Нэвтрэх Бүртгүүлэх
 
Эхлээд архи, гадаад эхнэр нөхөр, одоо оффшор данс
nomtbayardargad-15483.jpg
4 жил 2 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Эхлээд архи, дараа нь гадаад эхнэр нөхөр, одоо оффшор данс


УИХ-аар үе үе сонирхолтой, олны анхаарлыг татсан хуулийн төсөл хэлэлцдэг. Хэлэлцэхгүй ч сураг гардаг. Тухайлбал, Үйлдэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн жил архины үйлдвэртэй хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заалтыг УИХ-ын сон­гуулийн тухай хуульд оруулах санаачилга гаргасан ч дэм­жигдээгүй.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн өндөр албан тушаалтнуудын зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл санаачилсан. Уг хуулийн төслийн гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй байх  гэсэн гол заалт нь олны анхаарлыг татсан. Тэрээр хуулийн төслийнхөө талаар байр сууриа илэрхийлэхдээ, “Ер нь гадаад эхнэр, нөхөртэй улстөрч олон болж байна. Төрийн нууц банзалын хуниасанд гэж үг бий. Энэ хуулийн төслөө төрийн өндөр албан тушаал хашиж буй 200 гаруй хүнд зориулж санаачилсан юм” гэж хэлсэн удаатай. Үүгээр ч зогсохгүй Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нартай муудалцсан гэх мэдээлэл ч бий. Учир нь тэдний гэр бүл гадаадын иргэн юм. Зарим хүн түүнд таагүй хандах болсон. Гэвч Ж.Батзандан бууж өгсөнгүй.  Учир нь, тэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөлдөө төрийн өндөр албан тушаалтнууд ажиллаж байх хугацаандаа болон ажлаа өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад данс эзэмшихийг хориглох, гадаадад үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаадын компанийн хувьцаа эзэмшихээр болсон тохиолдолд АТГ-т урьдчилан мэдэгдэж байх тухай заалт оруулжээ.

Түүний санаачлан өргөн барьсан уг хуулийн төсөл орон нутгийн удирдлагаас дээш төвшний албан тушаалтай 2000 орчим хүнд үйлчлэх юм байна. Ж.Батзандан гишүүн дээрх хуулийн төслүүдээ хэлэлцүүлгийн шатанд улам боловсронгуй болгохоор олон нийтээс санал авчээ. Ингэхдээ зарим заалтыг зөөллөхөөр болжээ. Тухайлбал, гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилохоор болсон тохиолдолд ҮАБЗ-д танилцуулахаар өөрчилсөн байна.

С.ШИЙЛЭГТӨМӨР



 
Сэтгэгдэлүүд (4)
Зочин 5 сар 4 өдрийн өмнө
UtFSWP <a href="http://iciyuubvcwky.com/">iciyuubvcwky</a>, [url=http://iyqzjsvtmxfx.com/]iyqzjsvtmxfx[/url], [link=http://tkezqifshfks.com/]tkezqifshfks[/link], http://femcshxsajfi.com/
Зочин 10 сар 2 өдрийн өмнө
on When I originally commented I clicked the &#;2028Notify me when new comments are added&#8221; checkbox and now each time a comment is added I get three e-mails with the same comment. Is there any way you can remove people from that service? Thanks a lot!
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.