Нэвтрэх Бүртгүүлэх

Д.Төмөрхүлэг: Би хэзээ ч өрсөлдөгчөө басамжилдаггүй. Жүдо тэр чигээрээ хүндлэл шүү дээ
4278-17177.jpg
2 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Д.Төмөрхүлэг: Би хэзээ ч өрсөлдөгчөө басамжилдаггүй. Жүдо тэр чигээрээ хүндлэл шүү дээ

Долоон жилийн өмнө тэр залуу тамирчин байсан. Ингэхдээ Монголын суут бөх Х.Цагаанбаатар, С.Миарагчаа нарын залгамжлагч хэмээн тодорч байлаа. Тун нямбай барилдаантай гэгдэг түүнийг спорт сонирхогчид “том тэмцээний одгүй” гэж тодорхойлдог. Ах нарынхаа залгамжилж гарч ирсэн тэр одоо өөрөө жүдогийнхон дундаа “том ах”-ын тоонд зүй ёсоор багтахуйц болсон. Хоёр олимп, зургаан дэлхийн аваргад зодоглосон ч өнөөдрийг хүртэл медаль хүртэж чадаагүй байгаа түүнийг спортын хүрээнийхэн ингэж тодорхойлохоос өөр аргагүйд хүрсэн биз. Та бүхэн хэний тухай ярьж байгааг бараг ойлгосон байх. Энэ бол олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг. Хэдийгээр олимп, дэлхийн аваргаас медаль авч чадаагүй ч дэлхийд тэр хамгийн өндөр зэрэглэлийн тамирчны тоонд зүй ёсоор тооцогдоно. Дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдэж, олимп, дэлхийн аваргаас бусад тэмцээнээс медаль хүртсэн тэр Риогийн олимпоос хойш нам гүм яваа. Тэмцээн уралдаанд ч бага оролцсон. Гэхдээ сүүлд оролцсон хоёр тэмцээнээс дараалан медаль авсан нь Д.Төмөрхүлэг мастерыг хэзээд өндөр формтой явдгийг харуулж буй хэрэг. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар нэгэнт Төмөрхүлэгийг “Бэлтгэлийг тултал нь хийдэг цөөхөн тамирчны нэг учраас тун удахгүй оргил амжилтдаа хүрнэ” хэмээн тодорхойлсон болохоор магадгүй энэ жил хүсэн хүлээсэн дэлхийн медалиа авах биз. Тиймээс энэ удаагийн зочноор олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэгийг урилаа.

-Уулзаагүй удсан байна. Ойрын үеийн сонин содон мэдээлэл дуулгаач, Төмөрхүлэг ээ?

-Сонирхуулах мэдээлэл тун бага юм даа. Тамирчин бид бэлтгэлээс өөр зүйл сонирхох биш. Өглөө, оройдоо бэлтгэлээ л хийж байна. 20-иод хоногийн дараа “Их дуулга” ангиллын тэмцээнтэй. Тэр тэмцээнд оролцож магадгүй.

-Таны хувьд олимпоос хойш тэмцээнд оролцолгүй явж байгаад улсын аваргад хоёрдугаар тойрогт ялагдсан. Удаан тэмцээнд ороогүй нь нөлөөлсөн үү?

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр өнгөрсөн хойно нь элдэв зүйл яриад яах вэ. Бага зэргийн алдаа гаргасныг өрсөлдөгч маань маш сайн ашигласан. Энэ нь жүдо бөхийн спорт манай улсад хэдийнэ мэргэжлийн түвшинд хүрснийг илтгэж байгаа хэрэг.

-Таныг өрсөлдөгчөө жаахан басамжилсан гэж ярих юм?

-Та ч намайг мэднэ дээ. Би хэзээ ч өрсөлдөгчөө басамжилж үзээгүй. Миний байгаа байдал л тэгж харагдуулдаг байх. Жүдо бөх даяаршиж байгаа ийм үед өрсөлдөгчөө басамжилна гэдэг утгагүй хэрэг. Хэрвээ тийм байсан бол би өнөөдрийн ийм амжилтад хүрэхгүй л байх байсан болов уу. Жүдо бол тэр чигээрээ хүндлэл шүү дээ. Би ах тамирчнаа ч, дүү тамирчнаа ч хүндлэх ёстой. Тэгэхийг ч хичээдэг.

