Нэвтрэх Бүртгүүлэх
 
Бүжиг дэглээч Д.Энхгэрэл "Гоо зүй"-н дээд шагнал хүртлээ
IMG_2353-16076.jpg
3 жил 10 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Бүжиг дэглээч Д.Энхгэрэл “Гоо зүй”-н дээд шагнал хүртлээ


“Гоо зүй”-н дээд шагнал хэ­мээх нэр хүнд, үүнийг да­галддаг 10 сая төгрөгийн урам­шуулал эзэндээ онгод, урам, дэм авчирдаг бо­лоод бараг арваад жил болох гэж байна. XX зуу­ны шилдэг эрдэмтэн, нийг­мийн зүтгэлтүүдийн нэг доктор, профессор С.Лув­санвандагийн нэрэм­жит сан 1997 оноос ажиллаж эхэлсэн ч “Гоо зүйн шагнал”-ыг 2005 оноос бий болгожээ. Уг шагналын анхны эзнээр архитекторч Ө.Ганболд тодорч байв. Түүнээс хойш уран барималч Б.Дэнзэн, толь­зүйч Л.Амарсанаа, төрийн соёрхолт, жүжигчин Д.Со­сорбарам, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, дуу­рийн дуучин Э.Амар­түвшин нар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон удаатай. Тэгвэл С.Лувсанвандангийн нэрэм­жит “Гоо зүй”-н дээд шагналын отгон эзэн өнгөрсөн баасан гаригт тодров. Энэ хүн бол “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энх­гэрэл юм. Тэрээр уг шагна­лыг авна гэж бодоогүй явсан гэнэ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид Д.Энхгэрэлийг “Манай арга хэмжээн дээр шавь нарынхаа хамт бүжиглэж өгөөч” гэсэн хүсэлт тавьж дуудсан аж. Тиймээс тэрээр “Шагнал авах ямар ч бэлтгэлгүй ирлээ” хэмээн өгүүлсэн юм. Монгол орноо гэгээрүүлэн соёлжуулах, улс үндэст­нээрээ боловсрон хөгжих үйл хэргийг үргэлж­лүүлэхэд уг шагналы гол утга учир, зорилго оршиж байгаа гэдгийг тус сангийнхан хэлж байлаа. С.Лувсанвандангийн нэрэмжит сангийн “Гоо зүй”-н дээд шагналтан Д.Энхгэ­рэлтэй цөөн хором ярилцлаа.

 

-Юуны өмнө баяр хүргэе. Шаг­нал гардаж байх агшинд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Өөрийн эрхгүй сэт­гэл хөдөллөө. Би бол шавь нарынхаа хамт бүжиглэх юм байна гэсэн ойлголттой ирсэн хүн. Тэгээд зайгаа хараад гай­хаж л байлаа. Жижигхэн зайнд яаж бүжиглэх юм бол гэж бодоод зогсч байтал гэнэт нэр дуудахаар нь гайх­сан. Миний өчүүхэн амжилтыг үнэлж ийм том шагнал хүртээсэн явдалд гүн талархал илэрхийлж, мэхийн ёсолмоор байна. Намайг үргэлж дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, шавь нартаа баярлалаа гэж хэлье. Шагнал авах сайхан ч түүнийхээ хэрээр зүтгэ, илүү ихийг хийж бүтээ гэсэн даалгавар өгч байгаа юм болов уу гэж бодож байна. Тиймээс цаашид илүү их зүйлийг хийж, монгол бүжиг, орчин үеийн бүжгийн гайхамшгийг мэдрүүлж, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээх болно.

-Бүжгийн урлагт хөл тавиад хэр удаж байна вэ?

-20 жил болсон байна. Багшаасаа сурсан эрдмээ за­луучуудад өвлүүлж үл­дээ­хийн төлөө ажиллаж байгаа.

-Өнгөрсөн онд хийсэн ажлыг тань үнэлж энэ шагналыг олгосон байх. 2013 онд ямар амжилт гаргав?

-Болгарын Софи хо­тод болсон дэлхийн яз­гуур урлагийн наадамд шавь нартайгаа оролцож тү­рүүл­лээ. Мөн Сувдан театрт манай “Улаанбаатар” чуулгынхан язгуур урлагийн тоглолт зохион байгуулсан. Энэ мэтчилэн хийсэн, бүтээснээ ярьвал маш их цаг зарцуулах байх. Өнгөрсөн жил шиг 2014 онд ч гэсэн эрч хүчээ алдахгүй улам ихийг хийж бүтээх болно гэдгээ хэлье. Хийхээр төлөвлөсөн ажил маш их байна. Хурд­тай ажиллаж, илүүг сэтгэх хэрэг­тэй гэдгийг энэ шагнал надад сануулж байгаа юм болов уу.

Б.ЗУЛ



 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 1 жил 2 сарын өмнө
J’ai reconnu le 5eme et c’est bien le seul (c’est le seul que je connaisse ).uÃisqJo;h&©srtais entre lui ou Julien Doré, mais ça ressemble bien.
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.