Асаалттай зурагтны дэргэд унтвал тархи үл амарна
Нойр нь хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангаж байдаг. Нойргүйдэл гэдэг нь нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр ханахгүй байхыг хэлнэ. Нойргүйдлийн үндсэн илрэл нь удаан хугацаагаар нойр хүрэхгүй байх, шөнө олон дахин сэрж нойр хулжих, хэт эрт сэрэх, нойрондоо ханахгүй байх зэрэг шинжээр илэрнэ. Үүнд, сэтгэлийн дарамт дотоод шалтгаант сэтгэлийн эмгэг, зүрх судасны өвчин хийгээд архи, дарс хэтрүүлэн хэрэглэх болон тамхи удаан хугацаагаар хэрэглэхтэй холбоотой.
НОЙРГҮЙДЛИЙН ГОЛ ШАЛТГААН ЮУ ВЭ
Ажил хэрэг бүтэмжгүй болсон үед нойр хүрэхгүй зовоох нь бий. Гэтэл цаг үргэлж нойр хүрэхгүй зовдог бол 10 зөвлөгөө өгье.
-Унтахаас гурван цагийн өмнө юу ч битгий идээрэй.
-Асаалттай зурагтны дэргэд унтвал тархи үл амарна.
-Дэргэдээ цаг тавьж унтах нь өөрийгөө сэтгэл зүйн дарамтад оруулж нойр хүрэхгүй байхад хүргэнэ.
-Унтах гээд хэвттэл элдэв бодол хөвөрч сэтгэл чилж эхэлбэл эргэж хөрвөөхийн оронд босоод жаахан алхсан нь дээр.
-Унтлагын өрөөндөө ажил хэргээ овоолж суух нь буруу. Унтах гэж хэвтэх мөртлөө хамаг санаа бодол тийшээ эргэлдэж нойр хүрэхгүй зовооно.
-Дэр зөөлөн байх тусмаа нойргүйдэлд хүргэдэг. Дэвсгэр хатуу байх тусам сайн. Дэр жижиг, биеийн хэлбэрийг дагаж хотойж хонхойдог бол нойронд тустай.
-Өтгөн цай, кока кола, ундаа шоколад зэрэг нь нойргүйдэлд хүргэдэг. Тиймээс унтахынхаа өмнө эдгээрийг хэрэглэж болохгүй. Түүний оронд аяга сүү ууж заншаарай.
-Тамхи угаас тархины үйл ажиллагааг бусниулах үйлчилгээтэй учир тамхичин хүн хэвийн унтах боломж бага.
-Архи уусан хүн хэдийгээр унтдаг боловч өөр нойроор унтана. Харахад хурхирч их л бөх нойрсч байх атлаа өглөөгүүр сэрэхэд бие махбодь огт амраагүй байдаг.
У.МИЧИД
|
|