Нэвтрэх Бүртгүүлэх
 
Шинэ бизнес эхлэхэд өөрийгөө сайн судлаарай
e-biznes-15568.jpg
4 жил 1 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Шинэ бизнес эхлэх гэж байгаа бол өөрийгөө сайн судлаарай


Бизнесийн санаа олно гэд­гийг өөрийн нөөц боломж, чадавхид тулгуурлан зах зээ­лийн хэрэгцээнд чиглэсэн ямар нэг зорилготой болохыг хэлж байна гэж ойлгож болох юм. Доорх гурван алхам танд өөрийн бизнесийн санааг сэ­дэж олоход тусална.

1.Өөртөө зорилго бий болго

Та өөрийнхөө амьдралыг таван жилийн дараа ямар байхыг төсөөлөн бодоод нэг үзээрэй. Аль болох бүх зүй­лийг хамруулах нь зүйтэй. Тухайлбал, хаана, ямар суу­цанд амьдрах, ямар хүмүүс­тэй амьдарч байна, таны найз нөхөд, хүрээлж буй хүмүүс тань ямар хүмүүс байгаа, өдөр тутмын ажил, хүмүүс танд хэрхэн хандах, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх бүх зүйлээ бодох хэрэгтэй.

Гэхдээ асуудлаа бүү хязгаарлаарай, өөрт тань чу­хал бүх зүйлсийг хамруулан төсөөл. Эдгээр бүх төсөөлөл нь таны цаашдын амьдралыг тодорхойлно. Та төсөөллүү­дээс юунд зорьж тэмүүлэх, ямар зорилго тавьж ажиллахаа шийдэхээс гадна эдгээр нь таныг нэгэн зүгт чиглүүлж  эрч хүч өгөх болно.

Ямар нэг зүйл хийж бий болгоод түүнийгээ харах, хү­мүүст хэрхэн тус болохыг  ажиглаж суух сайхан уу, эс­вэл хүмүүстэй ярилцаж, тэд­ний санаа бодлоо хуваалцах нь танд таалагдах уу. Чимээ шуугиангүй орчинд суугаад ямар нэг зүйлд төвлөрч ажил­лах, гадуур дотуур гүйж олон хүнтэй уулзаж явах хоёрын аль нь танд таалагдах бол гэж  төсөөлөх нь бизнесээ сонгох сууриа тавих, зорилгоо тодор­хойлоход тус болдог байна. Мөн дотны хэн нэг хүнтэйгээ өөрийн төсөөллийг хуваалцах нь илүү үр дүнтэй байдаг. Эсвэл бүр цаасан дээр аль болох тодорхой бичих хэрэгтэй.

2.Юу хийх дуртайюуг сайн хийдгээ тодорхойлж ав

Та өөрийнхөө юу хийж чад­даг ба чаддаггүйг, мөн юунд авъяастай гэдгээ дотроо тун­гаан бодоорой. Сайн бизне­сийн санаа сэдэх нь нэг хэрэг. Өөрийнхөө авъяас чадварт тохирсон бизнесийн санаа сэднэ гэдэг өөр хэрэг. Таны бизнес сонирхлыг чинь үнэ­хээр татдаг байвал л та түү­ний­гээ урт хугацаанд, амжилт­тай хийх боломжтой гэсэн үг.

Өөрийгөө тодорхойлохын тулд гурван тусдаа жаг­саалт гаргаад үзнэ үү

1.Та юунд авьяастай вэ

Хүн бүхэн ямар нэг юманд сайн байдаг ба тэдгээрийн олонх нь ямар нэг бизнесийн суурь болж чадна. Та өөрийн­хөө чадварт хэт дасал болсноосоо болоод тэдгээрий­гээ олж харахгүй байж болох юм. Иймээс хэдэн долоо хоно­гийн турш өөрийнхөө сайн чанаруудыг олж харахыг хи­чээх хэрэгтэй. Мөн өөрийг тань сайн мэдэх хүмүүсээс асууж ярилцаж ч болох юм.

2.Та юуг сурчэзэмшсэн бэ

Хамгийн энгийн ажлыг хийж байсан ч та олон зүйлийг сурч авсан байгаа. Хариуцаж байсан үүрэгт болон гүй­цэт­гэж чадна гэсэн ажлуудаа, хаана, хэнээс юу сурснаа санаарай. Аль болох бүрэн жагсаалт гарга. Хамгийн бага­даа 10 чаддаг, чадах зүйлээ олж бичээрэй

3.Та юу хийх дуртай вэ

Хийх дуртай зүйлсээ энд бичнэ. Энэ нь тийм ч амархан биш байж мэднэ. Хамгийн түрүүнд толгойд чинь орж ирсэн сонирхол, хобби зэргээ­рээ дамжуулан цааш нь ургуу­лан бод. Та зав чөлөө гарвал юу хийх дуртай байдаг, юуг хийх юмсан гэж хүсдэюуг хийж байхдаа цаг хугацаа өнгөрч байгааг үл анзааран хамаг анхаарлаа хандуулсан бай­даг, юуг хийхээс огт уйдаж залх­даггүй зэргээ сайн бодоо­рой. Хэрвээ өөртөө итгэлтэй биш байвал таныг бага бай­хаас мэдэх хүмүүсээс юу хийх­дээ хамгийн баяртай бай­даг байс­ныгаа асуу. Аль бо­лох олон талаас нь бодож гаргасан олон санаанууд танд шийдвэр гар­гахад илүү туслах болно.

