Нэвтрэх Бүртгүүлэх
 
“Чингис” бондын хүүгийн эргэн төлөлт өнөөдөр нөлөөлөхгүй ч маргааш “аргамжина”
04ttttt-16065.jpg
3 жил 11 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“Чингис” бондын хүүгийн эргэн төлөлт өнөөдөр нөлөөлөхгүй ч маргааш “аргамжина”


Манай эдийн засагт жинтэй нөлөө үзүүлэх хэд хэдэн үйл явдал уржигдар болсон билээ. Тодруулбал, Олон улсын зэрэглэл тогтоох “Moody’s” агентлаг арилжааны зарим банкны зээлжих зэрэглэлийг тогтвортойгоос сөрөг болгон бууруулсан. Үүнийг дагаад “Чингис” бондын  10 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бондын хүү огцом өсч, үнэ нь унасан билээ. Түүнчлэн энэ үйл явдал нь  Японы хөрөнгийн зах зээлд арилжаалсан 30 тэрбум иен буюу 290 орчим сая ам.доллартай тэнцэх “Самурай” бондын сан­хүүжилт Хөгжлийн банкны дансанд шилжсэнтэй давхацсан. Цаашлаад дээрх үйл явдлууд хоорондоо уялдаа холбоотой болж таарч байгаа нь илүү анхаарал татсан юм. Тиймээс энэ талаар албаны хүн болон эдийн засагч, судлаачийн  байр суурийг сонирхлоо. Эдийн засагч Б.Эрдэнэбат “Манай улс “Самурай” бонд авснаараа өрийнхөө дээд хэмжээг давж, хуулиа зөрчиж байна. Энэ нь эргээд Засгийн газар төдийгүй арилжааны банкуудын олон улсын зах зээлээс хөрөнгө босгох боломжийг нь хааж байгаа гэсэн үг. Товчоор хэлбэл, манай улсад гаднын хөрөнгө оруулагчид итгэхгүй байна гэсэн үг” хэмээн тайлбарласан юм.  Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцог “Энэ онд манай улсын өрийн дээд хэмжээ хуулиараа ДНБ-ий 40 хувь байх ёстой гэж заасан байгаа. “Самурай” бондын эхний санхүүжилт орж ирснээр өрийн хязгаар давах эсэхийг бид одоогоор тодорхой тооцоолж үзээгүй байна. Манай өрийн хэмжээ төгрөгөөр тодорхойлогддог учир иений зээлээ төгрөгт одоогийн зах зээлийн үнэд нь тохируулж  шилжүү­лэх асуудал үлдэж байна” хэмээн учирлав. Түүнчлэн тэрээр цааш ярихдаа “Манай улс өрийнхөө хязгаарыг ДНБ-ий 50 хувь болгон нэмэгдүүлэхээр УИХ-аар хэлэлцүүлж байгаа. “Самурай” бондын хоёр дахь шатны санхүүжилт, цаашлаад дахиж “Чингис” бонд босгох асуудал яригдаж байгаа учир өрийн хэмжээ яах аргагүй ДНБ-ий 40 хувиас илүү гарах эрсдэлтэй юм” гэв.  Гэхдээ манайх өрийнхөө хэмжээг хэдийнэ буюу 2012 онд ДНБ-ий  53 орчим хувь, 2013 онд 49.5 хувь болгож хэтрүүлсэн. Тэгэхээр энэ онд хууль нь батлагдаж өрийн хэмжээг тэлэхээс өмнө “Самурай” бондын санхүүжилтийг аль хэдийнэ татаад эхэлсэн нь нэгэнт өрөө ДНБ-ий 50 хувьд хүргэхээс өөр аргагүй болгож байгааг судлаачид хэлэв. 

