Нэвтрэх Бүртгүүлэх
 
Хүч тэнхээ ихтэй ч хүүхэд шиг гэнэн Д.Хадбаатар
hadaa-4-16203.JPG
3 жил 10 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Хүч тэнхээ ихтэй ч хүүхэд шиг гэнэн Д.Хадбаатар


Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд эр бор харцага, шонхрын дэвэлтээр дэвж, ид хаваа гайхуулж явсан эгэлгүй их хүчтэн улсын аварга Д.Хадбаатар агсныг “Мартахгүй” буландаа дурсч байна.

Тэрээр 1951 оны долдугаар сарын 4-нд Төв аймгийн Угтаалцайдам сум хуучнаар Түшээт хан аймагт төржээ. Найман настайдаа дунд сургуулийн нэгдүгээр ангид орж суралцсан нэгэн аж. Тухайн үедээ бусад хүүхдээс биеэр том, хөл муутай, барилдах ноцолдох дуртай боловч хөл муутай учир амжилт муутай байсан гэлцдэг. Хөнгөн атлетикийн спортоор тамирчны замналаа эхлүүлсэн тэрээр 16 насандаа Ч.Найдан багшийн шавь болж, улсын шигшээд багтжээ. Улмаар 1970 оны зургадугаар сард эр хүний үүргээ хүлээж цэргийн албанд мордсон байдаг. Гэхдээ түүнийг цэрэгт явахад нь таарах гутал олдоогүй учир тамирын шаахайтайгаа жагсаалд явдаг байснаа Хадаа аварга тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. Тэгээд шинэ цэргийн хуаран “Хар усан тохой”-д очоод тэр үеийн шинэ цэргийн дэгийг биеэр амссан удаатай. Сайн тамирчин, бэлтгэл сайтай байсан учир зөвхөн гар дээрээ 600 удаа суниаж байсан нь тийм ч олон аавын хүү хийж чадах ажил биш биз ээ. Гэвч тэнд урьд оны цэрэг, бага дарга нарт үүдэн шүдээ хуга цохиулсан гэдэг. Тэгээд тэр каринтинаас “Алдар” нийгэмлэгт хөнгөний тамирчнаар очсон боловч тэнд хожмын дархан аварга Д.Цэрэнтогтох, заан Ё.Ишгэн, Ч.Гочоосүрэн, Д.Цэнд-Аюуш нартай орой бүр барилдаж үндэсний бөхийн цагаан толгойд суралцаж эхэлжээ. 1971 онд “Алдар” нийгэмлэгийн зуны ажиллагааны нээлт болж 013 дугаар ангийн байлдагч Д.Хадбаатар гэж барилдаад улсын заан Ч.Адъяа, Д.Барамсай нарыг дараалан давж, гурвын даваанд дархан аварга Х.Баянмөнхөд унав. Энэ үед Хадаа аварга дөнгөж 20 настай байсан юм. Тухайн үед тэрээр 180 см өндөр, 110 кг жинтэй байсан гэлцдэг. Тэгээд тэр үеийн Батлан хамгаалахын сайд байсан армийн генерал Б.Дорж Хадбаатар аваргыг дуудаж “Чи овоо барилдаж байна. Сайн барилдаж сур” гэснээр үндэсний бөхийн спортод эргэлт буцалтгүй оржээ.

