Нэвтрэх Бүртгүүлэх
 
Төмөр замын суурь бүтцийг барих ажилд үндэсний компаниуд нэгдэнэ
acd30f99-15938.jpg
3 жил 11 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
1 Санал өгөх

Төмөр замын суурь бүтцийг барих ажилд үндэсний компаниуд нэгдэнэ


Манай улс 2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар ба­римт­лах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд эхний ээлжид 1800 км төмөр замыг барихаар болсон. Энэ онд 267 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, 1600 орчим км төмөр замын зураг төслийн ажлыг хийж дуусгасан байна. “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Samsung C&T”шалгарсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр Монголын 12 компани ажиллаж байгаа билээ. Энэ чиглэлийн төмөр замын барилгын газар шороо, далангийн ажил гурван долоо хоногийн өмнө цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зогссон байна. Нийт газар шорооны ажлын 66 хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх онд бүрэн дуусч, дээд дэд бүтэц буюу зам төмөр, бетон дэр тавих ажлууд эхлэх аж. Энэ жил Чингис бондын хөрөнгөөс 200 сая ам.дол­ларыг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд ху­ваарилснаас газар шорооны ажилд 148 саяыг нь зарцуулсан байна.

“Ухаахудаг-Гашуусухайт” чиглэ­лийн төмөр замын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа 12 компанийн төлөөлөл нэгдэж Монго­лын төмөр замын барилгачдын хол­боо гэсэн төрийн бус байгууллага байгуулсан байна.”Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах ажилд үндэсний аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжиж ажил­лах талаар тусгасан. Энэ хүрээнд Зам тээврийн яам Монголын төмөр замын барилгачдын холбоотой хамт­ран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.Төмөр замын дүрэм журам, норм стандартыг батлахдаа тус холбооныхонтой зөвлөлдөж, цаашид төмөр замын техник технологийг сайжруулахад хамтарч, холбоонд байгаа компа­ниудын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах юм байна. Монголын төмөр замын барилгачдын  холбоо байгуу­лагдаад удаагүй байгаа ч эдгээр 12 компанийн цаана төмөр замын чиглэ­лээр мэргэшсэн 1000 гаруй ажилчин, 700 орчим төмөр замын техник хэрэгсэл байгаа юм байна. Ухаа­худаг-Гашуунсухайт чиглэлийн 260 гаруй км төмөр замын барилгын ажлын ерөнхий  гүйцэтгэгчээр ажил­лаж байгаа “Samsung C&T” компанийн үйл ажиллагаанд Германы “Deutsche Bahn” компани хөндлөнгийн хяналт тавьж хариуцаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, удирдлага, хяналтын ажлыг гадаадын нэр хүндтэй компаниуд хийж, бүтээн байгуулалтын голлох ажлыг Монголын төмөр замын компа­ниуд гүйцэтгэж байгаа юм байна.Энэ нь олон улсын стандартад нийцсэн анхны төмөр замын томоохон бүтээн байгуулалт болж байгаа юм.

Э.МӨНХЦЭЦЭГ 



 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 3 жил 4 сарын өмнө
YrCP72 <a href="http://bnikzkwzltzo.com/">bnikzkwzltzo</a>, [url=http://dkuiqrnylvvu.com/]dkuiqrnylvvu[/url], [link=http://oaozopmdvter.com/]oaozopmdvter[/link], http://uxjzritbglkz.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.