Энэ гурван жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш байнга харж энэ тухай бодож эргэцүүлж бай. Тэгээд ямар нэгэн санаа төрөх болгонд жагсаалтан дээрээ тэмдэглэл хийж бай. Энэ дундаас таны бизнесийн ерөнхий дүр зураг гарч ирнэ.

3.Зах зээлд ямар хэрэг­цээ байгааг олж мэд

Бизнесийн санаа сэдэхийн тулд та өөрийнхөө дотоод ертөнцийг судаллаа. Одоо гадаад орчноо шинжилж зах зээлийн эрэлт хэрэгцээг ямар байгааг олж мэдэх хэрэгтэй.

Сонин хэвлэлүүдэд, теле­виз радиогийн нэвтрүүлгээр шилдэг 10 бизнес,эсвэл шинэ бизнесийн санаанууд гэх зэр­гээр ярьж л байдаг. Эдгээр нь бүгд л танд таалагдаж магадгүй боловч өөртөө тохирсон, зах зээлд юу хэрэгтэй вэ гэдэгт үндэслэсэн оновчтой санааг та л гаргаж ирж чадна. Өөрийн­хөө хийж чаддаг, дуртай зүйл­сээ тодорхойлж байх явцдаа зах зээлийн хэрэгцээг бас судалж байх хэрэгтэй.

Зах зээл дээр, хэрэглэгч­дэд, хүмүүст юу хэрэгтэй байгааг дараах байдлаар су­далж болох аргаууд:

·Хангагдаагүй эрэлт хэ­рэгцээ буюу хүмүүст юу хэ­рэг­тэй байгааг алхам тутам­даа анзаарч бай. Сонин сэт­гүүл уншихдаа, телевиз үзэх­дээ, хүмүүстэй ярилцахдаа, дэлгүүрээр орохдоо, гудамж талбайд явж байхдаа гэх мэт.

·Танд хэрэгтэй байж болох ямар бараа бүтээгдэхүүн олдохгүй байна гэдгийг бо­дож үзэж бай.

·Хүн болгоны хийх дургүй, гэхдээ тэдэнд та хийгээд өгчихөж чадах ажил байна уу гэдгийг эргэцүүл.

·Хүмүүсийн амьдралыг, өдөр тутмын ажлыг нь хөнгөвч­лөх таны мэдэх арга турш­лага, бүтээгдэхүүн үйлчилгээ байна уу гэдгийг бод. Жишээ нь, нягтлан бодох мэргэ­жил­тэй нэгэн гэр хороололд ажил­лаж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн тайлан гаргаж өгөх, татвар, бүртгэл хөтлөлтийн зөвлөгөө өгөх биз­нес сэдэж олж болох юм.

Энэ дагуу бизнесийн са­наа­нуудаа жагсаан бичээрэй. Дараа нь өмнө нь өөрийгөө судалсан “судалгааны ажил”-тайгаа уялдуулан бод. Үүний дараа жинхэнэ танд тохирсон, танд амжилт авчрах бизнесийн санаа тунаж үлдэх болно.

Ер бусын санаа дэвшүүлэ­хээсээ айх хэрэггүй, хамгийн амжилттай санаанууд анхан­даа галзуу мэт сонсогддог. Зарим нэг дутагдал байсан ч эрлээ үргэлжлүүл. Бизне­сийн боломжуудыг эргэцүүлж үзэх­дээ та нэг эхэлсэн бизне­сээ насан туршдаа хийх алба­гүй гэдгээ сана. Танд дараа нь өөр сайн санаа төрж эсвэл илүү ашигтай бизнес хийх боломж гарлаа гэхэд тэрний­гээ та хийж болно.

Бизнесийн санаагаа олж авах нь шинээр бизнес эрхлэ­хэд бэлтгэх хамгийн эхний шат юм. Үүнээс цааш бизне­сийн санаагаа үнэлж, хамгийн тохирох санааг сонгох, биз­нест шаардагдах хөрөнгийг хэрхэн тооцох, санхүүжилт хаа­наас олж хийх, аж­луудаа хэрхэн төлөвлөж зо­хион бай­гуу­лах, ямар хэлбэ­рийн аж ахуйн нэгж сонгох, бүтээгдэ­хүүн үйлчилгээ яг ямар байх, хаана ажлын бай­раа байр­луулах, ажилчдаа хэрхэн сон­гож авах гэх мэт олон асууд­лыг шийдэж, гүйцэтгэх хэрэг­тэй болно. 

Э.МӨНХ



 
Сэтгэгдэлүүд (4)
Зочин 1 жил 1 сарын өмнө
Td4DrI <a href="http://ivqpnyzrpjhw.com/">ivqpnyzrpjhw</a>, [url=http://lmkbmwklvnze.com/]lmkbmwklvnze[/url], [link=http://fvkzwepjaepj.com/]fvkzwepjaepj[/link], http://uxmehqqlaexi.com/
Зочин 1 жил 1 сарын өмнө
LHYzKz <a href="http://quntkuvmjdul.com/">quntkuvmjdul</a>, [url=http://oyktvitzcopz.com/]oyktvitzcopz[/url], [link=http://oceddeciccol.com/]oceddeciccol[/link], http://cppwuernnltp.com/
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.