Нэвтрэх Бүртгүүлэх
 
Гари Уигмор: Шинэ хууль хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн
12-Milbank_0-16201.jpg
4 жил 10 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Гари Уигмор:  Шинэ хууль хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн


“Milbank” олон улсын хуулийн фирмийн Төслийн санхүүжилтийн группийн Ази Номхон далайн салбарын захирал, хуульч Гари Уигмортой Швейцарийн Давос хотноо болсон 44 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр цөөн хором ярилцсан юм. “Milbank” хуулийн фирмийн хувьд Монголын компаниуд болон Засгийн газартай олон жил хамтарч ажиллаж байгаа юм.


-Юун түрүүнд хуульч хүний тань хувиар, дээр нь цөөнгүй жил Монголтой холбоотой ажилласны хувьд Монголын бизнес, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг хэрхэн харж байгааг сонирхмоор санагдлаа. Өнгөрсөн онд манай гадаадын шууд хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан байгаа. Үүнийг нэг талаар хууль эрхзүйн орчны таагүй байдалтай холбон тайлбарлаж, сайжруулах зорилгоор өнгөр­сөн намар Хөрөнгө оруулалтын хуулийг шинээр баталсан. Энэ нь нөхцөл байдлыг хэр эргүүлж чадахаар хууль болсон бол?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан нь нэг талаар дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасантай холбоотой. Мэдээж дээр нь гадаадын хөрөн­гө оруулалтад тааламжгүй эрх­зүйн орчин үүсгэсэн хэд хэдэн хууль баталсан нь нөлөөлсөн байгаа. Миний бодлоор Монгол Улс өнгөрсөн намар шинэ хууль баталснаараа буруу явж байсан чиглэлээ зөв тийш нь эргүүлж өөрчилж чадсан. Энэ өөрчлөлт, энэ алхам хөрөнгө оруулагчдад нэлээд итгэл төрүүлж, итгэлийг нь сэргээж байгаа. Монголын төслүүдэд санхүүжилт олгох хүсэлтэй зээлдүүлэгчид болон хөрөнгө оруулагчдын аль алинд нь итгэл төрүүлж чадсан. Хөрөнгө оруулагч зээлдүүлэгчдийн хувьд тухайн улс орны хууль эрхзүйн орчин урт удаан хугацаанд тогтвортой байх нь хамгийн чухал байдаг. Монгол Улс Хөрөнгө оруулалтын шинэ хууль баталснаараа тэдний хүсч байгаа тогтвортой байдлын суурийг сайн тавьж чадсан. Тэгэхээр ирэх жилээс бүх зүйл хавьгүй дээрдэж, үр дүн нь тодорхой харагдана, Монголд хөрөнгө оруулах идэвх, сонирхол өмнөх шигээ болж сэргэнэ гэж бодож байна. Зөвхөн хөрөнгө оруулах ч биш Монголын соёл, уламжлалыг, хүмүүсийг, онгон байгалийг нь үзэж, сонир­хохоор зорих хүмүүсийн тоо ч нэмэгдэх хандлагатай байгаа. Гэхдээ хуульч хүний хувьд зөвлө­хөд хууль эрхзүйн орчноо тогтворжуулах эхлэлээ сайн тавьсан ч цаашид үргэлжлүүлэн зөв замаар явж зорилгодоо хүрэх нь чухал гэдэг дээр маш сайн анхаарах хэрэгтэй.  

-Та шинэ Хөрөнгө оруулал­тын хуулийг уншиж, нарийн сайн танилцаж амжсан уу?

-Тэгэлгүй яахав.

-Ямаршуухан санагдсан бэ. Гаднын болон хуульч хүний байр суурьнаас харахад засч залруулах зүйл хэр байх шиг байна вэ?

