Нэвтрэх Бүртгүүлэх
 
Энэ олимпийн алтан медаль аминаас илүү үнэтэй
12-16246.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Олимпийн гурван удаагийн аварга Владислав Третьяк: Энэ олимпийн алтан медаль аминаас илүү үнэтэй


Олимпийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ тэмцээнд түрүүлэх боломжтой багийн тоонд орж буй ОХУ-ын баг эхний тоглолтоо Словенийн багтай хийнэ. Хоккейн тэмцээний талаар Оросын хоккейн холбооны ерөнхийлөгч, олимпийн гурван удаагийн аварга, домогт хаалгач  Владислав Третьяк “Thehockeynews”-д ярилцлага өгчээ.

 

-ОХУ-ын баг олимпийн наадамд түрүүлэх магадлалтай багийн тоонд орж байгаа. Гэхдээ үнэхээр чансаа, боломжоороо эдгээр багийн тоонд ороод байна уу, эсвэл эзэн орны баг гэдгээрээ дээгүүр “давхиад” байна уу?

-Мэдээж хүчирхэг баг учраас л шилгүүдийн эгнээнд явж байгаа. ОХУ-ын баг урьд нь ч ийм байсан, хойшид ч ийм байх болно.

-Тэмцээний аваргыг нэрлээч гэвэл та тодорхой хариулт өгөхгүй болов уу?

-Яагаад үгүй гэж. Тэмцээнд аваргалах боломжтой олон баг байна. Тэдний дунд манай баг жин дарах нь тодорхой.

-ОХУ-ын баг аварга болно гэж та итгэлтэй хэлж чадах уу?

-Энд хоёр хариулт өгмөөр байна. Эхнийх нь холбооны ерөн­хийлөгчийн хувиар ха­риулж болж байна. Холбооны удирдах зөвлөлийн хурлаар бид шигшээ багийн ямар амжилтыг үнэлэх, ямар амжилтыг сүйрэл гэж үзэхээ тогтсон. Мэдээж нутагтаа болж байгаа тэмцээнд түрүүлэх л ёстой. Гэсэн ч эхний гуравт орвол боломжийн амжилт гэж үзнэ гэдгээ Удирдах зөвлөлийнхөн хэлсэн. Харин аль ч шатанд таарсан Канадын багт хожигдож болохгүй. Үүүнийг бид тоглогч, дасгалжуулагчдад анхааруулан хэлсэн. Хоёр дахь нь би хоккейч байсан гэдгээрээ хариулмаар байна.

-Таны хариулт сонирхол татаж байна. Та хоккейн Алдрын танхимд мөнхөрсөн цөөн хаалгачийн нэг. Олимпийн аварга байхын амтыг сайн мэдэх тоглогч?

-Би олон тэмцээнд тоглож байсан. Олон ч удаа ялалтын амтыг мэдэрсэн, маш цөөн удаа хожигдлын гашууныг амсч байлаа. Олимпийн наадам бол дэлхийн аваргаас тэс өөр. Оролцож байгаа баг, тоглогчид нь дэлхийн аваргынхтай адилхан мөртлөө сэтгэл догдлуулсан байдлаараа үнэхээр ялгаатай. Сэтгэл хөд­лөлөө барьж чадахгүй байх үе ч бий. Тиймдээ ч олимпийн аварга болно гэдэг нэр төрийн хэрэг байх. Анх удаа олимпийн аварга болсныхоо дараа хоёр өдөр ухаангүй юм шиг явж билээ. Энэ дэлхийн хамгийн том тэмцээнд түрүүлчихлээ шүү гэсэн бодол тэгж их удаан үргэлжилдэг бай­жээ. Үүнийг мэдэрч чадахгүй л бол аваргын төлөө тоглох боломжгүй.

-Олимпийн наадам сэтгэл зүйн өрсөлдөөн байдаг гэж та хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Тэгж байж л өөрт байгаа бүх давуу талаа гаргаж чадна.

-Тэгвэл ОХУ-ын тоглогчид ингэж мэдэрч чадаж байгаа юу?

