Нэвтрэх Бүртгүүлэх
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН ДУНД ЗОХИОГДДОГ "НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2016" ТЭМЦЭЭН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
d690e614-294e-46a3-ad6b-c0f853ad479f-17117.jpg
1 жил 1 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДЫН ДУНД ЗОХИОГДДОГ "НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2016" ТЭМЦЭЭН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
 
 

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Ногоон гэрэл-Цагаан шугам 2016" тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд эхэллээ.

 

Тус тэмцээнд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын 12 сургуулийн 3-5 дугаар ангийн нийт 144 сурагчид оролцож байна. Тэмцээнийг нээж Хан-уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган хэлсэн үгэндээ "Хан-уул дүүргээс замын хөдөлгөөний дүрмийг хүүхдүүддээ таниулах, сурталчилах, замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Ногоон гэрэл-Цагаан шугам", "Замын хөдөлгөөний цагаан толгой" хэмээх тэмцээнүүдийг бага насны нийт 22 мянган хүүхдүүддээ сурталчилан таниулах зорилгоор зохион байгуулж ажиллаж байна. Үүнээс гадна сургуулийн насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд School policе үйл ажиллагааг сургууль болгон дээр ажиллуулж байгаа. Энэ үйл ажиллагааг сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй хамтран хийдэг нь их үр дүнтэй ажлын нэг болж байна. Ингээд тэмцээнд оролцож байгаа нийт хүүхдүүддээ амжилт хүсье." хэмээлээ. Тэмцээнийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч н.Эрдэнэбат, Замын цагдаагийн хэлтсийн ахлах зөвлөх М.Батчимэг, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн н.Ундрах, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн н.Лхагвадэмбэрэл, Улаан загалмайн хорооны арга зүйч н.Гүнболд нар шүүн явуулах юм. Тэмцээн

 

1. Гэрийн даалгавар

 

2. Мэндчилгээ

 

3. Хамтдаа

 

4. Буухиа

 

5. Урлагийн тоглолт гэсэн төрлөөр зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа. 
Тэмцээний нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, хоёрдугаар байранд 25 дугаар сургууль, гуравдугаар байранд 15 дугаар сургууль тус тус шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Нэгдүгээр байранд шалгарсан Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хувьд улсын хэмжээнд зохиогддог "Ногоон гэрэд-Цагаан шугам" тэмцээнд оролцох эрхээ авч байна. 

20e22bbb-7097-4a12-a131-418fac43d17a.jpg
791c77de-2cc5-45cc-a2ce-64c50229e848.jpg
600191d7-d0af-4456-98af-e03593418832.jpg


 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 10 сар 3 өдрийн өмнө
A perfect reply! Thanks for taking the trlobue.
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.