-Өнгөрсөн сард болсон гранпри ангиллын тэмцээнүүдээс медаль хүртлээ. Нэлээдгүй хугацаанд тэмцээнд оролцоогүй таны хувьд ямар мэдрэмж төрөв?

-Ямар ч тэмцээнээс медаль авах бүрт сайхан мэдрэмж төрдөг. Яагаад гэвэл миний өдөр бүр бэлтгэл дээр дуслуулсан хөлсний үр дүн гарч байгаа учраас тэр. Тамирчин хүн оролцсон тэмцээн бүртээ амжилт үзүүлж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс л тамирчны амжилт хямдхан олдоогүй гэж дуулаад байгаа юм шүү дээ.

-Хөмсөг тань задарсан байсан. Одоо гайгүй юү?

-Бараг эдгэрсэн. Тиймээс хэвийн хэмжээнд бэлтгэлээ хийгээд явж байна.

-Манай жүдочдын оролцох тэмцээн арай багасаад байна уу?

-Тэр талаар сайн мэдэхгүй юм. Холбоо л бүхнийг зохицуулна. Бид бол бэлтгэлээ хийгээд оролцох ёстой тэмцээндээ оролцож, амжилтаа үзүүлэх л үүрэгтэй. Биднийг тэмцээнд оролцуулах, амжилт гаргуулахын тулд жүдо бөхийн холбоо, шигшээ багийн албанаас боломжит бүхий л нөхцлөөр хангаж байна. Тиймээс өөр зүйл бодолгүй тэмцээндээ л сайн барилдахыг боддог. Угаасаа тамирчин байх үедээ холбооны ажилд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй.

-Тийм дээ. Одоо шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдыг харахад та ахмадынхаа тоонд орж байна шүү?

-Тийм байх. Шигшээ багт дөнгөж орж байсан маань саяхан мэт санагдаж байна. Гэтэл бүхэл бүтэн хоёр олимпийн цикл өнгөрчээ. Цагаанаа ах, Мияарагчаа ах тэргүүтэн надад болон миний үеийн тамирчдад ямар гоё үлгэр дууриал болж байлаа. Яг ах нар шигээ шигшээгийн дүү нартаа зөв үлгэрлэж явахыг хичээдэг. Тэр утгаараа бэлтгэл болон тэмцээний үеэр өөрийн мэддэг, чаддаг бүхнээ л зааж өгнө. Ер нь манай жүдочид яг үе үеэрээ ийм л байдаг.

-Хоёр олимп, зургаан дэлхийн аваргад оролцжээ, та?

-Харин тийм ээ. Токиогийн олимпийн циклийн жилүүд миний хувьд сүүлчийнх байх нь ойлгомжтой. Ямар ч байсан хүсч мөрөөдсөн амжилтдаа хүрэхийн төлөө уйгагүй зүтгэнэ. Алдсан цаг хугацаагаа заавал нөхнө гэж боддог. Ганц би ч биш спортод хайртай, дуртай Монголын ард түмэн, миний багш нар, гэр бүлийнхэн, тэнгэрт байгаа аав минь олимп, дэлхийн аваргын медальтан болохыг минь хүлээж, харж суугаа. Тамирчин хүн нэг л зүйлийн төлөө зүтгэдэг. Тэр нь хүссэн оргилдоо хүрэх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимп бүрт би маш сайн бэлтгэлтэй очдог. Гэтэл яагаад ч юм болж өгдөггүй. Тэгээд тэрийгээ бодохоор хааяа сэтгэлээр унана. Дараа нь өөрт тавьсан зорилгоо бодоод эргээд сэргэнэ. Иймэрхүү маягаар өнөөдөртэй золголоо доо.

-Одоо харахад Мияарагчаа та хоёрын амжилт ойролцоо юм байна шүү?

-Мияарагчаа ах бол мундаг тамирчин шүү дээ. Яаж намайг зүйрлэж болох билээ. Тэр хүн олимп, дэлхийн аваргаас медаль авч чадаагүй ч би ахыгаа медальтан гэж боддог.

