Нэвтрэх Бүртгүүлэх
 
Б.Тулга: Автомат буугаар ан хийх нь аллага хийхтэй адил
 анчид(1)-16333.jpg
4 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Б.Тулга: Автомат буугаар ан хийх нь аллага хийхтэй адил


Байгаль, амьтан ургамлын дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Дэлхий нийтээрээ энэ өдрийг  анх удаагаа тэмдэглэж байгаа гэдгээрээ онцлогтой байлаа. Монголчууд ч энэ өдрийг угтаж байгаль, ан амьтнаа хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн бөгөөд үүнийгээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зүгээс энэ өдөрт онцгой анхаарсан бөгөөд “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” сарын аян зохион байгуулсан юм. Аянд байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцсон төдийгүй хэвлэл мэдээллийн 25 байгууллага аяны үйл ажиллагааг дэмжсэн нь ололтой байв.

Иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэхэд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа их чухал байдаг. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ан агнуур, агнах хугацааны талаар зөв ойлголт өгсөн олон мэдээлэл гарчээ. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгатай ярилцлаа.

-Ан агнахад төлбөр төлдөг. Үүний хэдэн хувийг тухайн амьтны хамгаалалд зарцуулж байна вэ?

-Агнуурын  орлогын тодорхой хувийг зөвхөн тэр амьтандаа, тусгай хамгаалалттай газар, тухайн орон нутагт нь зарцуулна гэх мэтээр Засгийн газрын журмаар зааж өгсөн байдаг. Ингэснээр байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгийн эх үүсвэр бий болж байгаа юм.

 

-Саарал чоныг яагаад гуравхан аймагт агнахыг хориглосон юм бэ, бусад аймаг хангалттай олон чонотой гэсэн үг үү?

-Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал, хээрийн саарал чонын тоо толгой багасч байна. Тиймээс эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар чоно агнахыг гурван жилийн хугацаагаар хориглож байгаа. Энэ хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, тухайн бүс нутгийг эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авах үүргийг аймгийн Засаг дарга нарт хүлээлгэсэн.

-Олны танил, хөрөнгөлөг хүмүүс ан ав хийсэн зургаа интернетэд тавьж гайхуулдаг.  Энэ тал дээр тодорхой ямар арга хэмжээ авдаг болох вэ?

-Хуульд тодорхой хариуцлага заасан байдаг ч иймэрхүү асуудал хэсэг хугацааны дараа чимээгүй болдог. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  тухайн асуудлыг нэг хөндөөд орхихгүйгээр олон нийтийн анхаарлын төвд хүргэж, сануулж байвал иймэрхүү асуудлыг  илүү бодит үр дүнд хүргэж шийдэх болов уу. Бидний хувьд хууль эрх  зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихсөн. Харин хууль  хэрэгжиж байна уу үгүй юү гэдгийг цагдаа шүүхийн байгууллага хянаж явах ёстой.

-Хууль бус ан агнуурыг зогсоох хамгийн эхний алхам юу байж болох вэ?

-Ан амьтан алж ашиг олсноос амьд амьтныг жуулчдад үзүүлэх зэрэг олон аргаар ашиг олох нь танд ч тухайн амьтан байгаль экологид ч ээлтэй байх болно. Үүнийг олон нийтэд зөв ойлгуулах нь чухал.

-Амьтан агнах зэвсэг, хэрэгсэл ямар байх ёстой вэ. Одоо бол байлдааны буугаар ч ан хийж байна?

-Амьтан агнахдаа машин, мотоциклоор дайрч, нисдэг тэргээр агнахгүй зэрэг хориглосон зүйл заалт хуульд байдаг. Галт зэвсгийн тухай хуульд автомат буугаар агнахыг хориглож байгаа. Нэг удаа цэнэглэж бууддаг, замгандаа нэг сумтай, механикаар сумаа хийж бууддаг буугаар агнах ёстой гэдгийг нь тодорхой заасан бөгөөд ан амьтан агнах бууны жагсаалтыг хуулийн төсөлд тусгасан байгаа. Мэргэжлийн анчид “Автомат буугаар шүрших нь аллага хийж байгаатай адил. Харин буугаа цэнэглээд 10-15 секундын дараа буудаад онож чаддаг бол тэр жинхэнэ анчин” гэж ярьдаг юм байна лээ. Буунаас гадна сумны үзүүлэлтийн талаар ч хуульд тусгаж өгсөн. Амьтны биед ороод задардаггүй, амьтныг тамладаггүй сум ашиглах хэрэгтэй.      

