Нэвтрэх Бүртгүүлэх
 
Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц дэхь удаагийн Дүйнхорын ванг Эхэтхэг улсын Бихар Мужын Бодьгаяад айлдана
2014-07-12-Kalachakra-N01-17140.jpg
8 сар 2 өдрийн өмнө | Нийтэлсэн: mn.buddha@yahoo.com | Түгээх :
0 Санал өгөх

2017 оны 1 дүгээр сарын 03-14-ний өдрүүдэд Энэтхэг улсын Бихар мужийн Бодьгаяа /Дорждан/-д тавигдах Дээрхийн гэгээн XIV Далай багшийн 34 дэх Дүйнхорын вангийн үеэр “Монгол Сүнчой-IV” зохион байгуулагдана. Монголын Бурханы шашны гурван зулын нэг Ламын Гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагтын айлтгал санаачлагаар Дээрхийн гэгээн XIV Далай багшийн Монголчуудад зориулсан “Номын айлдвар” буюу “Монгол Сүнчой” 2012 оноос эхлэн дөрөв дэх жилдээ Энэтхэг улсад зохион байгуулагдаж байна. Далай багшийн айлдварын дагуу энэ удаагийн “Монгол Сүнчой IV” Дүйнхорын Вангийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг болох “Өмнөтгөл номын айлдвар”-тай хамт зохион байгуулагдана. Энэхүү “Өмнөтгөл номын айлдвар”-аар Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй”, Гамалашила хутагтын “Бясалгалын дундаж мөр” номуудыг Далай багш тайлбарлан айлдана. Бурхан багшийн Бодь модны дор төгс гэгээрлийн хутгийг олсон ариун дагшин газар буюу Бодьгаяа-д “Монгол Сүнчой-IV” номын айлдвар зохион байгуулагдах болсон нь Монголын сүсэгтэн олон бид бүхэнд их хувь завшаан тохиож байна.
Өмнөтгөл номын айлдвар
VIII зууны үеийн Цогт Наландрын Их Бандида нар болох Шантидэва болон Гамалашила хутагт нарын айлдсан “Бодьсадвын явдалд орохуй”, “Бясалгалын дундаж мөр” номууд нь Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг өөр лүгээ ялгалгүйд үзэж бусдын тусад бодь сэтгэлийг үүсгэж төгс гэгээрэлд хүргэх зам мөрийг бүрэн гүйцэт заасан Их хөлгөний нандин сургаал шаштирууд юм. Эдгээр Бурханы шашны гүн ухааны сонгодог бүтээлүүдийг монголчууд XIV зууны үеэс төвд, монголоор уншиж судалсаар ирсэн уламжлалтай билээ. 
Дүйнхорын Ван
Дээрхийн Гэгээн XIV Далай багш 34 дэх удаагийн Ханьцашгүй дээд Дандарын ёсны Дүйнхорын Ван буюу “Цогт цагийн хүрдэний авшиг”-аа Бодьгаяад айлдана. Анхлан Бурхан багш Тас цогцолсон уулнаа “Билгийн чинадад хүрэхүйн судар”-аа айлдахын цагтаа нэгэн зэрэг Амраватид хувилгаан биеэр морилж “Цогт цагийн хүрдэний үндэс” номоо Шамбалын хаан Даваасамбуу тэргүүтэй хувь төгөлдөр шавь нарт айлдсан гэдэг. Үүнээс Бурхан багшийн зарлигийн дагуу Даваасамбуу хаан Шамбалын орноо Цогт цагийн хүрдэний номыг дэлгэрүүлсэн. Ирээдүйг үзүүлсэн бошигт “Шамбалын орноос Замбуутивд Цогт цагийн хүрдэний ном машид дэлгэрнэ” гэж айлдсан байдаг. Дүйнхорын Вангийн айлдвараа Дээрхийн Гэгээнтэн Далай багш маань их нигүүлсэнгүйн сэтгэлээр Даян дэлхийн энх тайван, амар амгалангийн тухайтад айлдсаар байгаа билээ.
Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэн энэхүү дээдийн номын хуримд бие, хэл, сэтгэлээрээ даган баясаж цаглашгүй их буяныг хураагаарай.
Санамж: Энэхүү номын айлдварыг зорьж буй сүсэгтэн олон “34 дэх Дүйнхорын Ванг зохион байгуулах алба”-ны цахим хаягаар https://kalachakra2017.co.in/ онлайн бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай. Бүртгэл дээр үндэслэн номын айлдварт суух эрх бүхий “Мандат” –г “Монгол Сүнчой IV” зохион байгуулагчдаас Бодьгаяад олгоно.

 
“Монгол Сүнчой IV” Албан ёсны зохион байгуулагч: “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг “М Плаза” 15 давхар Утас: 7777 87888808422396000181
 
 


 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 3 сар 2 өдрийн өмнө
3ArdUn <a href="http://duxzmjizyqri.com/">duxzmjizyqri</a>, [url=http://gjxhjqzefsls.com/]gjxhjqzefsls[/url], [link=http://duizeqompldn.com/]duizeqompldn[/link], http://ojavwjabwibi.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.