Нэвтрэх Бүртгүүлэх
 
Кузмина Ванкуверын алтаа хос болгожээ
fbaa42fe14110c99original-16236.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Кузмина Ванкуверын алтаа хос болгожээ


Орос гаралтай Слова­кийн шилдэг тамирчин Анастасия Кузмина биатлоны эмэгтэйчүүдийн спринт төрөлд итгэл төгс түрүүлж, олимпийн алтан медалиа ихэрлүүллээ. Оросын Тюмень хотод төрсөн 28 настай бүсгүй улсынхаа шигшээ багт багтаж чадаагүйн улмаас 2010 оноос эхлэн Словакт данстай болж, тус орны нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд орох болсон юм. Ванкуверын олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн тэрээр 2011 онд Ханти-Мансийск хотод болсон дэлхийн аваргаас хүрэл медаль зүүж байлаа. Тэгвэл Сочигийн наадамд улаан хөлтнийг урдаа гаргасангүй. Ингэснээр тэрээр хоёр олимп дараалан биатлоны төрөлд түрүүлсэн анхны тамирчин болж байгаа юм. Кузмина нийт замаа 21:06.8 хугацаанд туулжээ. Сонирхуулахад, түүний төрсөн дүү Антон Шипулин Сочигийн олимпийн эхний уралдаандаа нэг сум алдсанаас болж дөрөвдүгээр байр эзэлсэн. Гэхдээ Шипулин Словак бус Оросын шигшээ багт данстай аж. Тэргүүлэгч Кузминагийн араас анхны олимпдоо оролцсон Оросын залуу биатлонч Ольга Вилухина барианд орж мөнгөн медалийн эзэн болсон бол Украины залуу тамирчин Виат Семеренко хүрэл медаль хүртэв. Спорт сонирхогчдодоо биатлоны тэмцээний хуваарийг хүргэе.

II.10. 19.00 цаг  Эрэгтэй. 12.5 км, спринтийн эхний 60 тамирчин

(Улаанбаатарын цагаар 23.00 цагт эхэлсэн.)

II.11. 19.00 цаг  Эмэгтэй. 10 км, спринтийн эхний 60 тамирчин

II.13. 18.00 цаг  Эрэгтэй. 20 км, хувийн амжилтыг тогтоох

II.14. 18.00 цаг  Эмэгтэй. 15 км, хувийн амжилтыг тогтоох 

II.16. 19.00 цаг  Эрэгтэй. 15 км, өндөр чансаатай 30 тамирчны масс-старт

II.17. 19.00 цаг  Эмэгтэй. 12.5 км, өндөр чансаатай 30 тамирчны масс-старт

II.19. 18.30 цаг  Холимог буухиа. 2х6 + 2х7.5 км

II.21. 18.30 цаг  Эмэгтэй, буухиа. 4х6 км

II.22. 18.30 цаг  Эрэгтэй, буухиа. 4х7.5 км

Б.ЗУЛ



 
Сэтгэгдэлүүд (7)
Зочин 1 жил 7 сарын өмнө
Wonderful beat ! I wish to apprentice whilst you amend your website, how can i subscribe for a weblog website? The account aided me a aprirpopate deal. I had been a little bit familiar of this your broadcast offered brilliant transparent concept http://lmbniy.com [url=http://sfkwmigfzwq.com]sfkwmigfzwq[/url] [link=http://qtrlft.com]qtrlft[/link]
Зочин 1 жил 7 сарын өмнө
Having been a working mama and a stay at home mama and now a stay at home wife, I so <a href="http://cyzilzaz.com">unrtsdeand!</a> It took me longer to get used to staying home than I thought and I missed working for a long time. Now, looking back, I&#39;m thankful for the chance to stay home after many years of taking my kids to day care! I think my blog friends are the best! :). No matter where you live, you always have a friend to share your stories with.
Зочин 1 жил 7 сарын өмнө
I saw that about Jillian and loved it, too. &#160;I have felt heavily weighed down by all of the hate that has been bubbling to the surface- eslaiceply from and in churches. &#160;So stories like that warm my soul.Happy FF! http://yxasgeoryev.com [url=http://prbilve.com]prbilve[/url] [link=http://trcuexbace.com]trcuexbace[/link]
Зочин 1 жил 7 сарын өмнө
you a gritty writer or reader? My friend Vaughn <a href="http://jaohxjfjsl.com">Rorycoft</a> asks the question over on his blog. (My answer: Not so much. The world is a pretty gritty place already, and I try not to add to it.
Зочин 1 жил 7 сарын өмнө
Ab fab my goldoy man.
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.