Нэвтрэх Бүртгүүлэх
 
Н.Батзаяа: Хэн илүү сэтгэсэн нь л сайн барилддаг
75466-600x306-16914.jpg
2 жил 10 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
1 Санал өгөх

Н.Батзаяа: Хэн илүү сэтгэсэн нь л сайн барилддаг



Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Н.Батзаяатай ярилцлаа.

 

 

-Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр хаяанд ирсэн байна. Хэд хоногийн дараа барилдаан ч эхлэх нь. Бэлтгэл хэр байна вэ?



-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд, ирж буй гал бичин жилийн мэнд хүр­гэе. Миний хувьд бэлтгэл сайн байгаа. Сар шинийн барил­даандаа сайхан барилдана даа.



-Өнгөрсөн жил харцага цолонд хүрсэн. 2015 оныг товчхон дүгнэвэл?



-Сайхан жил боллоо. Цолоо ахиуллаа. Бас сумын маань түүхт 90 жилийн ой тохиолоо. Ер нь өнгөтэй сайхан жил болсон шүү.



-Наадмын талаар эргээд нэг дурсах уу. Бас л шуу­гиулсан шүү?



-Шуугиулсаан, шуугиулсан /инээв/. Сайхан л наадам бол­сон шүү дээ. Ямар нэгэн мар­гаан­гүй, цэвэрхэн наадам болсон гэж бодож байгаа.



-Улсын баяр наадамд хэдэн жил барилдаж байна вэ?



-Есөн жил барилдсан байна. Гурван жил барилдаж байж начин цолд хүрсэн. Түүнээс хойш зургаан жил цолоо баталчихъя, ахиулъя гэж нэлээд бодож, зүтгэж явсаар өнгөрсөн онд тэр боломж тохиодог юм байна. Жил жилийн наадмын онцлог бөхчүүд байдаг шүү дээ. Тэдний нэгэн адилаар сайхан барилдаж шөвгөрлөө.



-2009 онд тантай хамт цол авсан бөхчүүд бүгд цолоо бат­лаад ахиулчихсан байна. Энэ бас сонин тохиол байх шүү?



-Харин тийм. Тэр жил таван аймгийн арслан улсын цол авсан юм. Ө.Бат-Орших маань харцага болоод цолоо сайхан баталчихсан байна. Мөнх­бат хар­цага, аварга цолд хүрлээ. Содномдорж харцага болсон, Энхбат начин цолоо гурав батал­лаа. Би ганцаа­раа үлдсэн байж байгаад өнгөр­сөн жил шөв­гөрч, цолоо ахиулсан. Нэг үед төрж, нэг үед барил­даж, зэрэг цол аваад бүгд тэрийгээ баталж, ахиулсан нь бахархал­тай юм л даа. Энэ бас ховор тохиол. Бараг байдаггүй юм билээ.



-Өсөхөө аварга та хоёрын барилдаан сонирхолтой бол­сон... Нэлээд удаан барилдсан даа?



-Аваргатай сайхан барилд­сан. Монголын их аварга шүү дээ. Өмнө начин болсны минь дараа зургаагийн даваанд амалж байсан юм. Тэрнээс хойш барилдаагүй байж байгаад өнгөрсөн жил тавын даваанд таарч би давлаа даа.



-Барилдахад амаргүй бай­сан уу, бас их том хүн шүү дээ?



-Мэдээж. Бараг хоёр метр өндөр хүнтэй барилдахад яаж амар байх вэ. Томдоо ч жижиг нь хэцүү, жижигдээ ч том нь хэцүү шүү дээ. Нэг нь зүүгдээд, нөгөө нь тонгойгоод. Ер нь их аваргад амлуулна гэдэг өөрөө том цохилт л доо. Гэхдээ боломжийг алдахгүйг бодсон.



-Давчихаад, цолоо батал­лаа гэх тэр мөч...?



-Цолоо батална гэдэг бол цолондоо эзэн байгаагийн шинж шүү дээ. Тэрнээс цаашаа гараад ирсэн тохиолдолд бол өөр юм бодно л доо. Гэхдээ монгол бөхийн хамгийн том даваа бол тавын даваа гэж би боддог. Цолны босгоор алхана гэдэг өөрөө тийм том зүйл байхгүй юу. Аймаг, суманд ч адилхан.



-Батсуурь арсланг хаядаг мэх нэлээд анхаарал татсан. Яг ямар мэх вэ?



-Наадмын бэлтгэл дээр Алтангэрэл харцагад ганц нэг хийж байсан мэх л дээ. Яг тийм оноосон нэр бол байхгүй. Шуудаг алдахаар нь зайлаад дарчихаж байгаа юм. Хэнд ч нөөцийн тийм ганц, хоёр мэх байж л байдаг. Тэрийгээ л ашигласан. Зүүн талтай хүнд хийвэл болох юм байна даа гэж бодож байснаас биш Батсуурьт хийнэ гэж төлөвлөсөн зүйл байгаагүй. Барилдааны явцад л ороод ирсэн. Үнэндээ бол өөрөө ч юу хийж байгаагаа ойлгож амжихгүй л давчихаж байгаа юм. Ер нь тэгээд тулсан үед хазахаас бусдыг л хийж барилдана.



