Нэвтрэх Бүртгүүлэх

Бохирын уснаас эргүүлэн ашиглах боломжтой ус байдаг
2013091810385742-16353.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Г.Хоролмаа:  Бохирын уснаас эргүүлэн ашиглах боломжтой ус байдаг

БОНХЯ-ны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн мэргэжилтэн Г.Хоролмаагаас цэвэрлэх байгууламжийн талаар тодрууллаа.

-Сүүлийн үед усны тухай асуудал их ярих боллоо. Ер нь бид усаа цэвэрлэн дахин ашиглаж чадаж байна уу?

-Бохир усыг стандартын төвшинд цэвэршүүлж хэрэглэх нь манай орны тулгамдсан асуудлын нэг. Манайхан ер нь ахуйн болон үйлдвэрийн хэрэгцээнд гүний усыг ашигладаг, усыг эргүүлэн ашиглах, саарал усыг ашиглах талаар ярьж байгаа боловч хэрэг­жилт туйлын хангалтгүй байгаа. Усыг эргүүлэн ашиглахгүй байгаа үрэлгэн байдал нь эргээд усны хомсдолд оруулж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа юм.

-Манай цэвэрлэх байгуулам­жууд ямар төвшинд ажиллаж байгаа вэ?

-Улаанбаатар болон аймгийн төвүүдэд цэвэрлэх байгууламжууд байгаа. Гэхдээ цэвэрлээд гарч бай­гаа ус нь стандартад ний­цэхгүй, цэвэрлэгээний төвшин хангалтгүй байгаа. Мөн Улаан­баа­тарын төв цэвэрлэх байгуу­лам­жаас гарч байгаа ус шаардлагын төвшинд хүрдэггүй. Үүний хамгийн гол шатлгаан нь цэвэрлэх байгууламжид орж байгаа ус нь өөрөө шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэл­бэл, үйлд­вэрүүд хэрэглэсэн усаа урьдчилсан цэвэрлэх бай­гуу­ламжаар цэвэрлээд төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа нийлүүлэх ёстой. Төв цэвэрлэх байгууламж энэ усыг хүлээн авч, цэвэрлээд хүрээлэн буй орчиндоо нийлүүлэхэд зөвшөөрөгдөх стан­дар­тын төв­шинд цэвэрлэх ёс­той байдаг. Гэтэл орж ирж байгаа ус маш их бохирдолтой байдаг учраас стандартын дагуу цэвэрлэж чаддаггүй. Цэвэрлэх бай­гууламжуудаас сайн ажиллаж байгаа нь Эрдэнэтийнх.

-Хамгийн их бохирдолтой ус нь арьс ширний үйлдвэрүүдээс гарч байгаа байх. Ямар стан­дарт мөрдөн ажиллаж байгаа юм бэ?

-Үйлдвэр аж ахуйн газрууд төвлөрсөн шугам сүлжээнд ний­лүүлэх усны зөвшөөрөгдөх хэм­жээ гэж бий. Гурван сайдын хам­­тарсан ту­шаал байдаг. Түү­ний дагуу бохир усаа ний­лүү­лэх ёстой. Арьс ширний үйлдвэ­рүү­дээс гарч байгаа ус энэ стандар­тад нийцэхгүй байгаа учраас цэвэрлэх байгууламжийн үйл ажил­лагаа доголдоод байгаа юм.  Гэх­дээ ганц арьс ширний үйлд­вэр биш л дээ. Нэлээд олон үйлд­­вэрээс зөв­­шөөрөгдөх хэмжээ­­нээс давсан бохирдолтой ус нийлүү­лэгддэг. Тэгэхээр Туул гол руу бохир ус нийлүүлж бай­гаагаас ус бохирдож энэ бохирдол одоогоор Төв аймгийн Лүн сумын орчимд хүрсэн гэсэн судалгаа ч байдаг.

-Гарах арга зам нь юу байна вэ. Бид байгаль дэлхийдээ бо­хир ус нийлүүлээд л байх уу?

