Нэвтрэх Бүртгүүлэх
 
"Самурай" бондын 20 хувийг Японд буцааж төлсөн үү
3f52a00f03a05f2ebig-16119.jpg
3 жил 10 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“Самурай” бондын 20 хувийг Японд буцааж төлсөн үү


Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сард Япон улсад айлчлах үеэрээ тус улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар 60 тэрбум иенийн “Самурай” бонд босгох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэ нь тухайн үеийн ханшаас шалтгаалж 600 саяас нэг тэрбум ам.доллартай тэнцэнэ гэж байв. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын Хөгжлийн банк 30 тэрбум иенийн “Самурай” бонд гаргасан талаар олон улсын мэдээллийн “Bloombeg” агентлаг мэдээлсэн юм. Мөн манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн “Самурай” бондын мөнгө Хөгжлийн банкны дансанд орсон талаар мэдээлж байна. Харин Хөгжлийн банкны зүгээс албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм. Хөгжлийн банк “Самурай” бонд босгосон талаар олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай бололтой. Нэгд, анх төлөвлөсөн хэмжээнээсээ хоёр дахин бага мөнгө буюу 30 тэрбум иен босгосон бөгөөд энэ нь одоогийн ханшаар 290 орчим сая ам.доллартай тэнцэж буй. Хоёрт, Хөгжлийн банкны босгосон 30 тэрбум иенийн 20 хувь нь Японд үлдсэн гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, 30 тэрбум иенээс 600 сая иен буюу 60 гаруй сая ам.долларыг  Япон улс шимтгэл болгон авч үлдсэн байна. Хоёр тал анх гэрээ хийх үед гэрээний нөхцөлд Японы тал үндсэн хөрөнгөөс 20 хувийн шимтгэл авах тухай нарийн заасан байсан ч манай тал “харалгүй” гарын үсэг зурсан гэж эх сурвалж хэлсэн.  Хөгжлийн банкны дансанд “Самурай” бондын мөнгө орж ирсний дараа л 20 хувь нь Японы талд үлдсэн байгааг мэдсэн бололтой. Тиймээс Хөгжлийн банк хүнд байдал орж өдий хүртэл мэдээлэл өгөхгүй байна гэж дүгнэхэд хүрч байна. Өчигдөр энэ талаар Хөгжлийн банкнаас тодруулсан боловч мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг өөрийн “Twitter” хуудаснаа “Японууд “Самурай” бондоос хоёр хувийн үйлчилгээний хөлсийг бүгдийг нь урьдчилж авна гэсэн болзол тулгасан. Хөгжлийн банк “Самурай” бондын хүүг 1.6 хувь гэж тохирсон. Гэхдээ хоёр хувийн нэмэлт үйлчилгээний хөлсөө мартсан. Өөрөөр хэлбэл маш үнэтэй буюу 3.6 хувийн хүүтэй орж ирж байгаа мөнгө” гэж бичсэн байна.

“Самурай” бондын 20 хувь нь Японд үлдсэн, эсвэл дээр дурд­санчлан өндөр хүүтэй болбол энэ нь манай улсын хувьд ашиггүй, өрийн хязгаараа хэтрүүлж өрөнд орсон хэрэг болно.

Э.МӨНХЦЭЦЭГ



 
Сэтгэгдэлүүд (6)
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жилийн өмнө
Oh yeah, <a href="http://cgjogajup.com">fauoblus</a> stuff there you!
Зочин 2 жилийн өмнө
This is just the pecfret answer for all of us http://utvqfw.com [url=http://ftpxohdilfa.com]ftpxohdilfa[/url] [link=http://pvzbqtjr.com]pvzbqtjr[/link]
Зочин 2 жилийн өмнө
Essays like this are so important to <a href="http://cmlakt.com">brodneaing</a> people's horizons.
Зочин 2 жилийн өмнө
Gee wikelilrs, that's such a great post!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.