-Олон хүн таныг одоо л авах нь гэж хүлээдэг. Гэтэл хүлээлт талаар өнгөрдөг. Ингээд ирэхээр янз бүрээр хэлнэ. Энэ бүхнийг хэр хүлээж авдаг вэ?

-Хэцүү шүү дээ. Ялагдалдаа гутраад сэтгэл санаа хүнд байхад дээрээс нь доромжлох, элдвээр хэлэхэд хэнд ч таатай санагдахгүй. Том тэмцээний ялагдал тамирчин хүнд ямар хүндээр тусдагийг манайхан даанч ойлгодоггүй юм. Би л хувьдаа ингэж боддог. Зөвхөн иргэд ч биш хэвлэлээр хүртэл нэг бус удаа тамирчдыг доромжилсон мэдээ, нийтлэл гарч л байсан. Түүнийгээ шүүмж гэж ярьдаг. Одоохондоо шүүмжлэл, доромжлолыг ялгахтайгаа л байна.

-2012, 2016 оны олимпод таныг идэвхгүй барилдлаа гэх хүмүүс байсан?

-2012 он бол анхны олимп байсан болохоор тэвдсэн тал байгаа. Гэхдээ өөрийнхөө чадлаараа л барилдсан.Дэвжээн дээр гараад барилдах нэг өөр.Барилдаж байгааг үзэх нэг өөр шүү дээ.Тэр олимп надад ухаарал, сургамж их хайрласан даа. Харин Риогийн олимп бол азгүйтэл байсан.

-Дэлхийн залуучуудын аваргаас мөнгөн медаль авсан үеэс та танигдсан. Ер нь мөнгөн медалийн үнэ цэнэ хэр вэ. Олимп, дэлхийн дэвжээнээс та мөнгөн медаль авбал?

-2008 онд Тайландад болсон тэмцээнд Лондоны олимпийн аварга Оросын бөх Галстянтай аваргын төлөө үлдэхэд, миний тохой бэртэл авсан байсан болохоор цаашид барилдаж чадалгүй ялагдал хүлээсэн. Дараа жил нь Японы бөх Хирофүмиг хожиж яваад хожигдсон. Бөхийн гараагаа би мөнгөн медалиар эхэлсэн хүн л дээ. Медаль бүхэн л гоё байдаг. Тамирчин хүний хөлс хүчээ урсгаж байж л хүрдэг гол зүйл шүү дээ. Тиймээс тамирчин хүн медаль голж болохгүй байх аа.

-Түмэн олон таниас ирээдүйд ихийг хүсч байгаа.Энэ нь танд дарамттай байдаг уу?

-Үгүй. Намайг гэж дэмжиж байгаа энэ сэтгэл надад эрч хүч өгч, эерэгээр нөлөөлдөг. Ер нь ард олондоо хандаж хэлэхэд та бүхнийхээ тусламж дэмжлэг, сэтгэлийн дэмээр өдий хүртэл явж байна. Миний өнөөдрийн амжилт та бүхний минь л ач. Би зөвхөн өөрийн сайндаа би болоогүй. Та бүхэндээ баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

-Тэгвэл амьдралдаа баримталж явдаг зарчим чинь юу вэ?

-Би өөрийгөө дайчилж, үргэлж л хичээж ажилладаг. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн үгийг бодож хэрэгжүүлж явдаг.

-Таныг ажаад байхад даруухан талдаа юм шиг. Энэ зан чинь таны амжилтад нөлөөлж дээ?

-Би тийм ч даруухан хүн биш л дээ.Сэтгэлийн хөдөлгөөн эмоцио чөлөөтэй гаргана. Ялангуяа барилдаад ялах үедээ, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн янз бүрийн поз бүхий дүр зураг гаргачихсан байдаг. Тэр бүхнээ хараад дараа нь өөрөөсөө ичдэг.

-Гаднын бөхтэй нутгийнх нь дэвжээн дээр олон хөгжөөн дэмжигч­дийнх нь өмнө барилдаж байхад дарамттай байдаг уу?