-Харцага болчихоод гүйж байхдаа “яг нулимсаа арчаад гүйж байна уу” гэмээр дүр төрх хальсанд үлдсэн байна лээ?



-Үгүй, үгүй. Ярилцлага өгөхдөө л уйлчихсан болохоос биш тэр үедээ уйлаагүй юм шүү дээ. Ядраад хөлсөө арчиж яваа царай нь тэр л дээ. Бас л овоо ядарсан. Тэр даваанд гэхэд миний шөрмөс татчих гээд бас л их эвгүйцсэн.



-Зургаа давсан юм чинь заан цол бас бодогдож л байсан байлгүй?



-Нуугаад яах вэ, бодсон. Тэгээд зүтгэсэн ч болоогүй. Бөх хүн бүрт төрийн наадмын түрүү зүүдлэгддэг гэдэг шиг, юм юм л бодогдож байсан даа. Гэхдээ хүн авах ёстойгоо авдаг гэдэг. Авахгүй бол авдаггүй юм байна билээ. Энэ цагийн бас л сайхан арслан шүү дээ, Бүрэнтөгс чинь... Аралтай, жигдхэн барил­даантай, цочоо багатай.



-Цол нэмнэ гэдэг нь цаашид сайн барилдах үүрэг хариуцлагыг дагуулж байгаа гэсэн үг биз дээ?



-Тийм шүү. Нэгэнт энэ спортыг сонгоод хичээллэж яваагийн хувьд миний хэмжээ хаана хүрч дуусах байна, тэр хүртэл нь явна гэж боддог юм.



-Таны багш Ч.Бямбадорж агсан Ч.Батзориг заан, Ц.Мягмар­сүрэн заан тэргүүтэй бөхчүү­дийг залуу байхад нь “УАЗ-469” машинаар хөөчихсөн кроссонд гүйлгэж байсан гэх яриа бий. Та нарыг тэгж хөөдөг байв уу?



-Саяхныг хүртэл тэгж ороол­гуулаад, хөөлгөөд л гүйж явлаа. Дарханы хар зам дээрээс Сүүж хүртэл найман км байдаг юм. Биднийг “бүгд буугаад” л гэсэн. Баг­шийн өөдөөс тайлбар хэлэх зоригтой хүн байх биш. Үг дуугүй буугаад машиныхаа түлхүүрүүдийг багшид хураалгаад гүйж байгаа юм. Манай Батзориг, Мягмарсүрэн заан өмнө нь “Сүүжээс засмал ороод, буцаад Сүүж хүртэл 16 км торохгүй гүйдэг байлаа” гээд л бидэнд ярьдаг байсан. Тэгэхэд хоёр заан маань хамт явж байсан болохоор бидэнтэй хамт багшид машинаар хөөгдөөд гүйцгээсэн. Тэгээд дараа нь “Ингэж гүйж үзээгүй юм байна шүү” гэж хөхрөлдөөд, баригдаж байлаа. Багш бүх машины түлхүүр аваад араас нэг машинтай хөө­сөн. Маргааш нь хоёр заан босч чадахаа больсон байсан /инээв/. Бэлтгэлийг бол хатуу хийлгэдэг хүн байсан шүү, багш маань.



-Та цагдаагаар овоглоод удаж байна уу?



-Цагдаагаар овоглоод яг 10 жил болж байна. Наадмын дараа цагдаагийн хошууч болсон. Дотоодын цэргийн 805 дугаар анги гэж байснаа одоо олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах гуравдугаар хэсэг нэртэй болсон. Энэ хэсгийн цагдаагийн хангалт үйлчилгээний тасагт хэсгийн даргаар ажиллаж байгаа. Ажил алба, бэлтгэлээ аль алийг нь амжуулаад явж байна даа.



-Бөхөөр хэдэн жил хи­чээллэж байгаа юм бэ?



-11 жил болсон байна.



-Ерөнхийдөө ямар мэхийг арай давамгай хийж байна вэ?



-Янз янзын л юм хийнэ шүү дээ. Хүн хүнд нь тааруулаад л барилдана. Тэрнээс яг энэ минийх гээд онцлохоор мэх байхгүй ээ.



-Чандмань сумандаа төрж өссөн үү?



-Тэгсэн. Харин манай аав, ээж хоёр Ховдын Булган сумынх. Социализмын үед Чанд­мань сумын “Шинэ зам” нэгдэлд нэг нь эдийн засаг­чаар, нөгөө нь бага эмчээр томилог­дож ирээд тэндээ суурьшиж, таван хүүхэд нь бүгдээрээ тэнд төрж өссөн байдаг юм.