1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн тэмцээнд оролцох байсан боловч өөрөө барилдах санаатай байжээ. Тэгээд долдугаар сарын 10-нд хөнгөн атлетикийн тэмцээн эхэлсэн бөгөөд Хадаа аварга энэ тэмцээнд зээрэнцэгээр спортын мастерын норм биелүүлэх даалгавартай байсан гэнэ. Тэмцээнд дөнгөж 43 метр шидэж түрүүлсэн хэдий ч мастер болоход гурван метр дутсан учир багшдаа толгойгоо эргэтэл загнуулсан. Багшдаа гомдсон хүүхэд маргааш нь бөөрөнцөг түлхэх байснаа орхиж Баруунхараад очиж барилдахаар шийдэж суудлын галт тэргэнд суугаад Баруунхараад бууж Загдал тасаг дээр байсан гэр лүүгээ явган алхаж өглөөний 04.00 цагт хүрч очжээ. Ээж, аав нь сандарч “Чи яагаад яваад ирэв” гэхэд нь сумандаа барилдахаар ирлээ гэдэг. Энэ үгийг сонсоод баярласан эцэг, эх нь түүнийг амраагаад маргааш нь сумын наадам руу явуулжээ. Ингээд хүссэн наадамдаа зодоглож түрүү, үзүүр булаалдахаар  Зүүнхараагийн 42 дугаар баазын жолооч “Бух” хэмээх Гомбоотой үлджээ. Түрүү, үзүүр бөхийг гаргахдаа бүх засуул ард нь сөхөрч унаад хоцроход нь эргэн хараад инээж байсан гэдэг. Барилдаан эхэллээ. Гэтэл өнөөх “Бух” Гомбо хоёр хөлд нь зэрэг гүйжээ. Энэ үед Д.Хадбаатар аварга сандрахдаа хоёр нүдээ тас аниад далбааны араас нь давуулж бариад нэлээд хол шидчихсэн гэдэг. Нүдээ нээгээд харсан чинь Гомбо заан нэлээд хол уначихаад босч байсан байна. Түрүү бөхийн бай шагналд нь улаан даавуугаар өнгөлсөн ногт бүхий хээр зүсний соёолон морь, бүтэн тавгийн идээ барьж, “Сумын заан” цол олгожээ. Ингэж их бөхийн дэвжээн дээрээс түүний хүртэх алдар цол, амжилт бүтээлийн эхлэлээ тавьсан байна. Гэвч тэрээр хөнгөн атлетикийн тамирчин хэвээр 1972 онтой золгожээ. Энэ он бол Хадаа аваргын хувьд аз, од нь гийсэн жил байлаа. Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээний зээрэнцэг шидэлтийн төрөлд 47 м 29 см шидэж спортын мастерын болзол хангасан. Мөн бөөрөнцөг түлхэлтэд 13м 92 см-ын амжилт үзүүлж Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Бас болоогүй төрийнхөө наадамд анх удаа зодоглож тав даван улсын начин цолны босго давсан юм. Түүний хувьд 1972, 1973, 1975, 1977, 1978, 1984 оны наадамд шөвгөрсөн. Мөн 1979, 1983, 1985 оны улсын наадамд үзүүрлэж байжээ. Харин 1976 онд улсын наадмын анхны түрүүгээ авсан бол үүнээс 10 жилийн дараа хоёр дахиа түрүүлсэн билээ. Үүнээс гадна сар шинийн барилдаанд 1980,1984,1985 онд түрүүлсэн байдаг. Төв аймгаас төрсөн хоёр дахь аварга юм. Д.Хадбаатар аварга нь өсөх идэр, чин зоригт, бат суурьт, хурц идэр, тод сонин үзэсгэлэнт, саруул сайжрах, бууршгүй хүчит, чин зоригт, улсын аварга цол чимгүүдийг хүртсэн нэгэн.

Д.Хадбаатар аварга 25 настайдаа улсын баяр наадамд түрүүлэн арслан цол хүртэж байсан бол 35-тайдаа наадмын түрүүг дахин авч аварга цол хүртэхдээ ихэд баярласан гэдэг бөгөөд энэ тухай тэмдэглэлийн дэвтэртээ “Миний баярласан гэж жигтэйхэн. Цэнгэлдэх хүрээлэнгийн төв асрын индэр өөд гарч явахад өөрийн эрхгүй нулимс гарч байлаа. Төрийн тэргүүн болон дарга нартай гар барьж баярлаж явлаа. Арван жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж, ээжийнхээ гэдсэнд дуншиж өвдөөд гардаггүй хүүхэд шиг арслан цолтойгоо арван жил дуншиж байж Монгол Улсын Аварга цол хүртсэндээ тун их баярлаж байлаа” хэмээн бичжээ.

Наадмын дэнжийг хотолзуулан барилдаж, наадамчин олноо суудлаас нь өндөлзүүлдэг хүч чадал ихтэй ч хүүхэд шиг цайлган зантай Хадаа аваргын тухай сайхан сэтгэлээр дурсан, зүлэг ногоон дэвжээн дээр нь үгүйлэх  хүн олон байдаг юм байна. Тэдний нэг нь түүний онжав дархан аварга Д.Цэрэнтогтох билээ.

Тэрээр “Хадаа аварга тухайн үед жин ихтэй, түүнийгээ дагаад бяртай гэж жигтэйхэн тийм л бөх байж билээ. Хүн чанар, сайхан сэтгэлийн хувьд бол ярилтгүй. Хүнд хэзээ ч үгүй гэж хэлдэггүй тусч нэгэн байсан шүү. Бас хүүхэд шиг гэнэн цайлган. Энэ зангаасаа болж алдаж явсан үе бий. Даанч дэндүү эрт хорвоог орхисон доо” хэмээн дурсан ярив. Тэгвэл улсын арслан Ж.Чойжилсүрэн түүнд өвдөг шороодсоныхоо дараа “Би “мангар” Санжаа, “улаан” Эрдэнэ-Очир нарын бяртай бөхчүүдтэй барилдаж болоод байдаг юмсан. Саяын амьтан чинь яг л адгуус шиг юм. Юутай барилдаж орхив оо. Би уналаа гээд л биеэ сул орхитол нөгөө талдаа гаргаад тавьчих юм. Хамаг ясыг минь тараах шахлаа. Мөн ч аймшигтай бяртай юм гэж” ярьсан гэдэг.

