Нэвтрэх Бүртгүүлэх
 
Н.АЛТАНХУЯГ: "Рио-Тинто"-гийн цацсан буруу мэдээллийг залруулсан
713-15465.jpg
5 жилийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Н.АЛТАНХУЯГ: Рио Тинто”-гийн олон улсад цацсан буруу мэдээллийг залруулсан


Ерөнхий сайд сар бүрийн нэг дэх бо­лон гурав дахь долоо хоногт цаг үеийн асуудлаар УИХ-д мэдээлэл хийх хуультай. Энэ үеэр олон нийтийн анхаарал татсан болон улс орны эдийн засаг, санхүүтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхөөс гадна гишүүдийн сонирхсон асуултад танхимынхаа сайд нартай хамт сууж байгаад хариулт өгдөг билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганд оролцож, уламжлал ёсоор мэдээлэл хийв. Гэсэн ч цөөнхийн гишүүдэд энэ талаараа урьдчилан мэдэгдэж, асуулт бэлтгэх хугацаа олгоогүй гэдэг шалтгаанаар МАН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхиж гарсан юм. УИХ-ын дэгийн тухай хуулиар бол Ерөнхий сайдын мэдэгдлийг Байнгын хороогоор хэлэлцдэггүй ч цөөнхийн бүлгийн гишүүдэд долоо хоногийн өмнө урьд­чилж бичгээр мэдэгдэх ёстой юм байна. Гэтэл Ерөнхий сайдын чуулганд тавих мэдээллийн сэдэв нэг өдрийн өмнө цөөнхөд ирсэн нь ийн бухимдахад хүргэжээ. Тэд өөрсдөдөө оногдсон 25 минутад хангалттай асуулт асууж, хариултаа авч чадахгүй учраас Ерөн­хий сайдын мэдээллийн цагийг хойш­луулах горимын санал гаргасан. Гэвч спикер З.Энхболд цөөнхийн шаард­лагыг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн юм. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цөөнхийн гишүүдгүйгээр УИХ-д мэдээлэл хийв.

Тэрээр “Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийе гэсэн юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг 11.3 хувийн өсөлттэй гарсан. Ингэж өсөхөд мал сүрэг өссөн, “Чин­гис” бондыг гаргасан, Үнэ тогворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь голлох нөлөө үзүүлсэн. Мөн барилгын сал­бар өссөн нь дэмжлэг болсон. Засгийн газар орон сууцны дэд бүтэц барихад хөрөнгө оруулсан, найман хувийн хүүтэй зээлийг эхлүүлж, барьж буй ба­рилгуудыг зээлд хамруулсан нь барилгын салбарын өсөлтөд голлож нөлөөлсөн. Оны эцэс гэхэд барилгын салбарын үйлдвэрлэл 2012 оныхоос 2.7 хувиар өснө гэж харж байгаа. Хоёрт, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд инфляцын төвшин тодорхой хэмжээгээр буурсан. Энд нэг буруу ойлголт яваад байгаа юм билээ. Юу гэхээр хүмүүс юмны үнэ хоёр дахин буурсан гэж ойлгоод байгаа. Юмны үнэ өссөн үү гэвэл өссөн. Гэхдээ үнийн өсөл­тийн хурд нь хуучнаасаа хоёр дахин буурсан юм. Тухайлбал, 2012 оны наймдугаар сард оны эхнээс инфляц 11.1 хувьтай байсан. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 6.7 хувьтай байх жишээтэй. Өөрөөр хэл­бэл, урьд нь үнийн өсөлт 11.1 хувьтай байсан бол одоо 6.7 хувьтай байна гэсэн үг. Гадаад худалдааны тэнцлийн алдагдал 1.6 тэрбум ам.доллар болсон. Өмнөх оныхоос 235 сая доллараар бага алдагдалтай гарсан гэсэн үг. Га­даадын хуалдааны төлбөрийн тэнцэл алдагдсан нь ам.долларын ханш сав­лахад нөлөөлсөн. Экспорт өмнөх оныхоос зургаа орчим хувиар буурсан. Ингэж буурахад нүүрсний үнэ, экспорт буурсан нь нөлөөлсөн. Харин алт, нефтийн экспорт нэмэгдсэн. Мөнгөн дүнгээр тооцвол ойролцоогоор 90 сая ам.доллараар нэмэгдсэн. Бас төмрийн хүдрийн экспорт 86 сая ам.дол­лараар нэмэгдсэн” гэв.

Үүнээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажил боломжийн хэмжээнд явж байгааг гишүүдэд дуулгав. Жишээлбэл, өдийд 100 гаруй мянган тонн нүүрсний нөөцтэй байдаг байсан станцууд 700.000 орчим тонн нүүрс нөөцлөөд байгаа аж. Мөн иргэдэд хямд үнэтэй нүүрс хүргэдэг сүлжээг нэг сарын өмнө ажиллагаанд оруулсныг онцлов. Түүнч­лэн Ерөнхий сайд БНХАУ-д хийх айлч­лалынхаа талаар болон 2014 оны төс­вийн төслийн талаар товч мэдээлэл өгөв. Тэ­рээр “Энэхүү айлчлалаар ма­най хоёр улсын стратегийн түншлэ­лийн хү­рээнд  дунд ба урт хугацааны түнш­лэлийн хугацаанд хийх ажлын гэ­рээнд гарын үсэг зурна. Гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд ойрын жилүүдэд хийх ажлууд тодорхой болох юм. Төсвийн тухайд бид төсөвтөө тодотгол хийх шаард­лагатай болсон. Ойролцоогоор нэг их наяд төгрөгийн орлого орж ирэхгүй. Тийм учраас төсөвтөө тэр хэмжээний хэмнэлт хийхээс өөр аргагүй юм. Түүнчлэн бид шинэ оныхоо төсвийг УИХ-д өргөн барьсан байгаа. Энд нэг анхаарах зүйл нь барилга объектын зургийн болон төсөвт өртөг нь их өндөр гардаг болсон. Тиймээс богино хуга­цаанд барьж байхад анхаарч байгаа. Тэгэхгүй бол 6-7 жил дамнаж барьдаг. Энэ хугацаанд төсөвт өртөг нь хэд дахин нэмэгддэг болсон. Үүнд Засгийн газ­раас гадна УИХ-ын гишүүд ч ан­хаарч ажиллахыг хүсье” гэлээ. Ийнхүү Ерөнхий сайдын мэдээлэл дуусч, сайд нар гишүүдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.Ганбатаар:- “Оюутолгой”-н асуудлаар танд хэд хэдэн удаа захидал илгээсэн. “Рио Тинто”-той хийж байгаа хэлэл­цээ­рийг яагаад нууцлаад байгаа юм бэ. Сая Засгийн газрын гурван төлөө­лөгч Лондон явж ирээд мэдээлэл хийсэн. Гэхдээ 30 асуудал ярилцлаа, 15-ыг нь шийдлээ гэж хэлсэн. Энэ ямар Тататунгаа гэдэг нэвтрүүлэг биш дээ. Ил тод болгооч ээ?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:-  Та­ны бичиг надад байна / үзүүлэв /. Хэдүүлээ жаахан ёс зүйтэй байя. Таны бичээд байгаа юм дотор миний мэдэх­гүй зүйл олон байна. Бас албан ёсоор яриагүй зүйл ч олон байна лээ. Тэгэ­хээр хариулт өгөхөд хэцүү болж байгаа юм. Зарим нь эцэслэж яриагүй байгаа ч юмнууд бий. Жишээ нь, нэмэлт санхүүжилт хийх эсэхийг эцэслэж яриагүй байгаа. Сая Лондон яваад ирсэн хүмүүс “Рио Тинто” нэмэлт санхүүжилт авахыг хүсч байгаа юм бол юун дээр авах юм тэрийгээ албан ёсоор өгчих, дараа нь ярия л гэсэн. Нэг зүйлийг хэлэхэд, бид Монгол Улсад ашиггүй байдлаар ямар ч гэрээ хийх­гүй. Засгийн газар цаагуураа яриад шийдэж байгаа юм байхгүй. Харин ярьж байгаа, эцэслэж шийдээгүй олон асуудал бий. Явцын дунд УИХ-ын гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангана. Лондон явсан зорилгийг хэлье л дээ. “Рио Тинто” болон бусад нь Мон­гол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийг хөдөлгөхгүй байна гэсэн ойл­голтыг олон улсад бий болгосон. Тэгэ­хээр олон улсыг энэ ойлголтоос нь сал­гах хэрэгтэй. “Бид бол ярилцахад бэ­лэн байна. Та нартай ярилцдаг хүмүү­сээ сольчихлоо, та нар бас сольчих” л гэсэн. Өмнө нь хуримтлагдсан 30 асуудал байна гэнэ. Тэр асуудлуудаар нь сууж байгаад ярьж болно биз дээ. Саяын ярьсан 15 асуудал дотор зарим нь жижиг, зарим нь том асуудал ч багтсан. Жишээ нь, “Энтра гоулд”-ын асуудал байна. Урьд нь манай “Оюу­толгой”-н ордод тооцогддогүй байсныг нь бид тооцогддог болгож авч байгаа гэх зэрэг ахиц дэвшил гарсан. Түүнээс Лондонд очоод нэмэлт  санхүүжилтийн асуудлыг шийдсэн юм байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:- Хөдөө аж ахуйн биржээр малыг амьдын жингээр тоооцож худал­даал­на гэсэн юу болсон бэ. Ер нь биржийн чинь ажил эхлэх юм уу, үгүй юм уу. Бас Зам тээврийн яам­ных­наас асууя. Замын чинь чанар ямар байна вэ. Үүнээс гадна хотын дулааны асуудал найдвартай байж чадах уу. Зарим газарт дулаан хү­рэл­цэхгүй гэсэн мэдээлэл гараад байгаа?