-Танайханд бөхийн удам байв уу?



-Байна, байна. Буядаа гавьяат байна. Миний ээжтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Харин аавын талд том лам бөх байсан гэж ярьдаг юм.



-Бага байхдаа бөх болно гэж хүсч мөрөөдөж өссөн үү?



-Бөх ч болно, цагдаа ч болно гэж боддог байсан. Хоёулаа л биелсэн байна.  Манай суманд Жамъяншарав гэж цагдаа байж билээ. Түүн шиг том цагдаа болох юмсан гэж боддог байлаа. Цагдаа ч боллоо, бөх ч боллоо, ямар ч байсан зөв л яваа гэж боддог.



-Жаахан зальжиндуу барил­­даантай гэдэг юм билээ, таныг?



-Уран мэхийг уралдуулан, цог залийг бадруулан гэдэг шиг л юм болно шүү дээ. Хийж болох бүхнийг л хийх гэж үздэг. Ер нь хэн илүү сэтгэсэн нь л сайн барилдана гэж боддог.



-Барилдааны явцад хөг­жилтэй зүйл гарна биз?



-Байлгүй яах вэ. Нэг барилдаан дээр Бүрэнбаатар начин бид хоёр таарч барилдлаа. Би сүрхий давуулсан чинь мань хүн сэждэг юм. Би ч унасан, манараад, нүдэнд оч бадраад л явчихсан. Нэг мэдсэн чинь Бүрэнбаатар “хүүе, хүүе наашаа яв” гэж байна. Тэгсэн тахимаа өгчихөөд индэр рүү алхаж явсан юм билээ. Манарсандаа зүгээ мэдэхээ больчихгүй юу. Дараа нь бөөн инээдэм болж байгаа юм чинь.



-Барилдаж үзээгүй бөх байдаг уу?



-Д.Сумъяабазар аварга байна. Бас Жамъянпүрэв ахтай­гаа барилдаж үзээгүй юм байна. Харин Даваабаатар харцага бид хоёр их олон таарч барилдсан байдаг юм. Аймгийн цолтой байхдаа. Алтангэрэл, Пүрэвжав харцагууд байна. Пүрэвжав харцагатай 15 таараад би ганц­хан л давсан юм шүү дээ. Сүүлд дэвжээний барилдаан дээр нэг таараад толгойг нь уургалж дараад ч харцагыг бараагүй.



-Хэрвээ бөх болоогүй бол ямархуу ажил мэргэжлийн хүн байх байсан бол?



-Ямар ч байсан жолооч болох байсан байх. Нутаг орондоо ажиллаж амьдраад, барилдчихдаг нэг сайхан сумын заан л явах байсан болов уу.



-Бөхчүүд цагаан сарын барилдаанд зориулж тусгай­лан бэлтгэл хийдэг болсон байна. Та бас адилхан уу?



-Одоо бол бөхчүүд байнга л бэлтгэл хийдэг болсон цаг шүү дээ. Яах вэ, зарим нь хотоос гарч бэлтгэл хийх үе байна. Гэхдээ тухайн үеийн байдлаас л болно. Мэдээж монголчуудын уламжлалт хоёр баярт зориулсан барилдаанд дээгүүр барилдах бодол байлгүй яах вэ.


Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

 

 

 



 
Сэтгэгдэлүүд (11)
Зочин 2 жил 1 сарын өмнө
iFWbdx http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 2 жил 1 сарын өмнө
cV0Ta6 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 2 жил 4 сарын өмнө
LKg30S http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 2 жил 4 сарын өмнө
If he shows up, we stick with him. albion online gold http://www.bestofukraine.com/forum/viewtopic.php?f=2&t=43653
Зочин 2 жил 4 сарын өмнө
youre looking sharp! UPAlbion.com http://albiononline.soup.io/post/685704193/The-New-Albion-Weapon-Warbow
Зочин 2 жил 8 сарын өмнө
it is very helpful for me personally searching for this site! buy blade & soul gold http://www.vmpesports.com/index.php?site=forum_topic&topic=1617
Зочин 2 жил 9 сарын өмнө
You have a good taste. runescapegold2007.com http://karamelitox.com/blogs/post/7920
Зочин 2 жил 9 сарын өмнө
You 're so smart. nfl 16 coins http://maddencoins.sayfasi.net/2015/12/21/five-must-nfl-16-teams-in-madden/
Зочин 2 жил 9 сарын өмнө
youre really talented. Madden 16 Coins http://maddencoins.mywapblog.com/the-ways-to-earn-madden-16-coins.xhtml
Зочин 2 жил 9 сарын өмнө
be cool! nfl 16 coins http://naaye.org/profiles/blogs/ea-servers-experiencing-issues-madden-nfl-16
Зочин 2 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.