-Надад дарамт болдоггүй. Харин ч тэр бүхэн намайг улам хурцалж, би хөгжөөн дэмжигчидтэй нь цуг ялах юмсан гэж хичээж байдаг юм. Тэгж ялсан тохиолдлууд ч олон байдаг.

-Манай бөхчүүдийн ялгаа юун дээр илэрч байна вэ?

-Гаднынхан манай бөхчүүдийг бодвол тактик, төлөвлөгөөгөөр арай л илүү юм шиг санагддаг. Харин барилдааны ур чадварын хувьд бол манайхан бараг бүх зүйл дээр илүү гэж хэлмээр байна.

-2008 олимпоос хойш, монгол бөхчүүдийн түлхүү хийдэг өмсөх, хонгодох гэх мэт үндэсний уламжлалтай мэхүүдийг хориглолоо. Ер нь жүдод ойр ойрхон өөрчлөлт ороод байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг хүн бэ?

-Жүдо дэлхийд жигд хөгжиж байна. Тиймээс улам төгс, сонирхолтой болгохын тулд өөрчлөлт хийдэг байх. Эхэндээ буруу гэж боддог байсан ч сүүлдээ миний бодол өөрчлөгдсөн.

-Боксын тэмцээнд луйвар маш ихээр гардаг. Жүдод иймэрхүү луйвар гардаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Манай спортод ч бас хааяа тиймэрхүү зүйл гардаг л юм. Гэхдээ зарим спортын төрлийг бодвол харьцангуй цөөхөн л дөө.

-Цагаанбаатартай гоймонгийн рекламанд хоёр ч удаа тоглосон байхаа. Яг амьдрал дээр та түүнтэй барилдаад ялж байв уу?

-Тэр рекламанд Цагаанаа ах санал тавиад би тоглох болсон юм. “Дахиад идье”, “Баяжуулсан гоймон” шүү дээ гээд л хөгжилтэй реклам шүү. Цагаан­баатар ах бид хоёр тэмцээн дээр таарч барилдсан тохиолдол байхгүй ээ. Цагаа­наа ах чинь мундаг хүн. Бараг ялах­гүй шүү дээ. Яах вэ, бэлтгэл дээр барил­даад ялсан тохиолдлууд байдаг л юм.

-Таныг Францад очиход тэн­дэхийн хүүхдүүд гарын үсгийг тань авч байсныг мэднэ. Манайхан харин ямар хандлага гаргадаг бол?

-Тийм ээ. Франц хүүхдүүд надаас гарын үсгийг минь авч байлаа.Дурсамжтай л юм билээ. Гадаадад бол тиймэрхүү зүйл их байдаг юм. Монголд бол ховор шүү дээ. Тэгээд ч би өөрийгөө олон хүнд танигдсан мун­даг тамирчин гэж бодохгүй л байна.

-Том тэмцээнд түрүүлэхээр ярилцлага авах гэсэн сонин, телевиз, сайтын тоо нэмэгддэг. Энэ бүхэн заримдаа танд төвөгтэй байдаг уу?

-Яагаад л намайг уриад байдаг юм бол гэж боддог шүү. Заримдаа сайханч юм шиг. Манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тэр тал дээр жаахан шүүмжлэлтэй хандаад байдаг юм. Гол нь залуу тамирчин байж, хүндтэй том тамирчин шиг хамаагүй их яриа өглөө гэдэг. Би өөрөө бол надаас ярилцлага авах гэсэн мэдээллийн хэрэгсэл, миний яриаг сонсох гэсэн түмэн олныхоо сэтгэлийг бодоод татгалзаад байж чаддаггүй юм.

-Биеийн болон сэтгэлзүйн бэлтгэ­лийн алинд нь та их санаа тавьж ажилладаг вэ. Ер нь та сэтгэл­зүйчтэй ажиллая гэж бодож байв уу?

-Мэдээж тамирчин хүн бүхэнд байдаг. Би энэ тамирчныг заавал ялна гэсэн сэтгэлзүйгээр барилддаг. Сэтгэл зүйчтэй ажиллая гэж хааяа боддог л юм.

-Та аль нутгийн хүн бэ?

-Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. Манай нутаг сайн, сайн бөхчүүдтэй шүү дээ.

Б.МӨНХЗУЛ

Сэтгэгдэлүүд (35)
Зочин 3 өдөр 9 цагийн өмнө
comment6, http://paydaybsh.com payday loans no credit check, 284,
Зочин 3 өдөр 2 цагийн өмнө
comment4, http://propeciafch.com buy propecia, 3569,
Зочин 4 өдөр 15 цагийн өмнө
comment6, buy viagra pills, pzovor,
Зочин 6 өдөр 5 цагийн өмнө
comment5, http://paydaynem.com payday loans online, 8466,
Зочин 6 өдөр 11 цагийн өмнө
comment1, buy cheap provigil, 9144,
Зочин 6 өдөр 21 цагийн өмнө
comment1, generic levitra, enpmf,
Зочин 16 цаг 7 минутын өмнө
comment5, generic cialis, >:]],
Зочин 2 өдөр 2 цагийн өмнө
comment3, http://propeciarbt.com cheap propecia, ehfjra,
Зочин 5 өдөр 19 цагийн өмнө
comment1, canada pharmacy, 3955,
Зочин 6 өдөр 20 цагийн өмнө
comment6, payday loans online, 0324,
Зочин 2 өдөр 8 цагийн өмнө
comment6, payday loans online, 8793,
Зочин 4 өдрийн өмнө
comment5, buy generic cialis, >:-OOO,
Зочин 1 өдөр 16 цагийн өмнө
comment2, canadian pharmacy online, 8PP,
Зочин 1 сарын өмнө
Zedeeffishisk Zedeeffishisk q300ax2cotpx6lp2mo
Зочин 1 сарын өмнө
comment3, http://viagrargd.com viagra, 3110,
Зочин 1 сарын өмнө
comment5, payday loan, xvse,
Зочин 1 сар 5 өдрийн өмнө
UeSbfu dqiolpddszsu, [url=http://xemseqtbmjwg.com/]xemseqtbmjwg[/url], [link=http://ltzflqucndsi.com/]ltzflqucndsi[/link], http://wggipdeganlm.com/
Зочин 1 сар 6 өдрийн өмнө
comment2, http://viagraspc.com viagra, >:-PPP,
Зочин 1 сарын өмнө
comment3, http://viagranzk.com viagra, 584652,
Зочин 1 сар 5 өдрийн өмнө
comment3, generic cialis, 11823,
Зочин 1 сарын өмнө
comment3, viagra online, %]],
Зочин 1 сар 6 өдрийн өмнө
comment1, http://viagrasam.com viagra canadian pharmacy, 8-P,
Зочин 1 сар 4 өдрийн өмнө
comment6, http://cialishqi.com buy cialis, bahm,
Зочин 2 сарын өмнө
comment1, loans online, =DD,
Зочин 2 сарын өмнө
comment5, http://priligyph.men priligy buy online, xpz,
Зочин 2 сар 6 өдрийн өмнө
comment3, provigil, 70603,
Зочин 2 сар 1 өдрийн өмнө
comment3, http://priligychr.com priligy dapoxetine, ekjuf,
Зочин 2 сар 4 өдрийн өмнө
comment2, http://lisinoprilxl.com lisinopril 10 mg, 094,
Зочин 2 сар 4 өдрийн өмнө
comment1, http://cialisxl.com generic cialis, pjsicm,
Зочин 2 сар 5 өдрийн өмнө
comment1, http://cialisgeneric24h.com cheap cialis, uyhkg,
Зочин 2 сар 6 өдрийн өмнө
comment6, http://tadalafilph24.com buy generic cialis online, ejam,
Зочин 2 сар 6 өдрийн өмнө
comment3, cialis online, 15253,
Зочин 2 сар 2 өдрийн өмнө
comment1, Cialis 20 MG Coupons, 38365, viagra definition, 977,
Зочин 2 сар 3 өдрийн өмнө
comment1, http://lyricagnr.com lyrica generic, 895762,
Зочин 2 сар 3 өдрийн өмнө
comment4, modafinil online pharmacy, 8-]]],
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.