-Зарим нэг нуршсан, ач холбог­долгүй заалтуудыг эс тооцвол өмнөх хуулиас хавьгүй илүү сайн болж чадсан гэж бодож байгаа. Мэдээж яваандаа засч залруулах, сайжруулах шаардлагатай зүйл байгаа. Өөр нэг хэлэх зүйл гэвэл Монголын одоогийн хөрөнгө оруу­лалтын хууль Мьянмар зэрэг хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй бусад улс орны Хөрөнгө оруулалтын хуультай нэлээд дөхүү болсон байгаа. Өөрөөр хэлбэл зөв чиглэлд явж эхэлж байна гэсэн үг. Цаашлаад ижил статустай байгаа бусад оронтой өрсөлдөх чадвар нь сайжирч байна гэсэн үг. Учир нь, хөрөнгө оруулагчдад үргэлж сонголт байдаг. Нэг улсаас нөгөө улс руу байнга шилжиж, хэзээд илүү их ашиг, бага эрсдэл санал болгож буйг нь эрэлхийлж сонгодог. Шинэ Хөрөнгө оруулал­тын хууль гадаадын хөрөнгө оруу­лагчдын хувьд эрсдэлийг харь­цангуй бууруулж чадсан боло­хоор гадаадын хөрөнгө оруу­лал­тад эергээр нөлөөлөх учиртай.

-Гадаадын хөрөнгө оруулагч­дыг то­дорхой хэмжээ­гээр эргэлзээнд оруулаад буй өөр нэгэн хүчин зүйл бол яах аргагүй Оюутолгой төсөл дээр үүсээд буй нөхцөл байдал. Анхны хөрөнгө оруу­лалт хэтэр­сэн, төслийн хоёр дахь шатны санхүүжилт ший­дэг­дэхгүй байгаа зэрэгтэй хол­боотойгоор хөрөнгө оруу­лаг­­чид болон Монголын Зас­гийн газ­рын хооронд үүс­сэн асуу­дал төслийн явцыг нэ­лээд уяж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг мес­сеж өгч, болгоомжлол тө­рүүлж байгаа гэж ярьж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Оюутолгой төслийн одоогийн нөхцөл байдал сайн байгаа гэж би хэлнэ. Учир нь хүн бүр л хоёр дахь шатны санхүүжилтийн зээлийн гэрээнд тун удахгүй гарын үсэг зурна гэсэн хүлээлт, таамагтай байна. Гэрээнд гарын үсэг зураад л төслийн санхүүжилтийн бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Энэ нь Монголын Засгийн газарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд маш чухал нөлөөтэй, мэдээж Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой. Олон том төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй хөрөнгө оруулагчид Оюутолгойн асуудал хэрхэн шийдэгдэхийг харзнаж байгаа. Өнөөдөр (Даво­сын форумын үеэр) Монгол Улсын Ерөнхийлөгч болон сайд нар “Рио Тинто” болон Монголын Засгийн газрын зүгээс Оюутолгойн асуудлыг энэ оны эхээр нэг мөр шийдэж дуусгана гэсэн хэвлэлийн мэдээллийг ойрын хэдэн долоо хоногийн дотор олон нийтэд хүргэнэ гэж ярьж байна лээ. Энэ нь зөвхөн уул уурхайн гэлтгүй бусад салбарт ч хөрөнгө оруулалт хийхээр Монголыг сонирхож байгаа олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд маш чухал сайн мэдээ болно. Мэдээж үүний нөлөөгөөр Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтад эерэг өөрчлөлт гарна.

-Тэгвэл далд уурхайн ажил удахгүй эхлэх нь гэж хүлээж болох нь ээ дээ?

-Нарийн хугацааг би хэлж мэ­дэхгүй байна. Ямартай ч санхүү­жилтийн асуудал шийдэгд­сэнээр Оюутолгойн үйл ажиллагаа эргээд хэвийн явагдаж эхэлнэ. Энэ нь Монголын эдийн засагт ч, хөрөнгө оруулагч талдаа ч ашигтай.  

-Давосын форумын үеэр олон хөрөнгө оруулагч цугла­сан байна. Тэдний Монголд хөрөнгө оруулах сонирхол,  хандлагад өөрчлөлт орсон зүйл ажиглагдаж байна уу?

-Ер нь, эерэг хандлага ажиглагдаж байна шүү.  Дахин хэлэхэд зөв эхлэлээ цааш нь ч зөв авч явах нь чухал.

Б.НАР



 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 2 жил 2 сарын өмнө
The otherwise excellent Berlin Deutsche Oper production of Wa1rgn&#82e7;s Meistersinger available on DVD is spoiled, to a certain extent, for me by the fact that the production has the heavy, Beckmesser, shake hands with hero Hans Sachs at the end, instead of his slinking off, as Wagner intended, after his disgraceful performance in the singing contest.
Зочин 2 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 3 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.