийн өмнө
comment4, http://ventolinmega.com ventolin tablets, 8220,
Зочин 2 сар 6 өдрийн өмнө
comment5, http://levitramega.com cheap levitra, :P,
Зочин 2 сар 2 өдрийн өмнө
comment6, canadian pharmacy viagra, 082,
Зочин 2 сар 3 өдрийн өмнө
Гайхамшигтай найз юм шүү. Маш сайн аав, хань, хүү гэдгийг мөн дурдая. Наска
Зочин 2 сар 3 өдрийн өмнө
Найздаа амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Үргэлж бид бүхнийхээ үлгэр дууриалал, манлайлал нь байгаа шүү, хайртай шүү найздаа. найз Эба 2017.05.09 Улаанбаатар хот
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.