Нэвтрэх Бүртгүүлэх
 
Мөрөөдлийн аялгуу
pink-martini1-16189.jpg
3 жил 9 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Мөрөөдлийн аялгуу


Унших ном, сонсох хөгжим, үзэх кино гээд хүн төрөлхтөний бүтээсэн бүхэн хүний сонирхлыг даган өөрчлөгдөнө. Хүмүүс өөрчлөгдөнө, мөрөөдөл ч бас өөрчлөгдөнө.

Хөгжмийн хөг аялгуу чихэнд бус сэтгэлд эгшиглэх учиртай байдаг гэдэг. Учир нь хөгжмийг бүтээгчид аялгуу эгшгийг чихээрээ биш зүрх сэтгэлээрээ бүтээн туурвидаг учраас сэтгэлээс гарсан гайхамшигт хөгжмийн аялгуунууд зүрхэнд тусч шинэ ертөнцөд хөтлөн аваачдаг билээ.

Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” зохиолыг сонсоход Монгол эх орныхоо хөдөө талыг өглөөний нартай нь, хурдан морьтой нь төсөөлөн омогших сэтгэлд автдаг шиг, гаднын хөгжмийн зохиолч бүр өөрийн улс эх орон, соёлын онцлогийг бүтээлдээ шингээсэн байдаг. Хөгжмийн аялгуу бүрийг таашаан сонсох нь нэгэн төрлийн их аялал, хүсэл мөрөөдөл дунд бий болж буй аугаа ихийн өөрчлөлт ажээ. Тиймээс ч хайж байгаад олсон шинэ хөгжим нь хайж олоод биелүүлж амжаагүй орхисон мөрөөдөлтэй адилхан байх нь бий. Тиймээс сайхан аялгуу бол сайхан мөрөөдлийн нэг хэсэг ажээ.

Өөрчлөлтийн тухай энгийн нэгэн жишээг эрхэм уншигч тантай хуваалцаж, таны сонсох хөгжмийн сонголтод тань нэгэн шинэ хөгжмийг танилцуулья.

Польш, Америк уран бүтээлчдээс бүрдсэн “Пинк Мартини” хамтлаг нь сонгодог сонсголыг таашаадаг баруун Европын цаашлаад дэлхийн олон сая сонсогчдыг байлдан дагуулж буй  хөгжмийн бага хэмжээний оркестор бүхий өвөрмөц хамтлаг ажээ.

Тус хамтлаг нь 1994 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. “Амадо Мио”, “Ла солидад”, “Болеро”, “Лили”, “Нинна Нанна”, “Таяа тан” зэрэг уран бүтээл нь хамгийн ихээр олонд түгсэн бөгөөд латин америк хөгжмийн хэв маягийг агуулсан, хөгжмийн өвөрмөц тансаг тоглолттой, тун ч сонирхолтой мэргэжлийн багын бүтээлүүд юм.

Дэлхийн хөгжмийн өөрчлөлтөд тооцогдож буй олон төрлийн урсгалыг хөгжимчид нь тоглодог бөгөөд жааз, латин, лоуанж хөгжим, сонгодог гэсэн төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг аж.

Найрал хөгжим буюу оркестор хөгжмийн хэвшмэл бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, сонгодог хөгжмийг орчин үеийн хөгжимтэй нийлүүлэн тоглож буй шинэ хэв маягийн шилдэг жишээ бол “Пинк Мартини” хамтлаг юм.

Тус хамтлаг нь албан ёсны 12 гишүүнтэй. China Forbes  гоцлол дуучин, Thomas M. Lauderdale төгөлдөр хуурч,Robert Taylor  үлээвэр хөгжимчин,  Gavin Bondy  бүрээчин, Achilles Liarmakopoulos тромбон татах бүрээчин, Dan Faehnle гитарчин ,Phil Baker басс гитарчин,Phil Baker соль гитарчин, Nicholas Crosa хийлч, Timothy Nishimoto гоцлол хийлч, Anthony Jones цохивор хөгжимчин, Antonis Andreou тромбоне хөгжимчин Derek Rieth цохивор хөгжимчдөөс бүрэлдэнэ. Хамтлаг нь мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн бөгөөд байгуулагдсан цагаасаа долоон цомог гарган дэлхийн олон улс орноор аялан тоглолтоо сонирхуулж байгаа төдийгүй аялан тоглолтын хувьд хамгийн эрэлттэй жааз болоод сонгодог хамтлагуудын тоонд багтдаг аж.