Хадаа аварга зөвхөн үндэсний бөх, хөнгөн атлетикаар амжилт гаргаад зогсоогүй бас самбо, жүдо бөхөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулж явсан удаатай. Цөөхөн жишээ дурдъя. Улсын харцага Ч.Өвгөнхүү харцагын заавраар самбо бөхийн улсын аварга болж, улмаар улсын шигшээ багийн дасгалжуулагч Ч.Машбатын удирдлагад бэлтгэл хийх болов. Тэрээр Ч.Машбат багшийн зааварласны дагуу “Би самбо, жүдо бөхийн секцэнд хичээллэх дур сонирхолтой учир намайг бөхийн холбооны гишүүнээр элсүүлж өгнө үү.  Д.Хадбаатар” гэсэн өргөдөл хүртэл бичиж өгсөн байна. Ингэж бөхийн их спорттой амьдралаа холбосон тэрээр самбо, жүдогийн тамирчин болсныхоо ачаар анх удаа хилийн дээс алхсан нь энэ. Чехийн Прага хотод болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь түүний анхны том амжилт байлаа. Мөн 1973 онд Ираны Тегеран хотод болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.

Тэр “болдоггүй” хүмүүсийн нөлөөгөөр амьдралдаа анх удаа алдаа гаргаж “аавын хаалга” татах нь тэр. Үүнээс болоод Хадаа аварга үндэсний бөхөөр удаан барилдаж чадаагүй гэж түүний ойр дотныхон ярьдаг юм билээ. Хадаа аварга олон л газрын наадамд зодоглосон байх. Олон давсан байх. Олон түрүүлсэн байх. Харин цөөхөн унасан байх. Тэр сумын наадмын зүүний магнайд зогссон цорын ганц аварга цолтой бөх байсан юм. Гагцхүү лагс бие, аварга хүчит тэрхүү ховрын ховор “дээлтэй уул”-ыг дэргэдээс нь харж, гар барьж, дэвэх, шавах, барилдахыг нь хажуухнаас нь сонирхох их хувь заяа надад тохиосонгүй. Эгэлгүй энэ орчлонд хүмүүн заяаг олж наадамчин олныг баясгасан эгэл хэрнээ энгүй их аваргын тухай дурсамжаа яруу найрагч Ц.Чимэдоржийн “Хадбаатар аварга” шүлгээр дуусгая.

 

Тэнгэр өргөж дэвсэн

Бүр бөхийн удам минь

Газар аргадаж шавсан

Бүхний хайртай аварга

Засуул дээрээ тэмүүлж тэмүүлсээр

Цагаан шонхор шиг тэмүүлэн тэмүүлсээр

Халин нисэж одсон

Хадбаатар аварга минь

Ай хайран…

Б.МӨНХЗУЛ

Hadaa-1.jpg
hadaa-7.jpg
hadaa-8.jpg


 
Сэтгэгдэлүүд (9)
Зочин 1 жил 4 сарын өмнө
You write so honsetly about this. Thanks for sharing! http://nyrnpcx.com [url=http://gkhixllbv.com]gkhixllbv[/url] [link=http://hzgxdgj.com]hzgxdgj[/link]
Зочин 1 жил 4 сарын өмнө
Superb <a href="http://rdecqxsabi.com">inooimatrfn</a> here, ol'e chap; keep burning the midnight oil.
Зочин 1 жил 4 сарын өмнө
Why does this have to be the ONLY reblaile source? Oh well, gj! http://lpuyoi.com [url=http://tpibpivw.com]tpibpivw[/url] [link=http://kzgtiqrs.com]kzgtiqrs[/link]
Зочин 1 жил 4 сарын өмнө
All things <a href="http://anqviygmypn.com">codrenesid,</a> this is a first class post
Зочин 1 жил 4 сарын өмнө
I'm impressed at the way you've responded since the criticisms of your first response have come in, Lucy. We're all still working out how real, proisesfonal, accountable discourse will happen online, and where the lines will be drawn between public and private matters. You've had the good luck to become a test case, and a lot of people are watching this unfold.
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
qmvbQ4 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 3 жил 3 сарын өмнө
I1jt1n <a href="http://fvfskjapwxhd.com/">fvfskjapwxhd</a>, [url=http://bazcejgphpvl.com/]bazcejgphpvl[/url], [link=http://wuynaztvaaap.com/]wuynaztvaaap[/link], http://djxprfnryzmn.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.