-Тэд Сочид зугаа цэнгэл хөөж ирээгүй. Тэд энд улсынхаа төрийн далбааг өндөрт өргөх гэж ирсэн. Үүнийг жирийн иргэн ч ойлгоно. Харин тоглогчдод ойлгуулах, тэд­нийг нэг хүн шиг ажилладаг болгох нь дасгалжуулагчийн үүрэг.

-Та тэднээс алтан медаль шаардаж байна уу?

-Ойлгомжтой. Гэхдээ  бид шаар­дах бус тэд өөрсдөө ойлгох ёстой. ОХУ бол хоккейн уламжлалтай  том гүрэн. Ийм байж олимпийн алтан медальгүй байна гэдэг том дутагдал шүү. Бид Сочигийн олимпод түрүүлж ард түмнээ баярлуулах ёстой, тэгэх ч үүрэгтэй.

-Та олимпийн алтан меда­лийн үнэ цэнийг их өндөрт өргөж байна?

-Энэ олимпийн алтан медаль аминаас илүү үнэтэй гэж хэлэхэд болно. Баг бүрдүүлэхийн өмнө би бүх тоглогчтой биечлэн уулзсан. Үнэхээр байдгаа шавхаж тоглож чадах уу гэсэн ганц л асуулт тавьсан.

-Тэд мэдээж тийм л гэсэн байх?

-Үгүй шүү. Чадахгүй гэж хэлсэн олон тоглогч байсан. Тэднийг багтаа аваагүй. Үнэхээр хичээж тоглох тоглогчид л манай багт байгаа. Тиймдээ ч тэдэнд итгэлтэй байна. Нөгөө талаар миний үеийн тоглогчдын сэтгэл зүйг одоогийн тоглогчдынхтой харьцуулж болохгүй байна л даа. Бид улсынхаа төлөө гэсэн сэтгэлээр л тоглодог байсан. Бэртэж, гэмтэхийг тоодоггүй, айдаг­гүй байлаа. Офицер байсан болохоор арга ч үгүй байсан байх. Гэхдээ бидэнд улсынхаа нэрийг өндөрт өргөх чин хүсэл байсан юм шүү. Одоогийн тоглогчдын хувьд улсынхаа шигшээ багт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг байхаа больж гэвэл хатуудахгүй. Тэд мэргэжлийн лигт мөнгөний төлөө тоглож байна. Хэрвээ энд тоглож байгаад гэмтчихвэл орлого нь буурна шүү дээ. Энэ талаас нь харвал буруутгахад хэцүү. Гэсэн ч шууд утгаараа энэ нь зөвтгөх шалтгаан болохгүй. Өрсөлдөгч багуудад ч мэргэжлийн тоглогчид байгаа. Тэгэхээр мэрийх л хэрэгтэй.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пу­тин хоккейн багийг олимпод түрүүлэхгүй байсан ч “гомдохгүй” гэж хэлсэн. Тэр харин тоглогчдоосоо эцсээ хүртэл зүтгэх тэр тэмцлийг заавал харна гэж хэлсэн гэсэн.Та түүнтэй санал нэг байна уу?

-Ерөнхийлөгчийн үгийг шууд утгаар нь ойлгож болохгүй. Тэрээр тоглогчдыг байдгаа шавхаж тоглоорой гэж хэлсэн байх. Мэдээж биднээс алтан медаль хүлээж байгаа.

-Танай багт сэтгэл зүйн дарамт их ирж байна. Энэ нь амжилт гаргахад сөргөөр нөлөөлж мэдэх юм?

-Энэ бол шалтаг. Харин ч манай багт “ташуур” болно.                  

Н.ЭНХ

11.jpg


 
Сэтгэгдэлүүд (4)
Зочин 10 сар 6 өдрийн өмнө
It's posts like this that make surfing so much <a href="http://yrpeogfaaa.com">plrseuae</a>
Зочин 10 сар 4 өдрийн өмнө
Franklin,Meu texto deve ter acrescentado no mesmo nível do seu comentário, pelo visto. E seu comentário não trouxe absolutamente nada à diSu§ssão.sacdaÃuões.
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.