ҮХААЯ-ны төрийн нарийн бич­гийн дарга Х.Золжаргал:- Биржийн хувьд эхлүүлэхэд бэлэн болоод байгаа. Энэ намрын арилжаагаар рапс, улаан буудай, амьд мал гэсэн гурван бүтээгдэхүүн арилжаалахаар төлөв­лөөд байгаа. Дээр нь ноолуурын ирээдүй цагийн худалдааг энэ намар эхлүүлэх талаар ярьж байна. Удахгүй шийдвэрээ гаргана.

ЗТЯ-ны Автозамын газрын дар­га н.Гонгор:- Замын чанарын хувьд бид гурван жилийн баталгаат засварын хугацааг тогтоосон. Энэ хугацаанд зам эвдэрвэл барьсан компани нь хариуц­на. Ер нь бол улсын комисс хүлээж авс­ны дараа бид замаа хүлээж авч байгаа.

Эрчим хүчний сайд М.Соном­пил:- Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байгаа. Их засвар, урс­гал засварын ажил үндсэндээ дууссан гэж ойлгож болно. Дулааны хувьд станцууд хүчин чадалдаа тулчихсан байна. Үүндээ тохирсон дулаанаа өгнө. Өөрөөр хэлбэл, нэмж дулаан өгөх боломжгүй. 80 гаруй шинээр баригдсан орон сууцыг энэ жилдээ дулаанд холбох боломжгүй л гэж байгаа юм. Түүнээс биш одоо холбогдсон байгаа дулаан хэрэглэгчдээ найдвартай дулаанаар хангана гэдгийг албан ёсоор хэлж байна.

УИХ-ын гишүүн М.Зоригт:- Сайн­шандын аж үйлдвэрийн цогцол­борын ажил юу болж байгаа вэ?

ҮХААЯ-ны төрийн нарийн бич­гийн дарга Х.Золжаргал:- Сайншан­дын аж үйлдвэрийн цогцолборын хувьд судалгааны ажил хийж байгаа. Цахил­гааны дэд бүтэц барих тендер, усны судалгаа, бүс хоорондын тээврийн су­далгаа гэх мэт. Мөн хуулийн зөвлө­гөө өгөх компанийг шалгаруулаад байгаа.

Х.ТҮВШИН



 
Сэтгэгдэлүүд (7)
Зочин 1 жил 11 сарын өмнө
Action requires kngdelwoe, and now I can act! http://zvegykln.com [url=http://zkkbqql.com]zkkbqql[/url] [link=http://yteimcaqf.com]yteimcaqf[/link]
Зочин 1 жил 11 сарын өмнө
The genius store <a href="http://jzljqjnnj.com">caedll,</a> they're running out of you.
Зочин 1 жил 11 сарын өмнө
I told my kids we'd play after I found what I needde. Damnit. http://pgebyvicsyd.com [url=http://wtbqufqevik.com]wtbqufqevik[/url] [link=http://pnnksack.com]pnnksack[/link]
Зочин 1 жил 11 сарын өмнө
This could not <a href="http://xhlmhsvh.com">poslsbiy</a> have been more helpful!
Зочин 2 жилийн өмнө
Na heute scheint das ganze aber mal Wirkung zu zeigen.. geht heute rauf mit dem Euro und Gold wird rug¼erneprÃtgelt. Auf Dauer wird aber der Euro in der Versenkung verschwinden.. mal schaun ob man sich jetzt wieder gegen den Dollar positioniert, den diesen darf man ja noch shorten.. gelle
Зочин 2 жил 7 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 11 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.