Нэвтрэх Бүртгүүлэх
 
Сайд нь тансаг кофе шооптой, сурагчид нь суух танхимгүй
1567-15710.jpg
5 жилийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Сайд нь тансаг кофе шооптой, сурагчид нь суух танхимгүй


БУЛИНГАРТАЙ БОЛОВСРОЛЫН САЛБАР

Өдгөө улсын Ерөнхий­лөгч тунгалаг төрийн тухай ярьж байна. Тэгвэл боловс­ролын салбар тунгалаг бай­на уу. Үгүй. Харин ч булингартай байна. Бусад салбарын сайд дөрвөн жи­лийн бүрэн эрх доторхоо ярьж, түүгээрээ сайхан ха­рагдаж болно. Өөрөөр хэл­бэл, эдгээр салбарын аж­лын биелэлт харьцангуй ойрын хугацаанд хийгээд үр дүн нь ил харагддаг. Ха­рин боловсролын сал­ба­рын үр дүн ирээдүйд, тэ­гээд хүний тархин дотор боловсордог. Ийм чухал салбар булингартай байна гэдэг бидний ирээдүй тийм өнгөөр бэлтгэгдэж байна гэсэн үг.

Энэ булингар өнөөдөр юмуу, энэ Засгийн газрын үед гэнэт гарч ирээгүй нь мэдээж. Гэхдээ хариуц­лагын тухай хэзээ нэг цагт яригдахад, салбар хариу­цаж байгаа сайдад хаягла­хаас өөр аргагүй.

Энэ сайд мөн л өмнөх дарга нарынхаа туршла­гыг давтан шинэчлэлийн тухай ярьж гарч ирсэн. Санаа нь зөв боловч арга нь буруу гэж энэ салбарт олон жил ажилласан, одоо ч тогоонд нь байгаа хүмүүс дүгнэдэг. Л.Гантөмөр сай­дын санаа нь зөв байгаад арга нь аяндаа зөв боло­хыг үгүйсгэхгүй. Гэхдээ л манай улстөрчид сонгогч­доос оноо авахын тулд ямар нэгэн шинэ зүйл са­наа­чилж харагдах дуртай хэрнээ алсыг харсан том зүйл учраас үр дүн нь хэт­дээ гарна гэж хариуцлагыг өөрөөсөө зайлуулдаг нэг аргатай. Харин тэр нь бүтэхээргүй болоод ирвэл “Та нарын баасыг цэвэр­лэх гэж зүдэрч явна” гэж өмнөх засгийн бүрэлдэ­хүүн рүү буруугаа чихдэг бас нэг аргатай. Боловс­рол, эрүүл мэндийн сал­барт ийм улстөржилт байх ёсгүй. Тиймээс Л.Гантөмөр сайдад хандаж, зөв монгол хүүхэд хөтөлбөрөөс илүү­гээр олон нийт хүлээж бай­гаа асуудлыг сануулъя. 

