Нэвтрэх Бүртгүүлэх
 
Хүрэн нүүрснээс жилд 400 мянган тонн шатахуун үйлдвэрлэх боломжтой
brown_coal-16247.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Хүрэн нүүрснээс жилд 400 мянган тонн шатахуун үйлдвэрлэх боломжтой


Манай улс эрчим хүчний арвин их нөөцтэй. Тэгвэл энэхүү нөөцөө ашиглан хямд өртгөөр шингэрүүлсэн түлш боловсруулж шатахуун гаргах төслийг эхлүүлсэн. Үүний нэг бол Адуунчулууны хүрэн нүүрснээс метанолоор дамжуулан шатахуун гаргах үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор жилд 400 мянган тонн шатахуун үйлдвэрлэж, дотоодын шатахууны хэрэгцээний 30-40 хувийг хангах боломжтой талаар албаныхан онцолсон. Түүнчлэн тус үйлдвэр ашиглалтад орсноор нийт 400 хүний ажлын байр шинээр бий болохоос гадна улсын төсөвт 3.3 их наяд төгрөгийг хураамж болон татвар хэлбэрээр оруулах тооцоо гарсан байна. Харин үйлдвэрийн хөрөнгө оруулалтад нийт гурван их наяд гаруй  төгрөг шаардлагатай бөгөөд зардлаа эргэн төлөх хугацааг 9.3 жил гэж тооцоолсон байна. Мөн төслийн хүрээнд шингэн түлшний үйлдвэрээс гадна 300 мВт-ын цахилгаан станц барина гэж төслийн удирдагч, “Монголын алт” компанийн Технологийн судалгааны төвийн захирал Ж.Золжаргал хэлсэн. Төслийн хүрээнд барих цахилгаан станц нь нүүрсний үйлдвэрээ эрчим хүчээр хангахаас гадна зүүн бүсийн эрчим хүчний дутагдалтай хэрэглэгчдэд нийлүүлэх зорилготой. Цахилгаан станцыг 2016 онд, нүүрснээс шатахуун гаргах үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.

Э.МӨНХ



 
Сэтгэгдэлүүд (6)
Зочин 10 сар 5 өдрийн өмнө
Th'tas the best answer of all time! JMHO http://trmqze.com [url=http://xudjbhy.com]xudjbhy[/url] [link=http://phovnjpst.com]phovnjpst[/link]
Зочин 10 сар 6 өдрийн өмнө
I've been <a href="http://gybnakygr.com">lokniog</a> for a post like this for an age
Зочин 10 сар 4 өдрийн өмнө
<a href="http://chwdqolafx.com">The'res</a> nothing like the relief of finding what you're looking for.
Зочин 10 сар 5 өдрийн өмнө
What I find so inttsereing is you could never find this anywhere else.
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.