ЗЭЭЛ АВАХ САЙХАН Ч ӨРӨӨ ТӨЛӨХ НЬ  МУУХАЙ

Олон улсын зах зээлээс хөрөнгө босгохоос өөрөөр эдийн засгаа “эмчлэх” арга манай улсад үлдээгүйг Сангийн яамнаас онцолж байгаа. Гэтэл зээлээ хэтрүүлэн авч, өрийнхөө хэмжээг нэмэгдүүлж, зарцуулалтаа хяналтгүй байлгасаар эцэстээ манай улс “өрөндөө живж” хүнд байдал орох эрсдэлтэйг нь эсрэг талаас эдийн засагч, судлаачид сануулж байгаа билээ. Жишээ аваад үзэхэд, 2017 оны арванхоёрдугаар сард “Хөгжлийн банк”-ны 580 сая ам.доллар хүүтэйгээ эргэн төлөгдөх бол 2018 оны  нэгдүгээр сард таван жилийн хугацаатай  “Чингис” бондын 500 сая ам.долларыг ч эргэн төлөх учиртай байгаа билээ. Энэ хоёрын нийлбэр дүн нь манай улсын татварын орлогын 60 орчим хувьтай тэнцүү буюу 1.2 тэрбум ам.доллар  боло­хоор байгаа ажээ. Үүн дээр, энэ онд авч байгаа “Самурай” бондын хүү, нэмж босгох “Чингис” бондынх нь хүүгийн төл­бөр болон бусад гадаад өр зээлийг тооцоогүй байгааг сануулъя. Үүнийг нэмчихвэл манай улсын татварын бүх орло­готой тэнцэхийг ч үгүйсгэхгүй.  Гэтэл манай улсын төс­вийн алдагдал өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөг байсан. Хэдий тэвчих зардлуудыг танаж, өмнөх жилүүдээс буурсан төсөв баталсан хэмээн салбарын яамнаас бардам дуугарч байгаа ч эрсдэл олон бийг сануулах хүн ч олон байна. Дээр нь өөр нэг том “нэрмээс” болж байгаа зүйл нь ам.долларын ханш алдуурч байгаа явдал гэдгийг Санхүүгийн зах зээлийн хол­бооноос онцолсон. Учир нь, манай улс бүх орлогоо төг­рө­гөөр олдог. Харин үүнийгээ хэт “нугалж” ам.долларт шил­жүүлж өрөндөө “жирийлгээд” байвал эдийн засаг хүнд бай­далд орох юм. Ингэхээр зээл авч мөнгөтэй болох нь сайхан ч өрөө төлөх нь муухай болчихоод байгаа гэхэд болно.

 

МАНАЙ УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН 

ХАР ДАНСАНДОРЧИХВОЛ...