-Гол нь хэрэглэсэн усаа сайн цэвэршүүлэх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн  процесс, гарч байгаа усныхаа найрлагад тохирсон цэвэрлэх байгууламжийг хэрэглэх шаардлагатай. Ямар бохирдол гарч байна гэдгээс хамаарч цэвэрлэх байгууламжаа сонгох хэрэгтэй. Нэг цэвэрлэх байгууламж бүх төрлийн бохир­долд тохирно гэж байхгүй. Ахуйн бохир ус бол нэг төрөл байж болно. Энэ жил манай яамнаас санаачлан ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандартыг шинээр боловсруулж байна. Тун удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна. Ер нь үйлдвэрүүд бохир усаа урьдчилан цэвэрлэх  шаардлагын төвшинд хүртэл цэвэрлээд түүний дараа төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэх шаардлагатай байна. Тэгсэн цагт цэвэрлэх байгууламж жинхэнэ утгаараа ажиллаж чадна.

-Үйлдвэрийн газруудад урьд­­чилан цэвэрлэх байгуу­ламж бий болов уу?

-Зарим үйлдвэрт байна. Гэхдээ шаардлагын төвшинд ажилладаг техник технологитой нь бараг байхгүй. Сайн цэвэр­лэгдээгүй ус нь төвийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг доголдуулсаар байгаа юм.

-Та саяхан Герман явж энэ төрлийн судалгаа хийгээд ирсэн. Тэнд бай­дал ямар байна вэ?

-Холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ХБНГУ-д очиж, цэвэрлэх байгууламжийн техник технологийн асуудлыг судалсан.  “Intaqua” компани дээр очсон. Энэ нь нэлээд өндөр төвшний техник технологитой газар байна лээ. Технологийн хувьд дэлхийд тэргүүлэх “Siеmens” компанитай хамтран ажилладаг. “Siеmens” компани дээр ч энэ талаар очиж уулзсан. Бид эмнэлгийн шингэн хаягдал буюу бохирдол, нян, бактери, вирусийн халдвартай тусгай шингэн хаягдлыг хэрхэн цэвэрлэж байгааг судалсан.  Ультра болон нано мембран шүүлтүүрийг ашиглаж байна. Мөн хар ус гэгддэг жорлонгийн усыг эргүүлэн ашиглаж байгаатай танилцсан. Үнэхээр гайхалтай, өдөрт дунджаар 300 хүн үйлчлүүлдэг тэр метроны буудлын ариун цэврийн газраас 50-60 кг лаг л гардаг, түүнийг нь шатаадаг, бусад усыг эргүүлэн ашигладаг гэхээр маш их ус хэмнэж байгаа биз. Европын орнууд саарал, хар усаа эргүүлэн ашиглах талаар их анхаарч ажиллаж байгаа юм байна лээ. Мөн хэрэглэгчийн бохир усыг цэвэршүүлэх техник технологи манайд бас их чухал. Энэ талаар бид бас судалсан.

-Тэр бүхнийг Монголдоо нийлүүлэх боломж хэр байна. Өртөг өндөртэй юм уу?

-“Вергман” компанийн бохир ус цэвэршүүлэх техник технологи нэвтрүүлэхэд илүү хялбар бай­гаа юм. Үүнийг Дархан-Уул айм­гийн Орхон сумын цэцэрлэг дээр туршаад манай оронд ашиг­лах боломжтой гэж үзэж бай­на. Монгол оронд өвлийн улиралд хүйтэн байдгаас зарим технологи таардаггүй, таарсан ч зарим нь ажилладаггүй. Энэ технологи өвөл сайн ажилласан, мөн цэцэрлэг зургаан сард ам­раад, эргээд есдүгээр  сард ажил­лахад хэвийн ажилласан байна лээ. Цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглах боломжтой. Хамгийн гол нь үйл ажиллагааны зардал бага байгаа юм. Үнийн хувьд ч боломжийн санагдсан. Мөн ногоон хөгжил рүү тэмүүлж байгаа өндөр хөгжилтэй орнууд хар, саарал гэ­сэн ус дахин ашиглах болсон.

