Нэвтрэх Бүртгүүлэх
 
Бразилийн бүсгүйчүүд нутаг буцлаа
2 жил 5 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Бразилийн бүсгүйчүүд нутаг буцлаа

 

Канадын дөрвөн хотод нэгэн зэрэг болж буй хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Азиас Хятадын шигшээ баг Камеруны хүчирхэг бүсгүйчүүдийг 1:0-ээр буулган авснаар ¼ шигшээд хамгийн түрүүнд тоглох эрхээ авсан. Харин тэдний өрсөлдөгч нь АНУ болов. “Сэм Авга”-ын эмэгтэйчүүд Колумбын шигшээг 2:0-ээр хожиж дараагийн шатанд шалгарчээ. Тэгвэл Шведийг 4:1-ээр мулталсан Германы багтай Францын шигшээ өрсөлдөхөөр болов. Тэд Солонгосын эмэгтэйчүүдийг 3:0-ээр хожсон юм. Дээрх тоглолтууд нөгөөдөр болно. Үүнээс гадна Английн шигшээ уржигдар шөнө Норвегийг 2:1-ээр буулган авч шөвгийн наймд шалгарах болзлоо хангав. Тус багийн өрсөлдөгч нь тэмцээнийг зохион байгуулагч Канадын бүсгүйчүүд. Тэд шөвгийн 16-д Швейцарийг 1:0-ээр хожсон билээ. Австралийн бүсгүйчүүд энэ тэмцээний хамгийн том шуугианы тариад байна. Тодруулбал, ногоон тивийнхэн хүчирхэг Бразилийн шигшээг 1:0-ээр хожиж, зорилгыг зогсоов. Бразилийн шигшээ алтан медаль авах зорилготойгоо тэмцээний өмнө ярьсан ч ийнхүү шөвгийн 16-гаас цааш хэтэрсэнгүй. Тиймээс гэрийн зүг аялах аялалдаа бэлтгэж байна. Дуулианы эзэдтэй Япон, Голландын хожсон нь шөвгийн наймд тоглоно.


Б.МӨНХ



 
Сэтгэгдэлүүд (6)
Зочин 10 сар 3 өдрийн өмнө
Ma va’? Ed io corro tosto a leggerlo! Il gatto ciccione è al suo posto, anche se Wozzup dà i numeri.Sai cosa? Non so il tuo motivo, ma io l’ho scritto perché sono frnanamecte con la lingua per terra ed ho necessità di ricaricare le batterie e riprendere un po’ di lucidità mentale.
Зочин 1 жил 1 сарын өмнө
6tFGAO http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
G9JeP5 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 2 жил 3 сарын өмнө
Im very pleased with your work. www.fifa16mall.com http://issuu.com/fifa16mall
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.