Нэвтрэх Бүртгүүлэх
 
Ц.Содномдорж: Би ард түмнээсээ уучлалт гуйсан
148-2-16245.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
2 Санал өгөх

Ц.Содномдорж: Би ард түмнээсээ уучлалт гуйсан


Монгол Улсын харцага Ц.Содномдорж барилдах эрхээ дөрвөн сараар хасууллаа. Ингэснээр тэрээр наадам хүртэл ямар нэгэн барилдаанд зодоглохгүй. Түүнийг “Ялгуусан” хэмээн модон морин жилд зориулсан сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа гарыг нь санаатайгаар өчсөн хэмээн үзэж дээрх шийтгэлийг оноожээ. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит бус хурлаар уг асуудлыг хэлэлцсэн аж. Ингэснээр түүний хувьд шийтгэлтэй байх хугацаандаа Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан ямар ч барилдаанд оролцохгүй нь. Энэ талаар улсын харцага Ц.Содномдоржоос лавлахад “Бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг сонссон. Миний хувьд хийсэн үйлдэлдээ гэмшиж ард түмнээсээ уучлалт гуйсан. Надад оногдуулсан шийтгэлийн хувьд хэлэх зүйл алга” гэв.  Сонирхуулахад, энэ сарын 16-нд Монгол Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаантай юм байна.

Б.ЗУЛ



 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
er hun aldahig aliig ter gehew ard tumneesee uuchlal guih setglt bga chin sn bna
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.