Энэтхэгийн тэнгисээс бутарсан материал олдов
Малайзын агаарын тээврийн компанийн сураггүй алга болсон онгоцыг эрж хайх ажил 16 дахь өдрөө үргэлжилж байна. Хятад улс Австралиас баруун хойд чигт Энэтхэгийн далайд нэгэн үл мэдэгдэх биет хөвж буй сансрын зургийг нийтэд дэлгэсэн байна. 22.5 метр урт, 13 метр өргөнтэй томоохон хэмжээний биет хөвж байгааг сансраас олж илрүүлсэн боловч, хараахан алга болсон Малайзын онгоцны хэсэг мөн эсэхийг тодорхойлж чадаагүй байгаа аж. Хятадын хайгуулын усан онгоц Энэтхэгийн далайн өмнө зүгт эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм. Эрлийн ажилд оролцож байгаа иргэний агаарын тээврийн онгоц холбогдох бүсээс эргэн тойрон таван км газар жижиг сажиг бутарсан материал байгааг олж илрүүлсэн байна. Австралийн тэнгисийн хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд, эд зүйл хөвж байна гэсэн Хятадын талын мэдээллийн дагуу тус байгууллага хиймэл дагуулаар байршлыг нь тогтоогоод байгаа юм. Тэр байршилд хайгуул хийсэн боловч ямар нэг зүйл олж илрүүлээгүй юм. Харин АНУ, Австрали, Шинэ Зеландын аврах багийн бүрэлдэхүүн нисдэг тэрэг болон хөлөг онгоцоор Австралийн баруун эргээс 2500 километр зайд дөрөв дэх өдрөө /өчигдрийн байдлаар/ эрлийн ажиллагаа явуулж байгаа юм.
Б.СУВД
|
|