ЗАХИРЛЫН ВАНТ УЛСЫГ ЗАДАЛЪЯ

Сайд та, боловсролын салбарын шинэчлэлд баг­­шийн хөгжил чухал гэдгийг онцолсон. Үүнд энэ салба­рынхан бүгд баярласан. Зах зээлийн шилжилтийн үед орхигдоод байсан таван жил тутамд багшийг давтан сургадаг журмыг эргэн сэргээсэнд таларх­сан. Сайн боловсон хүчин­тэй байхын тулд багш бэлт­­гэх тогтолцоог чанар­жуу­лахад анхаарч, оюут­нуудыг цалинтай дадлага хийлгэсэн нь шинэ зүйл байсан. Гэхдээ өнөөдрийн боловсролын салбарт ажил­­лаж байгаа багш на­рын алдаа сайд тантай шууд холбогдоно. Өдгөө ерөн­хий боловсролын ихэнх сургууль захирлын вант улс болсон. Захирал дагаж далдганадаг, багш на­рын фракцтай. Нам доторх фрак­цаас илүү ам­бийцтай, яахаас буцахгүй нөхөд бий гэвэл та гайхах уу. Суудлаасаа унахаас үхт­лээ айдаг, айхдаа сан­хүүчээсээ эхлээд цэвэр­лэгчээ хүртэл хамаатан садныхаа “бууны нохдыг” тавьдаг. Тэнд ажиллаж байгаа багш нар нь ч гэсэн ажлаасаа “хусуулахгүйн” тулд үндсэн ажлаасаа илүү дарга дагаж далдганах ажил хийдэг. Ерөөс сур­гууль гэдэг хүнд боловсрол олгодог биш хэн нэгний мөнгө “босгодог”, болохгүй, бүтэхгүй болгон бугшир­чихсан газар болсныг та мэдэх үү. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд, ЭМШУИС-ийн харьяа, хи­мийн гүнз­гийрүүлсэн сур­галттай 21 дүгээр сургуу­лийн захирал ажлаа өгсөн явдал. Яасан гэхээр энэ захирал энэ сургуулийг олон жил “саа­лийн үнээ”-гээ /химийн гүнзгийрүүлсэн ангид орох гэсэн хүүхдийн эцэг, эхээс хахууль авдгаас эхлээд байдаг юм билээ/ бол­госон. Эцэст дор нь ажил­ладаг хүмүүсийн тэв­чээр алдарч, хамаг булхайг нь баримттайгаар дэлгэс­нээр дууссан. Идэж, уудаг асуудлыг энд ярихыг болъё. Хамгийн гол нь ийм дорой ёс зүйтэй, мөчид мэдлэгтэй хүмүүст хүүхдээ даатгаж байгаа нь ямар эмгэнэлтэй вэ. Тэд хэнээс, юу сурах вэ. Үсгийн дүрэм мэддэггүй багш төгсч байгааг та мэднэ. Мэддэг учраас ч багшийн бэлтгэх тогтол­цоонд анхаарч эхэлсэн гэж ойлгож байгаа. Харин асар дорой ёс зүйтэй хүмүүс багш болоод, бидний хүүх­дэд хичээл заагаад зогсч байгааг юу гэх вэ. Хүний ухамсартай холбоотой энэ зүйлд нэг тогтоол гаргаад шийдэхгүй нь тодорхой. Гэхдээ олон жил бугласан тэр буглааг эхэлж шахвал таны санаачилсан хөтөл­бөр хөрсөн дээр буух нь илүү хурдан байх болов уу. 

ЦАРЦААСАН БАРИЛГЫН ОЛОНХИ НЬ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙНХ

Сайд та, боловсролын салбар дахь авлигыг зог­соо­хын тулд сургууль, цэцэр­лэгүүдийг зөвхөн хамран сурах тойргийнхоо хүүх­дийг авахыг журам­ла­сан. Хамран сургах тойрог­тоо битгий хэл, хажуугийн тойрогтоо ч хүүхэд нь баг­тахгүй байгаа эцэг эхчүү­дэд энэ шийдвэр зүгээр тохуурхсантай адил зүйл болсон. Өдгөө хаана, хэ­дэн сургууль барих шаард­лагатайг, огт цэцэрлэггүй хороо хэд байгааг хамгийн сайн мэдэх хүн нь та. Энэ хичээлийн жил эхлэх үед та ингэж ярьж байжээ. “Дэлхийн банкны санхүү­жилтээр нийслэлд 17 цэ­цэр­лэг барихаар төлөв­лөөд ажиллаж байна. Хоёр долоо хоногийн өмнө Зас­гийн газрын хуралдаанаар 89 бага сургууль, цэцэр­лэгийн цоцолборыг Улаан­баатар хотод Концессийн хуулиар барьж байгуулах шийдвэр гарсан. Энэ онд багтан эхний 20-ыг нь эх­лүүлэх зорилготой байна. Мөн мэргэжлийн хянал­тын газраас есөн сургууль цэцэрлэгийн барилгыг актал­сан. Энэ сургууль, цэцэрлэгийн барилгыг бас Концессийн хуулиар ирэх онд эргэн төлөгдөх нөх­цөлтэйгөөр энэ онд багтан эхлүүлэх ажлыг хийж байгаа. Дээрх бүтээн бай­гуулалтыг шийдвэрлэхэд 1.8 их наяд төгрөг хэрэг­цээ­тэй. Үүний 800 саяыг төсвөөс, үлдсэн нэг их наяд төгрөгийг Концессийн хуулиар шийдвэрлэх юм”. Энд ярьснаас тань хөрсөн дээр буусан нь хэд байна вэ, сайд аа. Лав л монгол III сургуулийн акталсан барилга босолгүй хоёр жилийн нүүр үзлээ. Энэ сургуулийн хүүхдүүд одоо V, XVI сургуулийн бөөрөнд хичээллэж байгаа. Ядаж та ямар байдалтай байгааг нь нэг хараасай. Сайд болс­ны тань дараа төсвийн хөрөнгөөр тохижуулсан яамны цайны өрөө ямар тансаг кофе шооп болсон билээ. Яамны ажилчид ту­халдаг энэ өрөөг, III сургуу­лийнхан сурч байгаа ор­чин­той жишээд нэг үзээсэй. Өдгөө УИХ дээр царцаа­гаад орхисон барилгуудын олонхи нь сургууль, цэцэр­лэгийнх байгаа. Үүнийг эсэргүүцэж та яагаад ганц үг дуугарсангүй вэ. Ба­рил­гыг барихгүйгээр “дарж”, төсвийн мөнгө иддэг жиш­гийг халсан нь зөв байж болно. Гэхдээ нэгэнт ба­риад эхэлсэн, төсвөөс мөнгө гардгаараа гарсан барилгыг одоо гүйцээж ба­рихгүй гээд яах юм бэ. Ба­рилгаас төсвийн мөнгө уна­­гадаг байдлыг сая гэнэт олоод харсан мэт  АН-ынхан аашлах хэ­рэг байна уу. “Олон нийт тэ­нэг биш ээ, одоо амбий­цаа тат, барил­гыг царцааж болох­гүй” гэж хэлсэн бол са­нас­наар болохгүй ч сай­дын зангараг харагдах бай­сан. Ерөөс эрэлт нь хэрээсээ хэтэр­чихээд бай­гаад сур­гууль, цэцэрлэгийн барил­гыг ба­риулахын тө­лөө дуу­гарах /бариулахаа болиг/ нь сайд байх хуга­цаан дахь гол ажил байх болов уу. 

