Нэвтрэх Бүртгүүлэх
 
Монголдоо эмчлүүлэх боломжгүй хүмүүсийг ЭМЯ-нд бүртгэж эхэллээ
e632284b107cc9bforiginal-16375.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Монголдоо эмчлүүлэх боломжгүй хүмүүсийг ЭМЯ-нд бүртгэж эхэллээ


“Бүтээн байгуулалтын цаг”-аар Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарынхаа бүтээн байгуулалтын талаар өчигдөр мэдээлэл өглөө.  Тэрээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын хүн амын цэвэр өсөлтийн оргил жил өнгөрсөн он байсныг хэлсэн. Өсөлт өндөр байсан нь эх хүүхдийн эндэгдэл харьцангуй бага байсантай холбоотой аж.  Гэхдээ улсын хэмжээнд нааштай үр дүнтэй байгаа ч орон нутагт эндэгдэл байгаа учраас ЭМЯ-наас энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын үзлэгийг ирэх сарын 1-нээс орон даяар явуулахаар болжээ. “Ингэж эх хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг нэгдсэн байдлаар явуулснаараа гурван сая дахь иргэнээ хүлээн авахад бэлдэж байгаа юм” хэмээн тэрээр ярив.

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд гарсан нэг дэвшил нь зайн оношлогооны тоног төхөөрөмжийг хот, 21 аймагт тавьж, холбосон ажээ. Ингэснээр өнгөрсөн онд эмнэлгийн нийт тусламжийн 35 хувийг зайн оношлогооны тусламжтайгаар хийсэн байна. Санхүүгийн хувьд ч  нэг тэрбум орчим төгрөг хэмнэснийг дуулгав. Тиймээс өдгөө аймгуудад байгаа зайн оношлогооны тоног төхөөрөмжийг сумдад холбохоор ажиллаж байгаагаас гадна гаднын эмнэлгүүдтэй ч холбогдох эхний алхмыг хийжээ.

Манай улсад 11 төрлийн төрөлхийн гажиг бүртгэлтэй байдаг аж. Тиймээс удамшлын лабораторийг шинээр нээгээд байгаагаа дуулгав. Ийм лабораторитой болсноор энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийг бүртгэлжүүлж, байнгын хяналтад авах юм байна. Өндөр өртөгтэй мэс заслын зардлыг төрөөс тодорхой хэмжээгээр хөнгөлөх Эрүүл мэнд, Сангийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хамтарсан тушаал өнгөрсөн онд гарсан. Гэвч түүнд шаардлагатай есөн тэрбум төгрөгийг төсөвт суулгаагүй байна. Ер нь иргэддээ дарамтгүй эмнэлгийн үйлчилгээ нэвтрүүлэхээр дараах ажлыг төлөвлөснөө энэ үеэр танилцуулсан.

Манайд дотооддоо эмчлүүлэх боломжгүй 33 төрлийн өвчин байдаг гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, энэ 33 төрлийн өвчлөлөөр гадагшаа өндөр зардлаар эмчлүүлэхээр явж байгаа иргэддээ зориулж, энэ жилээс дотооддоо эмчлэх ажлыг бодлогоор эхлүүлж байгаа аж. Ингэхдээ нэгдүгээрт дотоод боломжоо ашиглах, хоёрдугаарт гаднын эмч нарыг урьж авчрах гэсэн арга замыг нэрлэв. Түүнчлэн гадаадад эмчлүүлэх шаадлагатай хүмүүсийн бүртгэлийг ЭМЯ-нд авч эхлээд байгаагаа албан ёсоор зарлаж байгаагаа салбарын сайд хэлсэн. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын эмнэлгүүд дэргэдээ лавлагаа мэдээллийн төвүүдийг ажлуулж эхэлсэн байна.

Энэ жил хийх бас нэг томоохон ажил нь соёлын довтолгоо гэдэг шиг эрүүл мэндийн довтолгоог эхлүүлэх гэнэ. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг ахиулах зорилготой сургалт, сурталчилгааны ажлууд байх юм байна. Мөн манай улсад хамгийн элбэг байгаа элэгний болон цусны даралтын өвчлөлийн судалгааг орон даяар явуулах ажээ. Манайд эмийн аюулгүй байдлыг хангах тухай бодлогын агуулга өмнө нь хангамж талаасаа байсныг саяхан шинээр боловсруулж баталжээ. Ингэснээр ирэх чуулганаар тус бодлогыг хэлэлцэх юм байна. 

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн жил 16 барилгыг ашиглалтад оруулжээ. Харин энэ жил 32 барилгыг ашилалтад оруулах гэнэ. Тухайлбал, шавыг нь тавиад хэдэн жилийн нүүр үзэж байгаа Баянзүрх дүүрэг дэх гуравдугаар төрөх эмнэлэгийг ашиглалтад оруулахаас гадна Завхан, Архангай аймаг шинэ эмнэлэгтэй болох нь. Харин Яармаг дахь дөрөвдүгээр төрөх буюу эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил хэзээг болтол үргэлжлэх тухай сэтгүүлчийн асуултад Н.Удвал сайд хариулахдаа, “Царцаасан барилгын тоонд багтсан байгаа учраас биднээс шалтгаалахгүйгээр удаашралтай байгаа” гэв. Мөн мэргэжлийн хариуцлага алдсан эмч нарт ямар хариуцлага тооцох талаар лавлахад, “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийг удахгүй өргөн барина. Үүгээр эмч нарын мэргэжлийн болоод ёсзүйн асуудлыг шийдвэрлэдэг болно” гэв.

Д.ПҮРЭВСҮРЭН



 
Сэтгэгдэлүүд (7)
Зочин 5 сар 5 өдрийн өмнө
JLwLMI <a href="http://trdxgllgmuuq.com/">trdxgllgmuuq</a>, [url=http://auiohrypxtwg.com/]auiohrypxtwg[/url], [link=http://ljcmgiqkmyrt.com/]ljcmgiqkmyrt[/link], http://woapdilgfrob.com/
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жилийн өмнө
This is an <a href="http://dkrweis.com">aritlce</a> that makes you think "never thought of that!"
Зочин 2 жилийн өмнө
That's really thinking at an imrsespive level http://pjaxcazz.com [url=http://otxlkjdbrm.com]otxlkjdbrm[/url] [link=http://fhkkddtchj.com]fhkkddtchj[/link]
Зочин 2 жилийн өмнө
Ah yes, nicely put, <a href="http://kdhfzrbub.com">evryoene.</a>
Зочин 2 жилийн өмнө
Wow, this is in every repecst what I needed to know.
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.