АНУ-ын эдийн засаг 2.8 хувиар өслөө
АНУ-ын өрх гэрүүдийн худалдан авалт болон компаниудын тоног төхөөрөмжид зарцуулах хөрөнгө оруулалт өнгөрсөн оны гуравдугаар улиралд буурсан ч бараа материалд зарцуулсан зардал нэмэгджээ. Хэрэглэгчдийн зарцуулалт 2011 оноос хамгийн их хувиар өссөн бол компанийн хөрөнгө оруулалт буурчээ. Мөн ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн 900 мянгаар буурч 336 мянгад хүрчээ. “Raymond James & Associates Inc”-ийн ахлах эдийн засагч Скотт Браун, хэлэхдээ “Бид маш бага хэмжээний уналттай байна. Энэ бол тэгшитгэлийн нэг тал. Хөдөлмөрийн зах зээлийн нэг том үзүүлэлт бол ажлын байр буурахгүй байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, ажлын байр бий болж байна гэсэн үг” гэжээ. Хэрэглэгчийн хүлээлтийн индекс -37.9-д хүрч өмнөх сараас буурчээ. Энэхүү уналт нь Засгийн газрын түр зогсолтоос хойшхи долоо хоногийн хугацааны хамгийн бага уналт болсон байна. АНУ-ын Төв банкнаас бонд худалдан авах хэмжээгээ бууруулахын тулд эдийн засгийн илүү их өсөлт хэрэгтэй байна. Ажилгүйдэл 6.5 хувиас доош буутал бодлогын хүүгээ өсгөхгүй гэжээ.
Э.МӨНХ
|
|