Залуу дуучдын шилдгийг шалгаруулах төсөл эхэллээ
Хөтлөгч Т.Өөдөө “Music 9” нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойд зориулсан“Alfa music” төслийнхээ хүрээнд фэйсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулж залуусын оролцоотойгоор шилдэг залуу дуучдыг шалгаруулахаар болжээ. Уг шалгаруулалтад Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөх бөгөөд найман үе шаттай үргэлжлэх гэнэ. Тус төслийн сүүлийн шатны шалгаруулалт ирэх сарын 21-нд болно. Төслийн хүрээнд оролцогчдын шинэ уран бүтээлийг олон нийтэд түгээж, хамгийн их санал авсан, хэр сайн оролцож байгаа зэрэг гол шалгуурыг харгалзан, ялагчийг тодруулах юм байна. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчийг дэлхийн алдартай оддын тоглолт үзэх эрхээр шагнах бол удаахь байрыг видео клип хийлгэх эрхээр байлах ажээ.
Г.ЭРДЭНЭ
|
|