Нэвтрэх Бүртгүүлэх
 
Төгрөгтэй харьцах ханш 25.7 хувиар өсчээ
images-16371.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Төгрөгтэй харьцах ханш 25.7 хувиар өсчээ


Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн наймдугаар сараас эхлэн өссөөр байгаа билээ. Ханшийн өөрчлөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.7 хувь, өмнөх сараас 2.2 хувиар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн төгрөгийн юаньтай харьцах ханш 64 төгрөг буюу 28.9 хувиар суларсан байна. Улмаар төгрөгийн юань, ам.доллартай харьцах ханшийн сулрал импортын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, энэ нь цаашлаад инфляцад нөлөөлсөн байна. Тодруулбал импортын барааны үнэ 20 хувиар өссөнөөр өнгөрсөн хоёрдугаар сард инфляц өмнөх сарынхаас 0.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар нэмэгджээ. Инфляцыг хөөрөгдсөн хүчин зүйлсийг нарийвчилбал хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.8, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.8 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж статистикчид үзэв. Өнгөрсөн сард дотоодын бараа бүтээгдэхүүний үнээс илүү импортын барааны үнэ нэмэгдсэн байна.

Гэгээлэг мэдээллийг онцолбол он гарсаар гадаад худалдааны алдагдал багассаар байна. Хоёрдугаар сард манай улс 95 улстай гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт 1208.5 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 594.5 сая ам.доллар, импорт 613.9 сая ам.долларыг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улс оны эхний хоёр сарын байдлаар 19.3 сая ам.доллар буюу гадаад худалдааны нэлээд бага алдагдалтай ажилласан байна. Гадаад худалдааны алдагдлын хувьд өмнөх оны мөн үеийнхээс 285.8 сая ам.доллар буюу 93.7 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд импортын хэмжээ  24.3 хувиар буурч экспортын хэмжээ 17.5 хувиар өссөн дүн гарчээ. Манай улсын хувьд цаашид экспортын хэмжээ нэмэгдэж, импорт буурвал гадаад худалдааны тэнцэл ашигтай ажиллах боломж бүрэн байгааг статистикчид онцолсон юм.

Э.МӨНХ



 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.