Нэвтрэх Бүртгүүлэх
 
Оросууд анхны алтан медалиа уран гулгалтаар авлаа
cb2c00f5c9a988f6original-16235.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Оросууд анхны алтан медалиа уран гулгалтаар авлаа


Өвлийн спортын наадмыг анх удаа эх орондоо зохион байгуулж буй Орос улс анхны алтан медалиа уран гулгалтын төрлөөр авлаа. Сочигийн наадмаас эхлэн олимпийн хөтөлбөрт багтах болсон уран гулгалтын багийн төрөлд Оросын “мөсөн дээрх бүжигчид” алтан медаль хүртэж, нутаг нэгтнүүдээ баярлуулав. Энэ төрөлд тус бүр зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй 10 баг өрсөлдсөн. Ингэхдээ тэд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын төрөл, мөн бүжгийн хосын төрөлд богино үзүүлбэрээр өрсөлдөж, хамгийн их оноотой таван баг нь шигшээд шалгарч, чөлөөт үзүүлбэрээр өрсөлдөж аваргуудаа тодруулжээ. ОХУ-ын багийн хувьд богино үзүүлбэрт давамгайлж, чөлөөт үзүүлбэрийн төрөлд 2006 оны олимпийн аварга Евгений Плющенко, 15 настай залуу тамирчин Юлия Лепницкая нар ганцаарчилсан төрлүүдэд онцгойрч, бүжгийн хосын чөлөөт үзүүлбэрээр Елена Ильиных, Никита Кацалапов нар гуравдугаар байрт шалгарснаар багийн нийлбэр дүнгээр ОХУ-ын баг аваргын алтан медаль хүртсэн нь энэ. Ялангуяа уран гулгалтын залуу од Лепницкая сонирхогчдыг төдийгүй мэргэжилтнүүдийг гайхашруулав. Түүний гайхалтай үзүүлбэрийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шагшин ярьж байна. Лепницкаяг багийн төрөлд өндөр амжилт үзүүлсний дараа үндсэн төрөл болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх магадлал нь бүр нэмэгдлээ гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Оросын залуу одын амжилт үргэлжлэх, үгүйг удахгүй харах биз. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэрийн медалийн төлөө өрсөлдөх гол өрсөлдөгчийн тоонд Лепницкая зүй ёсоор орж ирлээ. Уран гулгалтын багийн төрөлд мөнгө, хүрэл медалийг Канад, АНУ-ын гулгагчид хүртсэн байна. Тэгвэл Евгений Плюшенко багийн төрлийн чөлөөт үзүүлбэрийн өмнөх бэлтгэл дээрээ нуруундаа бага зэргийн гэмтэл авчээ. Гэсэн хэдий ч үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэсэн төдийгүй хамгийн өндөр оноог авсан. Түүний эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцох эсэхэд Оросын уран гулгалтын холбооны ерөнхийлөгч Александр Горшков “Тэр бага зэргийн зовиур мэдэрч байгаа. Гэхдээ эмч нар түүний эмчилгээг сайн хийж асуудалгүй болгоно гэдэгт найдаж байна. Түүнд сэргэлт авах хугацаа байгаа. Тиймээс мэдүүлэгт ямар ч өөрчлөлт орохгүй” гэж мэдэгджээ. 

Б.ЗУЛ



 
Сэтгэгдэлүүд (7)
Зочин 10 сар 3 өдрийн өмнө
Always a good job right here. Keep rolling on thruogh. http://ktffgi.com [url=http://fmidmtue.com]fmidmtue[/url] [link=http://cejesqh.com]cejesqh[/link]
Зочин 10 сар 3 өдрийн өмнө
Always a good job right here. Keep rolling on thruogh. http://ktffgi.com [url=http://fmidmtue.com]fmidmtue[/url] [link=http://cejesqh.com]cejesqh[/link]
Зочин 10 сар 5 өдрийн өмнө
You are so awesome for helping me solve this <a href="http://qbmgrv.com">myresty.</a>
Зочин 10 сар 2 өдрийн өмнө
Good job <a href="http://odwtjuxwhff.com">maknig</a> it appear easy.
Зочин 10 сар 3 өдрийн өмнө
At last! Someone who undsaetrnds! Thanks for posting!
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.