Хэр хэмжээгээ мэдэхгүй зээл авч “дэгдэгнэж”  байж хүнд байдалд орсон хоёр улсын жишээг энд татъя. Эхнийх нь ОХУ юм. 1988 онд ОХУ-ын Засгийн газрын өр ДНБ-ийх нь 55 хувьтай тэнцэж, газрын тосны орлого муудсанаас их хямрал эхэлж байжээ. Дараагийнх нь өрнөөсөө болж дампуурсан улсын жишээний эхний эгнээнд явдаг улс Аргентин билээ. Тус улсын төсвийн алдагдал ДНБ-ий 2.5 хувьд хүрч, гадаад өр нь ДНБ-ий 50 хувиас даваад хямарч эхэлсэн байна. Ингээд  1998-2002 онд буюу дөрвөн жилийн турш  эдийн засаг нь хямарч, ДНБ нь 28 хувиар ширгэж, үндэсний мөнгөн тэмдэгт болох песогийнх нь ханш “навс унаж”, гадаадын хөрөнгө оруулалт бүрэн зогсч байсан гашуун туршлага байдаг. Энэ мэтчилэн их хэмжээний өр зээл авч, бүтээн байгуулалтын ажил хийж эхлээд буюу өр нь ДНБ-ий 50 хувиас хэтрээд ирэхээр л хөрөнгө оруулагчид тус улсыг эрсдэлтэй буюу “хар дансандаа” оруулж, зайгаа барьж эхэлдгийг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл манай улс одоогоор яг л Аргентин улсын тэртээ 1998 онд дампуурч байсантай  ойролцоо буюу төсвийн алдагдал нь ДНБ-ий хоёр хувь, өр ДНБ-ий 50 хувьд хүргэх гэж байгаа билээ. Манайх шиг эдийн засаг нь дөнгөж хөл дээрээ тогтох гэж буй эдийн засагтай орнуудын хувьд гадаад өрийн байж болох дээд хэмжээ ДНБ-ий 50 хувь гэсэн бичигдээгүй хууль, эдийн засгийн тооцоолол байдаг болохыг мэргэжлийн хүмүүс сануулж, захын жишээнүүд баталж байгаа юм.  Тиймээс манай улсад үүсээд байгаа энэ байдлаас хөрөнгө оруулагчид айж эхлэх эрсдэлтэйг судлаачид хэлсэн. Манай улсын зарим банкны зээлжих зэрэглэлийг сөрөг болгон бууруулсан нь хөрөнгө оруулахад, зээл өгөхөд эрсдэлтэй буюу эргэн төлөх чадваргүй гэсэн мессежийг далд утгаараа хэдийнэ дэлхий нийтэд өгөөд эхэллээ. Мөн  “Чингис” бондын хүү нь өсч, үнэ нь унаад байгаа асуудал уржигдраас дэлхийн зах зээлд үүслээ.  Энэ талаар “Bloomberg” олон улсын мэдээллийн агентлагийн мэдээлснээр 10 жилийн хугацаатай “Чингис”  бондын хүү анх 4.125 хувь байсан бол уржигдар өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ноос хойшхи хамгийн өндөр төвшиндээ буюу 7.96 хувь болсон байна.  Мөн бондын үнэ нь 100 байх учиртайгаас 99.1 болж буурчээ. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-наас хойшхи хамгийн бага хэмжээ юм байна. Энэ нь манай “Чингис” бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчид буюу зээлдэгчдийн манай улсад итгэх итгэл улам буурах эрсдэлтэйг шинжээчид хэлдэг. Гэхдээ “Чингис” бондын хүүгийн өсөлт бидний төлөх өрөн дээр нэмэгдэхгүй ажээ. Цаашлаад манай улс одоо бонд гаргая гэхэд “Чингис” бондын энэ өндөр жишиг хүүгээр тогтож, ашиг багатай байна гэсэн үг.  Аливаа өрөнд орсон улсын хувьд гадаад хөрөнгө оруулагч, зээлдэгчдэд өр зээлэндээ төрийн өмчийн томоохон компаниудаа эсвэл газар нутгаа өгөх л эмгэнэлтэй арга үлддэг юм байна.

Б.УУГАНБАЯР 



 
Сэтгэгдэлүүд (8)
Зочин 1 жил 1 сарын өмнө
r3WOg1 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 2 сарын өмнө
Bravo encore pour cet artiste des courts. Il est surement le meilleur de tous les temps dans le Tennis. Gr̢ce Р̩l̩gance et simplicit̩ pour ce champion hors du commun. Il a ̩merveille le tennis beaucoup de cran.Bravo a toi l&ossur;artiqte
Зочин 1 жил 3 сарын өмнө
ylZFFJ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 7 сарын өмнө
CMQLSQ http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 3 жилийн өмнө
dfjsYo <a href="http://tlemzmtgdupa.com/">tlemzmtgdupa</a>, [url=http://lnduynarxlgu.com/]lnduynarxlgu[/url], [link=http://ocudlhitadkv.com/]ocudlhitadkv[/link], http://bvsmkcmaexmt.com/
Зочин 3 жил 1 сарын өмнө
uIhGvy <a href="http://pruqpfjmoosi.com/">pruqpfjmoosi</a>, [url=http://vaqlmhtgbhtw.com/]vaqlmhtgbhtw[/url], [link=http://fwjxuxgjkcui.com/]fwjxuxgjkcui[/link], http://uoghdzwudjfj.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.