Нэвтрэх Бүртгүүлэх
 
Ургацын урьдчилсан баланс гарчээ
8c07f3c95d000768big-15383.jpg
4 жил 3 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Ургацын урьдчилсан баланс гарлаа

Энэ жилийн ургацын урьд­чилсан балансыг гаргасан байна. Урьдчилсан балансаар 404.6 мянган тонн буудай хураан авахаас 2013 оны тариалалтад зориулан 44.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 2.8 мянган тонн, тэжээлд 33.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тон­ныг тус тус зарцуу­лахаар тө­лөв­лөжээ. Мөн гурил үйлдвэр­лэлд нийтдээ 318.0 мянган тонн буудай ний­лүүлэгдэх төлөвтэй байгаа­гаас Тариа­лан эрхлэлтийг дэмжих санд 129 мян­ган тонн, гурилын үйлдвэрүүдэд 189  мян­ган тонныг нийлүүлэх тооцоо гарчээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалж буй өмнөх оны үлдэгдэл 10.5 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 328.5 мянган тонн буудайн нөөц бүрдэх боломжтой юм. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 328.6 мянган тонн улаанбуудай хан­галт­тай хүрэлцэх ажээ. Урьдчил­сан балансаар 2013-2014 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах бүрэн болол­цоотой гэж үзсэн байна. Хавар тав, зургаадугаар сард нийт нут­гаар сэрүүн, долоо, наймдугаар сард  бороо үргэлжлэн орсны ул­маас тарианы болц өмнөх оноос 5-8 хоногоор оройтож болзошгүй байгаа салбарын яамнаас мэдэгдлээ. Нийт ургацын 80 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үед байгаа бол 20 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ орсон байгаа ажээ. Цаг агаар тааламжтай байвал есдү­гээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх юм байна. Ус цаг уурын хүрээ­лэнгээс өгч буй урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын 29-30-ний өдрүүдэд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тулд болц дутуу таримлыг хяруу­наас хам­гаалах, төмс, хүнсний ногоог хайраг­дахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг орон нутагт хүргүүлсэн байгаа аж. Байгаль цаг уурын байдлаас болж Сэлэнгэ, Булган, Архангай аймагт үр тарианы 2871 га талбайн ургац мөндөрт цохигдсон байна.

Э.МӨНХ



 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 1 жил 1 сарын өмнө
e6qwbr http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.