Мөн өөрсдийн дуунуудаа, англи, япон, франц, польш зэрэг дэлхийн 15 орны хэлээр дуулжээ. Тус хамтлагийн гоцлол дуучин нь гэхэд Харвардын их сургуулийг төгссөн бөгөөд хөгжмийн боловсролоороо тус хамтлагийн бүх гишүүн дээд зэрэглэлд багтдаг байна.

Тус хамтлаг аялан тоглолтынхоо явцдаа дэлхийн томоохон концертын танхимуудын ихэнхэд нь уригдан очиж тоглосон бөгөөд Холливүд, “Уолт дисней-д очиж өөрсдийн бие даасан тоглолтыг сонирхуулж байсан төдийгүй сүүлийн үед дэлхийн томоохон кино наадам, фестивалиуд тэднийг урих нь олширч байгаа аж. Сүүлийн байдлаар тус хамтлаг нь Америкийн киноны  шагнал гардуулах дээд ёслол болох “Академи авардс” наадам, олон улсын Каннын кино наадмуудад уригдан очиж уран бүтээлээ толилуулсан байна. Мөн өнгөрсөн оны байдлаар хамгийн  ВВС телевизийн хүндэтгэлийн концертод оролцсон байна. Мөн Парисын томоохон загварын шоунуудад ч уригдан очиж тоглодог гээд тэдний аялан тоглолтын хуваарийг сонирхвол дэлхий нийтэд сүүлийн байдлаар хамгийн их эрэлт хэрэгцээтэй хамтлагийг тэргүүлж буй хамтлаг ажээ.

Дэлхийн хөгжмөөс бид ч мөн хоцрох ёсгүй. Тиймээс шинэ хөгжимд дуртай эрхэм уншигч та ч тус хамтлагийн уран бүтээлүүдийг сонирхоод үзээрэй. Таны таалалд нийцэх биз ээ.

Э.ОДГЭРЭЛ

Pink-Martini-Poster-pink-martini-560514_358_520.jpg


 
Сэтгэгдэлүүд (8)
Зочин 1 жил 1 сарын өмнө
One or two to reeerbmm, that is. http://dcevnnm.com [url=http://iccjwkjdf.com]iccjwkjdf[/url] [link=http://adqtswu.com]adqtswu[/link]
Зочин 1 жил 1 сарын өмнө
Felt so hopeless looking for answers to my <a href="http://hldnhtvyp.com">qu.sniots.e.until</a> now.
Зочин 1 жил 1 сарын өмнө
If you want to get read, this is how you shulod write. http://aqukuhwhz.com [url=http://zyraapmspyn.com]zyraapmspyn[/url] [link=http://kqrjjmca.com]kqrjjmca[/link]
Зочин 1 жил 1 сарын өмнө
At last! Something clear I can <a href="http://ppkmsrb.com">unesadtrnd.</a> Thanks!
Зочин 1 жил 1 сарын өмнө
Love this outfit, Ivania, and the composition of the photographs! The colours work just perfectly together. A triumph of an outfit and a shoot :) Much love, from Enaanld.Hgnnah Alehandra
Зочин 1 жил 8 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жилийн өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 3 жилийн өмнө
OoZkPn <a href="http://lqpkbmtpvwer.com/">lqpkbmtpvwer</a>, [url=http://imcetinihzvs.com/]imcetinihzvs[/url], [link=http://ptwawfbpbfvn.com/]ptwawfbpbfvn[/link], http://wahtbmnxzetg.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.