Д.СҮРЭН

Сэтгэгдэлүүд (13)
Зочин 1 жил 1 сарын өмнө
bFYMRp ybqnyfomcgax, [url=http://yzdoaznkqtdz.com/]yzdoaznkqtdz[/url], [link=http://ganobqwpsbfx.com/]ganobqwpsbfx[/link], http://knvlqrfgdcxy.com/
Зочин 1 жил 1 сарын өмнө
5Qpp7Q vgcxbvmxegzh, [url=http://nriixskxpdtt.com/]nriixskxpdtt[/url], [link=http://kfknnwpckgay.com/]kfknnwpckgay[/link], http://sdcfjgzyskpx.com/
Зочин 1 жил 1 сарын өмнө
lFWCog yavpqiwvaagg, [url=http://hbjmqgrtxmjt.com/]hbjmqgrtxmjt[/url], [link=http://wpiaisuptjyv.com/]wpiaisuptjyv[/link], http://xrqtrrtgzplq.com/
Зочин 1 жил 1 сарын өмнө
9eHXYP twhzwdeoruyk, [url=http://tjlveppmnfwy.com/]tjlveppmnfwy[/url], [link=http://arhhcdhjnype.com/]arhhcdhjnype[/link], http://bpjpjurequmd.com/
Зочин 1 жил 1 сарын өмнө
You're on top of the game. Thanks for shgnira. http://ppzaoa.com [url=http://aynubxk.com]aynubxk[/url] [link=http://crscdw.com]crscdw[/link]
Зочин 1 жил 1 сарын өмнө
That's 2 clever by half and 2x2 clever 4 me. Thaskn!
Зочин 1 жил 1 сарын өмнө
We've arrevid at the end of the line and I have what I need! http://tvrufdcmple.com [url=http://xrzbdc.com]xrzbdc[/url] [link=http://xrfbsi.com]xrfbsi[/link]
Зочин 1 жил 1 сарын өмнө
I went to tons of links before this, what was I thngikin?
Зочин 1 жил 1 сарын өмнө
w2EDZt http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 2 сарын өмнө
Det stavas priktakant =) Hade en själv strax innan jul. Han städade mitt skrivbord, tog tag i saker som jag inte orkade göra själv och hämtade kaffe. Ahhh...
Зочин 1 жил 5 сарын өмнө
comment6, http://venditacomprare.com/index-12373.html, [url="http://venditacomprare.com/index-12373.html"]http://venditacomprare.com/index-12373.html[/url], http://venditacomprare.com/index-12373.html http://venditacomprare.com/index-12373.html, iygzg, http://venditacomprare.com/index-8809.html, [url="http://venditacomprare.com/index-8809.html"]http://venditacomprare.com/index-8809.html[/url], http://venditacomprare.com/index-8809.html http://venditacomprare.com/index-8809.html, 570113, http://venditacomprare.com/index-3725.html, [url="http://venditacomprare.com/index-3725.html"]http://venditacomprare.com/index-3725.html[/url], http://venditacomprare.com/index-3725.html http://venditacomprare.com/index-3725.html, 8PPP, http://venditacomprare.com/index-10085.html, [url="http://venditacomprare.com/index-10085.html"]http://venditacomprare.com/index-10085.html[/url], http://venditacomprare.com/index-10085.html http://venditacomprare.com/index-10085.html, 743091, http://venditacomprare.com/index-11299.html, [url="http://venditacomprare.com/index-11299.html"]http://venditacomprare.com/index-11299.html[/url], http://venditacomprare.com/index-11299.html http://venditacomprare.com/index-11299.html, 9523, http://venditacomprare.com/index-13317.html, [url="http://venditacomprare.com/index-13317.html"]http://venditacomprare.com/index-13317.html[/url], http://venditacomprare.com/index-13317.html http://venditacomprare.com/index-13317.html, :-[[[, http://venditacomprare.com/index-10372.html, [url="http://venditacomprare.com/index-10372.html"]http://venditacomprare.com/index-10372.html[/url], http://venditacomprare.com/index-10372.html http://venditacomprare.com/index-10372.html, ifuvk, http://venditacomprare.com/index-6766.html, [url="http://venditacomprare.com/index-6766.html"]http://venditacomprare.com/index-6766.html[/url], http://venditacomprare.com/index-6766.html http://venditacomprare.com/index-6766.html, 707858,
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.