-Амьтан агнах бууг хэрхэн эзэмших эрхтэй вэ?

-18 нас хүрсэн бол буу эзэмших эрхтэй гэсэн хууль үйлчилж байгаа. Харин энэ хуулийг шинэчилснээр жолооны үнэмлэх хэрхэн авдаг билээ, яг түүн шиг буу эзэмших гэж байгаа хүмүүс тодорхой сургалтад сууж буу эзэмших эрхтэй болох юм. 

-Ганц амьтан гэлтгүй ховор ургамлын талаар ярих хэрэгтэй байх?

-Монгол оронд ургадаг, хүний хүчин зүйл, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ховордож байгаа, устаж үгүй болох эрсдэлтэй ургамлын үрийг авч үлдэх, тарималжуулах, эргээд байгальд нь нөхөн ургуулах зэрэг ажил хийж байгаа.

   

Нэг сая орчим цагаан зээр байгаа байх

Энэ өдрийн арга хэмжээнд байгаль хамгаалах олон байгууллага хүрэлцэн ирснээс “TNC” байгууллагын ажилтан Э.Төгөлдөрөөс цагаан зээрийн талаар тодруулга авсан юм.

-Манай байгууллага тал хээрийн бүсэд, тэр дундаа цагаан зээрийн амьдрах орчны 30 хувийг хаана яаж хамгаалах ёстой вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож Засгийн газарт тусалж байгаа юм. Цагаан зээр бол маш олноороо сүрэглэж явдаг туруутан амьтан. Монголчууд энэ амьтнаараа бахархах ёстой.

-Цагаан зээрийг хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Янз бүрийн арга байна. Хамгийн гол нь газар нутгийг нь улсын тусгай хамгаалалтад авах арга.  Цагаан зээрийн нутагладаг газруудад асуудал цөөнгүй байгаа. Хөгжлийг дагаад уул уурхай хөгжиж үүнийг дагаад цагаан зээр газар нутгаас дайжиж байна.

-Танай байгууллага хаана үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Зүүн бүсэд байдаг Тосон Хулстай хэмээх га газарт менеж­мент хийж байгаа.  Цагаан зээр амьдрахад таатай газрын нэг.

-Цагаан зээрийн тоо толгой хэд байна вэ?

-Нэг сая орчим байгаа байх. Сүүлийн хоёр гурван жилд нарийн тооллого хийгээгүй байгаа.

-Хулгайн антай хэрхэн тэмцэж байна?

-Тусгай хамгаалалттай газар учраас байгаль хамгаалагч нараас бүрдсэн баг байгаа. Иргэдийн мэдээллийн дагуу ажилладаг.

Аянд нэгдсэн байгууллагын төлөөлөгчдөөс онцлох хүний нэг нь “Би чамд хайртай”  киноны Үрлээгийн дүрээр олны сэтгэлд хоногшсон жүжигчин С.Пүрэвмаа байсан юм. Тэрээр “ Өнөөдөр техник технологи хөгжиж хиймэл үсийг яг л амьтны үс мэт хийдэг болсон. Ийм байхад заавал амьд амьтныг алж үс ноосоор нь хувцас хийж өмсөх, дэгжирхэх ямар хэрэг байна. Та хайрлах энэрэх сэтгэлтэй хүн мөн юм бол амьд амьтны арьсаар хийсэн хувцас өмсөх хэрэггүй. Харин үүний эсрэг байж чадсанаар амьтныг байгальд нь үлдээж амьдрах хугацааг нь олгосондоо баярлаж сайхан энерги авч амьдрах учиртай” гэж хэлсэн юм.

Ц.БААСАНСҮРЭН



 
Сэтгэгдэлүүд (6)
Зочин 1 сар 2 өдрийн өмнө
M3W0cK <a href="http://fqiufxakqpfm.com/">fqiufxakqpfm</a>, [url=http://vlbwzpthzfhw.com/]vlbwzpthzfhw[/url], [link=http://mkrlequltfml.com/]mkrlequltfml[/link], http://xoyatpqzvspk.com/
Зочин 2 жил 2 сарын өмнө
BxjgGR http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 2 жил 2 сарын өмнө
ap9mpU http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 2 жил 4 сарын өмнө
fKL5vR http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 2 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 3 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.