ОЮУТНЫ ХОТХОН ОЙЛГОЛТОООСОО ДАХИН ЭХЭЛЛЭЭ

Энэ асуудал таны мэд­лээс давсан байж болох ч танай яамны малгай дор байгаа болохоор хэлэхээс аргагүй. Энэ бол оюутны хотхон. Санаачилга нь өмнө Засгийн газраас эхтэй энэ ажлыг та буюу танай нам унагаагаагүй бол өдийд ярьж биш хийж эхлэх байсан. Энэ бол өнөөх л өмнөхөө үгүйсгэж, өөр шинийг хийж харагдах гэдэг улстөрчдийн амбийц. Үүнээс болж төрийн ажил үр дүнгүй давтан гүйцэтгэл болж хувирдаг. Аль хоёр жилийн өмнө зураг төсөл нь бэлэн болсон оюутны хотхоныг засаг дагаж со­лигдсон дарга одоо эхнээс нь эхэлж байгаа. Эхлэх ч гэж дээ, оюутны хотхон гэж юу байдаг тухай ойлголтоо авч л эхэлж байгаа. Уг нь сайд таны яриад байдаг шинжлэх ухааны ажлыг эргэлтэд оруулах, үйлд­вэрлэл болгох тухай чинь энэ оюутны хотхон дээр биелэлээ олох байлаа. Өмнөх дөрвөн жилд шаваа тавьж амжаагүй хотхон одоо ч таны бүрэн эрхийн хугацаанд амжих нь өнгө­рөө биз дээ. Гэхдээ л дээд боловсролын жишиг бол­сон тогтолцоо хотхоноор хөгжих гэдгийг та бусдаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Энэ мэтээр сайд танд анхааруулах, сануулах асуудал энэ салбарт жижиг том гэлтгүй олон /сураг­чийн дүрэмт хувцас, сурах бичгийн бизнес гэх мэт/ байна. Салбар томынхоо хэрээр асуудал их байхыг ойлгож байна. Та чамгүй зүтгэж байгааг ч олон нийт харж байгаа. Гэхдээ яри­хаасаа илүү тогоон дотор­хи асуудал руугаа ормоор байна. Дээрх хэлсэнчлэн өдгөө хоолой дээр тулаад байгаа сургууль, цэцэрлэ­гийн байрны төлөө дуугар­маар, хиймээр, хэрэг­жүүлмээр байна.

Д.ПҮРЭВСҮРЭН



 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 2 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 3 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 4 жил 3 сарын өмнө
fkqnme <a href="http://lnkbrizmuhiq.com/">lnkbrizmuhiq</a>, [url=http://kaqjgbhlrpfa.com/]kaqjgbhlrpfa[/url], [link=http://mknjezkvygga.com/]mknjezkvygga[/link], http://nzfhodxfhowv.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.