Нэвтрэх Бүртгүүлэх
 
АН-ын даргад өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлжээ
ardchilal6-1024x544-17129.jpg
11 сар 4 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

АН-ын даргад өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлжээ

 


Ардчилсан нам VI Их хурлаараа намын даргыг нийт гишүүдийн дундаас сунгаагаар тодруулахаар болсон. Тус намын даргад хэдэн ч хүн нэр дэвшиж болох бөгөөд ирэх бямба гариг хүртэл нэр дэвшигчид бүртгүүлэх эрх нь нээлттэй. Тэд энэ сарын 19-нөөс ирэх сарын 29 хүртэл сурталчилгаагаа хийж, орон нутгийн гишүүдтэйгээ уулзах учиртай.



АН-ын даргад нэр дэвшигчид нэгдсэн журмаар нийслэлийн дүүрэг, аймгуудаар явж гишүүдтэйгээ уулзалт хийнэ. Үүний санхүүжилтэд шаардагдах 250 сая төгрөгийг нэр дэвшигч бүрээс авахаар болсон нь багагүй хэл ам дагуулсан. Цахим орчинд үүнийг залуучуудаа шахах арга заль хэрэглэлээ хэмээн шүүмжлээд байсан юм.



УИХ-ын гишүүн Ж.Батзандан ч энэ талаар хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өгсөн. Тэрбээр өөрийн дэмжигчдээс хандив цуглуулах замаар нэр дэвшихээ мөн илэрхийлээд байсан юм. Тэгвэл өчигдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Л.Гантөмөр, тус намын Шинэчлэлийн хөдөлгөөний гишүүн М.Чимэддорж нарын хүмүүс намын даргад нэр дэвшихэд бүрдүүлэх материалын жагсаалтаа авсан байна. Харин АН-ын даргад нэр дэвшихээ эртнээс илэрхийлээд байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан энэ удаа намын даргын сунгаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.


Ж.БАЯР

 



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.