Нэвтрэх Бүртгүүлэх
 
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨСӨН АНХНЫ БАРИЛГЫН ОРШИН СУУГЧИД ТҮЛХҮҮРЭЭ ГАРДЛАА
3f67b52f-6a31-4f28-ab86-f2a712734139-17118.jpg
1 жил 1 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨСӨН АНХНЫ БАРИЛГЫН ОРШИН СУУГЧИД ТҮЛХҮҮРЭЭ ГАРДЛАА
 
 

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан байдаг.

 

 

 

Ашиглалтын шаардлага хангахаа больж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулаад байсан 25-р байрны буурин дээр 1 жил 2 сарын дараа “Морьтон” цогцолбор сүндэрлэж, өнөөдөр оршин суугчид нь түлхүүрээ гардан, шинэ сууцандаа орлоо.

 

 

 

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Саранчимэг, Л.Энх-Амгалан,  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, ХУД-ийн засаг дарга Ж.Ганхуяг нар болон шинэхэн орон сууцны түлхүүрээ гардан авч байгаа иргэдийн төлөөлөл оролцсон юм.

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сар хүрэхгүй хугацааны өмнө НИТХ-аар баталсан Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн олон асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Тухайлбал, “Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцнуудыг шинэчлэх” төсөл хэрэгжүүлэхээр тусгаж, ажлаа эхэлүүлсэн. Өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу эдгээр орон сууцнуудыг шинэчлэх ажлыг НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба шат дараалан хийж байна. “Эфэс констракшн” ХХК-ийн хамт олон төр, иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, шинээр барьж, иргэддээ орон сууцыг нь хүлээлгэн өгч байгаад талархаж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд иргэдээ чанартай, аюулгүй, тохилог орон сууцаар хангах зорилтыг хотын удирдлагууд бодлогоор дэмжин ажиллана” гэлээ.

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг "Өнөөдөр Хан-Уул дүүргийн маань нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй  орон сууцыг дахин төлөвлөсөн анхны барилгын 24 оршин суугчид маань түлхүүрээ гардан авлаа. Эдгээр иргэдийн хувьд өмнө нь энэ талбайд үйл ажиллагаагаа явуулж, амьдардаг иргэд байсан. Иргэд маань барилгын компанитайгаа зөвшилцөлд хүрч өнөөдөр ийнхүү будаг нь ханхалсан шинэхэн байрандаа орж байна. Энэ дашрамд барилгын ажлыг чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэсэн “Эфэс констракшн” ХХК  хамт олонд талархал илэрхийлье. " хэмээлээ.

 

 

 

Энэхүү байрыг буулгаж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эфэс констракшн” ХХК шалгарсан юм. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр барилгыг чөлөөлж, дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хуучин арьс ширний 25 дугаар байранд амьдарч байсан 24 өрх тус бүрт “Эфэс констракшн” ХХК 10 м.кв талбай үнэгүй нэмж олгон, 16 айлд орон сууц, 8 айлд үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцож, барилга ашиглалтад орох хүртэлх түрээсийн зардлыг олгожээ.

caf6c41a-2f14-4960-a9d4-1ca77d1493a0.jpg
e13d8d83-08c0-498d-a6ef-fe21c6db6726.jpg


 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 10 сарын өмнө
Thanks for your thuthgos. It's helped me a lot. http://dokkpvgiqs.com [url=http://lpxteykqkz.com]lpxteykqkz[/url] [link=http://sqlpnuqzfsf.com]sqlpnuqzfsf[/link]
Зочин 10 сар 3 өдрийн өмнө
That ingisht would have saved us a lot of effort early on.
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.