Нэвтрэх Бүртгүүлэх
 
Паралимпийн наадамд Монголын тамирчин гурван зайд уралдана
2e16822d23a1d1ecbig-16319.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Паралимпийн наадамд  Монголын тамирчин гурван зайд уралдана


СОЧИ-2014 өвлийн Паралимпийн XI наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг бүрэлдэхүүнд ёслолын хувцас, хэрэглэл гардуулах ёслол  боллоо.  Тэдэнд зориулан тусгайлан урласан ёслолын хувцас нь төрийн далбааны улаан, цэнхэр өнгийг хослуулсан бөгөөд ноолууран бүтээгдэхүүн учраас биеийн дулааныг хадгалдаг хөнгөн зөөлөн, ёслолын хувцасны стандартыг бүрэн хангасан гэдгийг дизайнерууд нь тодотгож байна. Цагаан олимп гэдэг утгаараа тод өнгийг чухалчилсан, мөн олимпод оролцож буй ихэнх улс орны жишгээр төрийн далбааны өнгийг гол болгон урласан гэнэ. Ёслолын хувцасны иж бүрдэлд ноолууран өмд, цамц, малгай, ороолт, бээлий, хантааз, цүнх зэрэг багтаж байгаа юм. Паралимпийн наадамд оролцох манай багийн бүрэлдэхүүнд 10 хүн багтаж байгаа бөгөөд монгол ноолуураар, монгол дизайнеруудын ур ухаанаар бүтсэн ёслолын хувцсыг “СОЧИ-2014” паралимпийн наадмын нээлт, хаалт болон бусад албаны үйл ажиллагаанд өмсөх юм байна.

Ирэх сарын 7-16-ны өдрүүдэд Сочид өвлийн паралимпийн XI наадамд эх орноо төлөөлөн оролцох пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболдтой цөөн хором ярилцлаа.

-Цанын спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

-Хоёр дахь жилдээ хичээллэж байна

-Олимпийн эрхээ хэрхэн авсан бэ?

 -АНУ-д болсон олон улсын  нээлттэй тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн. Мөн Германд болсон паралимпийн дэлхийн цомын тэмцээний гүйлтийн цанын төрөлд 16 дугаар байр эзэлснээр олимпод оролцох эрхээ авсан

-Бэлтгэл сургуулилт хэр хангагдсан бэ?

-Өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш тасралтгүй бэлтгэл хийсэн.Бэлтгэл сургуулилтын хувьд хангалттай сайн гэж бодож байгаа

-Паралимпийн наадмын хэд дэх өдөр нь уралдах вэ?

-Би гуравдугаар сарын 10,12,16-нд гүйлтийн цанын спринтийн нэг,  сонгомол, тэшилтийн 10 км-ийн зайд тус тус уралдана.

Дашрамд дурдахад, манай баг тамирчид ирэх сарын 3-нд Сочиг зорино.

Д.ЭНХБАЯР



 
Сэтгэгдэлүүд (9)
Зочин 1 жил 1 сарын өмнө
K2EOtP http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 1 сарын өмнө
6jpZMX http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 3 сарын өмнө
CNLJFL http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жилийн өмнө
Great <a href="http://ohuetdwgc.com">thikning!</a> That really breaks the mold!
Зочин 2 жилийн өмнө
The truth just shines thgoruh your post http://atjgbnnaarx.com [url=http://jynbuoetwwt.com]jynbuoetwwt[/url] [link=http://sdxbqefuifk.com]sdxbqefuifk[/link]
Зочин 2 жилийн өмнө
At last! Someone with real <a href="http://fcvcgahpo.com">exretpise</a> gives us the answer. Thanks!
Зочин 2 жилийн өмнө
That's a modrebr-akel. Great thinking!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.